Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхмандах: “Та нар өшөө олон ангит кино үзнэ” гээд хортойхон мушилзах хүний тоглолтод автсанаа мэддэг үү М.Энхболд оо, У.Хүрэлсүх ээ!

2018-12-17
0
ЖИРГЭХ

Төрийн эрхэм түшээ дүү нарын энэ өдрийн амрыг эрэн мэндчилж, оюун бодлыг тань эрхгүй нэгэн зүйлд хандуулах нь зүйтэй хэмээн үзлээ.

Монголын төрийн эрхийг УИХ-д 65 суудалтай Монгол Ардын Нам 2016 оноос үнэмлэхүй олонхоор засаглан барьж байна. Энэ бол МАН бодлогоо хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд олдсон хосгүй, алтан боломж байсан. “Байсан” гэж хэлж буйн учир нь одоо харин энэ боломж хүн бүхний нүдэн дээр та бүхнээс алслан үгүй болж, хоёрхон жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монголын улс төрийн ууган намын нэгэн гутамшигт түүх болон үлдэх нөхцөл байдал үүсээд байна.

Үүнд хэн буруутай вэ? Тэгээд би, бид буруутай юм уу? гэж та хоёр асуух байх л даа. Тэгвэл ах хүний хувьд би “Тийм ээ, та хоёр хоёулаа буруутай” гээд хэлчихье.

1994 оны хаврын хуурай салхи үлээсэн зэврүүхэн тэр нэгэн өдөр М.Энхболд, У.Хүрэлсүх, Т.Гантөмөр, П.Дэлгэрнаран, Ц.Батбаяр нарын 16 залуус, бүсгүйчүүд цуглаж, МАХН-ын нарийн бичгийн дарга миний бие та бүхэнтэй уулзаж, “Намын залуу гишүүд, дэмжигчдийн Зөвлөл” гэдгийг байгуулж байлаа.

Улмаар “Намын залуу гишүүд, дэмжигчдийн Улсын анхдугаар зөвлөлгөөн”-ийг тэр жилийнхээ зургадугаар сард зохион байгуулах шийдвэр гаргаснаар өнөөдөр “НАМЗХ” гэж нэрлэгдээд байгаа МАН-ын залуучуудын байгууллагын үндэс суурийг тавьж байсныг та бүхэн эрхбиш санаж байгаа биз ээ. Санахгүй ч байж магад.

Үүнээс хойш бараг 25 жил болох гэж байна шүү дээ. Энэ бол нэгэн зууны түүхтэй намын амьдралын дөрөвний нэг учраас өөрийн гэсэн түүхтэй, бас ч гэж шаггүй урт хугацаа байлаа. Энэ хугацаанд та хоёр маань улстөрчийн хувьд ихэд өсч өндийж, ажил, амьдралын туршлага хуримтлуулж, бэл бэнчин чинь ч чамгүй зузаарч, хоёулаа энэ том улс төрийн намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй албыг хашиж, Монголын өнөөгийн нийгмийн нам, улс төрийн нэр, нөлөө бүхий зүтгэлтнүүд болоод байгаа билээ.

Өнөөдөр та бүхний хэлэх нэг үгнээс, гаргах нэг ааш араншингаас чинь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хувь заяа, ирээдүй хойч хамаарах, хамаардаг болсон байна шүү. Эрхбиш үүнийг ойлгож байгаа биз ээ. Би та нараар бахархаж явсан.

Харин өнөөдөр МАН-ын өмнө, Монголын улс төрийн өмнө өөрийгөө гэмтэн мэт бодох боллоо. Яагаад гэж үү? Яагаад гэвэл 25 жилийн тэртээгээс та хоёрын хэн хэнийг нь энэ намын хойч, ирээдүй, XXI зуунд намыг авч явах зүтгэлтнүүд гэж бодож, цагтаа өргөж өндийлгөлцөж, хойхноо алсханаас дэмжиж явлаа.

