Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс хамтран “Мэс заслын аюулгүй байдал” чанарын өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн чанар, сувилахуйн албаны дарга, менежер, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, мэс заслын тасгийн эмч, сувилагч нарын төлөөлөл бүхий нийт 21 хүн оролцсон байна.
Өдөрлөгөөр дамжуулан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд чанарын багийн үүрэг оролцоо” сэдвээр илтгэл тавигдсан бөгөөд Мэс заслын тасагт аюулгүй тойрон үзлэг хийж, эмч сувилагч нарын яаралтай тусламж үзүүлэх ур чадварыг зургаан чиглэлээр үнэлэх дадлага сургалт хийгдлээ.
Мөн мэс заслын өвчний түүхэнд ижил мэргэжилтний үнэлгээ хийж, хяналтын үр дүнг тооцох талаар арга зүйн зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдтэй ярилцаж, дадлага сургалтаар илэрсэн алдаа дутагдлыг бууруулах чанарын багийн төлөвлөгөө хийж хэлэлцүүлсэн байна.