Гэтэл өнөөдөр та хоёр Монголын бүх ард түмний нүдэн дээр эрх мэдэл, албан тушаалын төлөө өөр хоорондоо арсалдан, алалдан тэмцэлдэж, нэгэн дор зэрэгцэн сууж, нүд нүд рүүгээ эгцлэн харж ч чадахгүй, өдөр өдрөөр эргэлт буцах замгүй өсөөт дайснууд болон хувирсаар байна.

Та хоёрт ер нь өнөөдөр юу дутаад байна вэ? Эрх мэдэл үү? Эд хөрөнгө үү? Би мэдэж байна аа. Нэг нь “шударга ёс” гэх байх. Нөгөө нь “хууль ёс” гэх биз. Би танай намын удирдлагад ажиллаж байсан ахмад ажилтан, улс төр судлаач хүний хувьд та хоёрын хэн нь хэн байсан, ямар замаар явсан, хэн хэнтэй нөхөрлөж, яаж “өсч өндийснийг” чинь ч сайн мэднээ. Энэ талаар та хоёрт ганцаарчлан хэлэх үгс ч байна. Хоёуланд чинь хэлэх үг бас байна.

УИХ-ын дарга М. Энхболд оо!

Би таныг Улаанбаатар хотын Гүйцэтгэх Захиргааны Нийтийн аж ахуй, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн байхаас чинь эхпээд мэднээ. Чи бол бага залуугийн л буурьтай, хэлэх ярихдаа бодож, ул суурьтай цөөн үгээр санаагаа илэрхийлэхийг боддог, бас хүн чанарын хувьд ч муугүй залуу байсан. Улаанбаатар хотын Намын хорооны дарга, Засаг дарга байхаасаа газар зардаг “хотын бүлэглэлийн толгойлогч” нэр хоч авсан нь ч чиний хүнийг хаядаггүй, өрөвч хүнлэг зан чанартай чинь их холбоотой санагддаг.

Хамт ажиллаж, хамтран зүтгэж байсан хэнийг ч болов алдсан, эндсэн ч түлхэлгүй, хүрээлэл, нөөлөг нөлөөндөө авч явдаг зан чанар чинь овжин зальтай, эсвэл сул дорой хүмүүсээр хүрээлүүлж, тэдгээрээс буруу гажуу үг, толгой эргэм магтаал сайшаал ихийг сонсгосон биз ээ. Бас заримдаа тэднээсээ бусдыг үгүйсгэхэд хүргэж, улс төрийн өрсөлдөгчдийгөө дутуу үнэлэхэд хүргэдэг байсан биз ээ.

Тиймээс л намын зарим залуу нөхөд чинь “Улаан сарнай клуб”, “Зүүний хүчний холбоо” байгуулан хөндийрч, чамтай нам дотроо өрсөлдөж эхэлсэн нь өнөөгийн сөргөлдөөний эх байсан гэж би боддог. Нөгөө талаар чи заримдаа алс хэтийг бодолгүй, хэтэрхий зориггүй, шийдэмгий бус зан гаргадаг. Түүний нэг том илрэл бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд таны ойлголтоор “хамгийн сул өрсөлдөгч” байсан X. Баттулгатай өрсөлдөх хувилбарыг сонгоод өөрөө та ялагдсан явдал гэж хэлмээр байна.

Энэ ялагдал уг нь таны бүхий л сул талыг харуулсан. Та ч хариуцлагаа ухамсарлаж, МАН-ын даргын албаа өгөх улс төрийн шийдвэр гаргасан гэж ойлгодог. Гэтэл намын чинь зарим гишүүн таныг “өөрт олдсон үнэмлэхүй эрх мэдэл, боломжоо бусдын гарт алдаж, түүнийхээ хариуцпагыг үүрэхээс амиа бодон зугтсан”- аас намаа хоёр хуваахад хүргэсэн гэж үздэг юм билээ.

Бас нэгэн жишээ. “60 тэрбумын” гэх хэргээс болж М.Энхболд гэдэг хүнийг өнөөдөр баруун солгойгүй муулж, намын чинь дотроос болон гаднаас зохион байгуулалттайгаар дайралт хийж байна. Монголд М.Энхболдоос муу хүн алга болж байна.

Гэтэл тэр бичлэгээс сонсоход энэ төлөвлөгөөг ОХУ-д улс төрийн “пиар” мэргэжил эзэмшсэн Г.Доржзодов гэгч боловсруулж, А.Ганбаатар, Ц.Сандуй нараар уламжпан танд болон танай намын удирдлагуудад сонсгож, танилцуулаад түүнийг нь тоохгүй, мөнгө хөлс өгөхгүй болохоор нь сөрөг хүчинд нь авч очиж зарсан “улс төрийн махинаци”, “сонгуулийн хар лиар” байсан гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгож, мэдэхээр юм билээ дээ.

Гэтэл та яагаад өнөөдрийг хүртэл энэ байдлыг зоригтой гаргаж тавиад, намаа унагахад хүрсэн, одоо ч нэр хүндэд нь сэв суулгаад байгаа тэр булай үйлдлийг таслан зогсоогоогүй юм бэ? Танд бас л зүрх зориг, шийдэмгий байдал дутсан. “60 тэрбумын хэрэг” сөрөг хүчний зүгээс МАН-ын чинь нэр хүндийг унагаах зэвсэг болсоор байгаа учраас намын нэг хэсэг нөхөд чинь Танд итгэхээ больж, намаа аврах үүднээс Таныг УИХ-ын даргын суудлаас буулгах шийдвэрт хүрээд байгаа юм билээ шүү.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ!

Тийм ээ. Би чамд нэн итгэдэг байсаан. Чи МАХН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан байсан тэр цаг үеэс л хурц сэргэлэн, ажил төрөлдөө шуурхай шалмаг, шулуун шударга байхыг хичээдэг, шинэ соргог зүйлийг хурдан хүлээн авдаг, цэргийн хүн болоод ч тэр үү хатуужил, эр зоригтой, шийдэмгий цэл залуу ажилтан байлаа.

Тиймдээ ч залуучууд дотроосоо чамайг арай илүүтэй олж харж, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон даргатайгаа зөвлөж байгаад Намын залуу гишүүд, дэмжигчдийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар дэвшүүлэн тавьж байсан сан. Чи ч итгэл алдалгүй чиний энэ л зан чанарын сайн талуудыг өндөр үнэлдэг залуучууд, дэмжигчдийнхээ итгэл, найдварыг хүлээж, намын улс төрийн албан тушаалын замаар эрчтэй өгссөөр өнөөдрийг хүрсэн нь түүхэн үнэн. МАН-ын гишүүдийн олонх нь чиний дээрх сайн зан чанаруудыг үнэлдэг байсан, одоо ч үнэлсээр байгаа гэж би боддог. Энэ тал дээр миний хийж байсан дүгнэлт өнөөдөр  ч буруутаагүй.

Гэхдээ чамд бодлогогүй, түргэн үг хэлэх, огцом түргэн аашлах, асуудалд хөнгөн хуумгай хандах, хэт сүржигнэх зэрэг дутагдал байсан. Албан тушаалын шатаар өгсөж, дээш ахих тусам чамайг тойрон хүрээлэгчид, “улаан фенүүд”-ийн хар гайгаар муу зан чанарууд чинь улам тод томруун болж, чиний сайн сайхан чанаруудыг баллаж орхижээ гэсэн дүгнэлтийг өнөөдөр ах нь хийж байгаа шүү.

Үүнээс чинь болоод л өнөөдөр юу болоод байгааг чи мэдэж байгаа. Намын чинь нөхдийн бараг тэн хагас нь чамайг шүүмжилж, бас Ерөнхий сайд, намын даргын албан тушаалаас чинь ч огцруулахыг хүсэх, хэлэлцэх боллоо. Энэ бүхэн юунаас эхлэлтэйг ч чи өөрөө нэг сайн бодоод үзээрэй!

Юуны өмнө 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд МАХН-ын ХХҮI Их хурал хуралдаж МАХН гэдэг нэрнээсээ “X” үсгийг авч хаяад МАН болох шийдвэрийг гаргасан байдаг. Дараахан нь энэ намын гишүүдийн нэг хэсэг нь МАХН-ыг байгуулж, МАН албан ёсоор хоёр хуваагдсан билээ. Үр дүнд нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсэн.

“… Хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлдэг эр зоригтой байх ёстой гэж би боддог” хэмээн хатуу нотлон хэлж байсан У.Хүрэлсүхта Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намаа хоёр хуваах ажлыг өөрийн гараар хийсэн эхний алхам энэ байжээ. Энэ бол түүх. Өнөөдөр та Ерөнхий сайд, МАН-ын даргаар нэг жил гаруйхан ажиллаад өөрийнхөө намыг дахин хоёр хуваах ангалын өмнө авчраад байна.  У.Хүрэлсүх та намын дарга байж чадахгүй гэдгээ сүүлийн жил гаруй хугацаанд хийсэн улс төрийн алхам, үйлдэл, тэр байтугай хэлж буй үг, соёлгүй, бүдүүлэг харилцаагаараа Монголын ард түмэнд тов тодорхой харууллаа шүү дээ.

Чамд итгэж байсан олон хүн өнөөдөр харамсаж, гутарч байгаагийн нэг нь би. Та жил гаруйнхны өмнө намын журмын нөхдөө унаган байж Ерөнхий сайдын сэнтийд заларч чадсан. Дараа нь бас л хүчээр шахуу, намаа хуваан байж МАН-ын даргын албан тушаалыг авсан. Өнөөдөр тан шиг их эрх мэдэлтэй хүн Монголд байхгүй ээ. Гэтэл чи өөрийгөө “Шүдгүй арслан” гэж цоллоод сууж байдаг. Танд эрх мэдэл, албан тушаал огт дутаагүй. Чин үнэний гхэлэхэд, харин уужуу ухаан, өргөн боловсрол танд дутаж байгаа.

Тиймээс л Хүрэлсүх та эрх мэдэл авах тусмаа энэрэнгүй, өгөөмөр байж, талибуун сэтгэж, нам, улсынхаа ирээдүй, алсыг өргөнөөр харж, сэтгэж ажиллаж чадсангүй ээ.

УИХ-ын чуулганы индэр дээрээс ч, намын хурал зөвлөгөөнүүд дээрээ ч гишүүдтэйгээ хэрүүл хийж, даргын буурь алдаж, хөөрч, хөвсөлзсөөр байгаад өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тантай хэрэлдэхгүй, даапаалахгүй хүн ч гэж алга болж байх шиг байна. Харсаар, үзсээр байтал намын чинь, төрийн чинь нэр хүнд тантай хамт шалан дээр унаж байна. Ер нь бол МАН-д хэзээ ч ийм дарга байгаагүй юм шүү.

Монголын улс төр ингэтлээ эх зах, эмх замбараагаа алдталаа бужигнаж, МАН албан ёсоор хоёр хуваагдсан нь Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Таны хийсэн ажил. Саяхан та албан тушаалаа хамгаалж, алалдахаас наагуур тэмцэж байж, “хулгай хийсэн” сайд нар нь өөрөө өөрсдийнхөө төлөө кноп дарж, АН-ын Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарын сөрөг хүчний урвагч гишүүдийн саналаар Засгийн газраа арай ядан хамгаалж, авч үлдлээ. Энэ Таны ялалт гэж үү? Энэ бол ялалт биш, Намын даргын ялагдал байсан шүү. У.Хүрэлсүх ээ!

Харин үүнээс хойш, түүнээс цааш У.Хүрэлсүх минь чи эрх мэдлийн төлөөх явцуу, бодлогогүй дайсагнал, дайнаа зогсоож, намын эв нэгдлээ хангаж ажиллах цаг чинь болсныг эрхбиш ойлгож, ухаантай загнах хэрэгтэй болоод байна. М.Энхболд муу хүн байж болно, буруу зүйл хийж байсан ч биз. Гэхдээ алив зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг гэдэг.

Ерөнхий сайд нь намын нэг нөхөртөө бүхий л алдаа дутагдал бүхнийг нааж, бараг ертөнцийн бузар булайн туйл болгоод, дараа нь  УИХ-ын даргаас нь огцруулна гэж парламентын гаднаас “үүрэг даалгавар” өгч, парламентыг тараана гэж зарлан тунхаглаж, Чуулганы хуралдааныг нь “бойкотолж” байгаад монголчууд нийтээрээ нэн болгоомжтой сэрэмжтэй хандах байна. Үүнд эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд та хатуу дүгнэлт хийх хэрэгтэй болоод байна бус уу. Таны муйхар, хатуу байр сууринаас болоод манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа болж буй парламентын засаглалд ч аюул учрахгүй гэх газар үгүй.

М.Энхболд оо! У.Хүрэлсүх ээ!

Уг нь улс төрөөс болоод анд нөхөд хүртэл үзэл бодол зөрөлдөж, сөргөлдөх зүйл бишгүй л байдаг. Гэхдээ хамгийн гол нь эргээд уулзах нүүр байна даа, ямар нэг орон зайг заавал үлдээх ёстой гэдгийг хашир улстөрчид та хоёрт уг нь сануулах юун билээГэвч өнөөдрийн үүссэн нөхцөл байдал эвлэх байтугай энэ чигээрээ нэгэн намын нэрийн дор нэгдэн суухад ч хэцүү болсоор байгааг чинь харж суухад улам бэрхтэй болж байна. Ямар сайндаа л “Хоёр зуун мянган гишүүнтэй намын хувь заяа хоёрхон бодлогогүй гишүүнээсээ болж нурах ёсгүй ээ!” гэж намын нөхөд чинь бачууран хашгиралдаж байна. Сонсож байна уу? Та хоёр оо…

Хамгийн ноцтой нь “Болоогүй ээ. Та нар өшөө их олон ангит кино үзнэ ээ” гээд хортойхон мушилзан суугаа сөрөг хүчнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтод та нар хэт автаж, улс орныхоо болон МАН-ын язгуур эрх ашигт ноцтой хохирол учруулахад хүрээд байгаагаа ойлгож байна уу?

Танай өрсөлдөгч АН ээлжит Их хурлаа хийгээд үзэл баримтлалаа тодорхой болгож, зах зээлийн эдийн засгийг дэмждэг, хувь хүнии өмчийг хүндэлдэг, төрийн хэт оролцоог хязгаарлах байр суурьтай “Баруун төвийн нам” гэдгээ зарлаж, намуудын үзэл боддын уралдаанд оролцоход бэлэн болсноо зарлан тунхаглаж, УИХ-ын 2020 оны сонгуулийн гараагаа амжилттай эхлүүлчихлээ. Гэтэл МАН-ынхан дотроо хэмлэлдсээр л…. Та хоёрт бодох ухаан, сэхээ байна уу?

Монголын улс төрийн хамгийн том намын хамгийн том лидерүүд болох Та хоёр үүргээ гүйцэтгэж чадахгүй, эв нэгдлээ хангаж чадахгүй, сахилга бат, ёс суртахууны хэм хэмжээг өөрсдөө гишүүддээ үлгэрлэн үзүүлж чадахгүй бол та хоёр хоёулаа нам, улс орныхоо өмнө хийсэн, хийж буй алдаатай, буруу үг, үйлдэл, үйл ажиллагаагаа хэн хэн нь шударгаар хүлээж, өөр өөрсдийн албан тушаал байр суурийг сайн дураараа тавьж өгч, нам, ард түмнийхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээвэл зохилтой.

Ухаарал дайж хүндэтгэн ёсолсон:

МАН-ын ахмад зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин, доктор (Рh.D) Б.ЭНХМАНДАХ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (107.72.162.114)
    1997 ond kazinogiin avilgald 10 sayiig avch Enkhbaurtai niilj shingeesen luivarchin to enkhmandah mun biz dee.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.111.20)
    Олон ангит киног чинь үзэхгүй ээ гэсэн нь Миеэ. Харин нөгөө сагсуу хар нь автчаад дайраад бгаа нь даанч илэрхий бна даа
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Хахаха (202.126.89.43)
    Доовтороо танай нам сүйрсээн. Ийм нам сонгуульд ороод ч хэрэггүй. Тарвал таарна. МАН-ын дарга нь Жеенко болсныг мэдээгүймүү
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • ҮЛ ТАНИХ (103.14.38.130)
    ЭНХМАНДАХ ГУАЙ НОМТОЙБАЯРЫН МАК КОМПАНИЙ ЗӨВЛӨХ ХҮН ШҮҮ ДЭЭВ ЦАГААНСУВАРГЫГ АВЧ ҮЛДЭЭХ САНААТАЙ Л БАЙНА ДАА
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (203.91.115.252)
    Зөв цагт нь хатуу үг хэлж замыг заадаг аавтай байх сайхан уу? Сайхаан. Аавын оронд аав болсон ахтай байх бас сайхан юм гээч
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • ард (66.181.176.192)
    Энэ Энхмандах гэгч авигалын загалмайлсан эцгийн бууны нохой нарын нэг шдээ. Энэ хэргээрээ аавынд ч сууж байсан. Одоо элчин мэлчин, доктор моктор болчихсон тууж явахийн ккк.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Дашням өндөр настан (150.129.143.128)
    ХҮНИЙ ХУУЧИН ДЭЭЛИЙН ШИНЭ Гэж үнэн үг. 100 жилийн настай намаа шороонд ор булах гэж би ЭНХБОЛД ХҮРЭЛ СҮХ 2 УЛшС ТӨР АХ НАМААС ЗАИЛЖ ШУДАРГА ИРГЭД ГИШҮҮДЭД БОЛОМЖ ОЛГО..ёс суртахууны хувьд та 2 хоцрогдож ээ. Одоо У И Х хурал З Г 2 лаа огцор.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • зочин
      Хууччуул одоо бас л чанараа харуулдаг болсондоо! Энхбаяр гуайг Хүрэлсүхтэй хамтран ажиллах байх гэж найдаж байгаа! Хүрэлсүх хоцрогдох болоогүй ээ! Ил хатуухан үгтэй шулуухан хүэ манайд маш их дудагдаж байгаа цаг даа!
      2018 оны 12 сарын 17
  • Zochin (103.9.90.50)
    Ene MAN yavahgui ee. Zasaglaj chadahgui. Hooker Jenkoogiin baruun gariin tsereg bolson yum chini yahiin. Nasaaraa ideh mongo uul uurhain ordoo olj avaad l zailah gej baigaa ni hend ch oilgomjtoi.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.66)
    Энхболд огцрох ёстой энэ бол үндэсний аюулгүй байдлийн асуудал
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Zochin (122.201.21.121)
    HURELSUHIIN ZASGIIN GAZAR UNENDEE AJIL HIIHGUI BN SHUU DEE!!! AMIA TAVIN ARAI GEJ DENJEGNEN ULDSEN DEE. TANHIMIIN SAID NAR CHIN JDU HOLBOOTOI AVSAN BAIHAD TA YUND INGEJ HAMGAALANA BE!! ENE TANII SHUDARGA YSUU?? ODOO CHAMD UNEN ITGEL ALDARSAN SHUU!! YU GEJ HELEH BOL GEHEES CHIN ICHEJ BN!!TANHIMDAA BGAA JDU-CHID OFFSHORE TSOGTBAATAR LUIWARCHIDAA HUUHGUI BOL ARD TUMNII SUULIIN UYD HELJ BGAA- ARD N HURELSUH UURUU BN GEJ BODNO SHUU.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.21.121)
    Ёстой үнэн хэллээ. Бид нар хэдий болтол та нарын тавилттай жүжэгэнд итгэх бэ. Энэ утаа униар хэтэрч байна!!! Засагийн сайд нар н бүгд хулгайч ж.д.ү- н бузар нөхөд. Цэрэнбат, баделхан, оффшоре цогтбаатар, сү-батболд гээд та нарйг ард түмэн мартаагүй шүү!!!
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    13 цаг 12 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    15 цаг 37 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    15 цаг 51 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    16 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    16 цаг 9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    16 цаг 44 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 9 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    17 цаг 26 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    17 цаг 35 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    18 цаг 19 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    18 цаг 30 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    18 цаг 37 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    18 цаг 51 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    20 цаг 6 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    20 цаг 41 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    20 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    21 цаг 17 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    21 цаг 24 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК