Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан

2018-12-17
0
ЖИРГЭХ

Ганзага эрхлэх, гар дээрээ суниах хоёр үнэхээр ялгаатай ажээ.Булчинтай байх нь бусдад гоё харагдах ч, нийгэмд бол тархитай нь илүү явдгийг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын түншлэл бодитой харуулж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэийн ах херо Баатарын хэлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтынх нь 50 хувийг хангаж өгчихөөд байхад л У.Хүрэлсүх нь Х.Баттулгадаа өртэй явах юм. Тэр өөрийг нь Ерөнхий сайд болгосны төлбөрөө төлж дуусаагүй байхад Ерөнхийлөгчид дахиад өртэй болов. Энэ удаа Засгийн газрыг нь огцруулахгүй авч үлдэхэд Батзандан, Болд, Мурат гэж гурван кнопоор дэмжлэг үзүүлсний төлбөрийг Ерөнхийлөгчид төлөх хэрэгтэй болжээ.

Төлбөрийн нэхэмжлэл нь засаг үлдсэн тэр оройдоо Ерөнхий сайдын өрөөнд ирэв. Гүйлгээний утга нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гэсэн байлаа.Энд тархи, булчин хоёрын ялгаа дахиад гарч ирнэ.Ерөнхийлөгч бол цаанаа ганцхан зорилготойгоор УИХ-ын даргыг огцруулах даалгавар өгсөн.Харин Ерөнхий сайдын багийнхан нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах гэж ойлгож будилаад яваа. Тус тусын сонирхлыг нь задалбал, Ерөнхийлөгч Х.Баттулга бол М.Энхболдтой хувийн болон улс төрийн сүйдтэй тооцоогүй талдаа. Хамгийн чухал нь тэрээр одоо байгаа АТГ-ын даргыг л солих, тэгээд өөрийнхөө оролцотойгоор дараагийн даргыг томилуулах л чин хүсэлтэй. УИХ-ын даргыг огцруулахын цаад зорилго ердөө энэ.Гэтэл АТГ-ын даргыг томилж, чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга л УИХ-д оруулах хуулийн онцгой бүрэн эрхтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн энэ эрхээс нь хуваалцахыг л М.Энхболдоос хүссэн бөгөөд цаадахь нь хоёр жил хад шиг хөдлөхгүй зогсч буй нь л энэ хоёр албан тушаалтны зөрчлийн гол цэг, эхлэл юм. Хэрвээ АТГ-ын даргыг л өөрийнхөө оролцоотойгооор шинээр томилж чадвал УИХ-ын даргаар М.Энхболд байна уу, үгүй юү гэдэг нь Ерөнхийлөгчид түй ч хамаагүй.

Тэгэхдээ энд нэг зүйл онцлоход, М.Энхболд нь У.Хүрэлсүхээ бодвол арай төрийн хүний ноён нуруутай, хуульдаа үнэнч юм аа.Хэрвээ тэр амин хувиа, албан тушаалтайгаа үлдэхээ илүүд үздэг байсан бол сая Засгийн газрыг огцруулах үйл явдлын үеэр ч, энэ өдрүүдэд ч АТГ-ын даргыг өөрчлөх саналаа УИХ-д оруулж дэмжүүлээд дараагийн даргаар Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг томилуулахад л олон үйл явдал эсрэгээрээ эргэх байлаа. Гэвч М.Энхболд тэгсэнгүй, олон нөхөд, хуулийн өмнө өөрийн толгойтой байсныхаа хүчинд өнөөдөр тэрбээр Х.Баттулга-У.Хүрэлсүх нарын хоршлыг тойрч бүрдсэн “Гэр бүлийн МАНАН”-бүлгийнхэнд алуулж балбуулж байна. “Гэр бүлийн МАНАН” гэх энэ багт МАН болон АН, мөн Ерөнхийлөгчийн багт эн тэнцүү хуваагдсан, тэндэхийн гишүүнчлэл дор өөр эрх ашиг гүйцэлдүүлдэг ахан дүүс багтдаг юм. Заримаас нь дурдвал, Л.Оюун-Эрдэнэ МАН-д байхад түүний ах Херо Баатар нь Ерөнхийлөгчийн PR-ийн гол хүн байх жишээний. Мөн ЖДҮ-чин болох нь ил гараад чимээгүй яваад байгаа болохоос Нямбаатар гишүүн ч Л.Оюун-Эрдэнэтэй үеэл учир УИХ дотор ихэнхдээ Ерөнхийлөгчийн дуу хоолой болдог. Уул, уурхайн сайд, тэгээд нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын дүү Ассашёорюү Дагвадорж АН-ын гишүүн төдийгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэр дотно болохыг энд тодотгох нь илүү хэрэг юм.Бас нэгэн хүчтэй түншлэл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, мөн АН-ын Ж.Батзандан нар билээ. Сайн анзаарвал гэр бүлийн гэх энэ МАНАН-гийнхан л хоёр эзний нэг зарцын үүрэг гүйцэтгээд явааг олон нийт харсан биз ээ.

У.Хүрэлсүхийн багийн хувьд Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлэх нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах зорилгын 50 хувь нь. Үлдсэн нөгөө 50 хувьд дотор нь улс төрийн хоёрын зэрэг жижигхээн сонирхол бий.

Нэгд, Хэрвээ М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулбал одоо намын даргынхаа эсрэг яваад байгаа, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүний бүлэг задарна гэж тэр хардаг. Энэ 27 гишүүн бол М.Энхболд гэж хувь хүнийг нь биш, түүний УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг тойрч нэгдээд байна, хэрвээ тэр суудал дээр өөрийн тавиулаа суулгачихвал 27-гийнхон задарч, нэг нэгээрээ хадагаа бариад ирнэ, ингээд намын эв нэгдэл механикаар хангагдана гэж тэрбээр тооцож байна.

Үүнээс гадна Засгийн газрыг огцруулах саналыг дахиж УИХ-ын босгыг давуулахгүйн тулд 27-гийн бүлгийг энэ удаагийн ялагдал дээр нь нам дарах, он гараад огцорч магадгүй гэсэн айдсаа оны өмнө аюулгүй болгох сонирхлоо хангахын төлөө төрийн үйл ажиллагааг гацаав. Ноён Баабарын хэлснээр аль болох том эрх ашиг ярьсан, шударга ёс гэж хэр олон удаа давтаж хэлнэ вэ, тэр бүхний цаана жижигхээн, явцуу эрх ашиг нуугдаж байдаг гэдэг энэ буюу.

Хоёрт, О.Баасанхүү зэрэг олон гишүүний хэлсэн баттай эх сурвалжийн мэдээлснээр ЖДҮ-гийн асуудлаар нэр бүхий УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Нийслэлийн прокурор бэлэн болгож УИХ-д илгээх бичгээ бэлджээ.Гагцхүү УИХ-ын чуулганы ирц бүрэлдэж хуралдаж эхлэлхийг л хүлээж байгаа бололтой. Прокурорт чуулганы ирц ямар хамаатай юм бэ гэхээр, түдгэлзүүлэх бичгийг УИХ-д хүргүүлснээс хойш 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай юм. Хэрвээ ирц нь бүрдэхгүйгээр энэ 48 цагийг өнгөрөөвөл прокурорын бичиг төрхөмдөө буцна. Тийм учраас УИХ-ын чуулганыг гацааж шинэ жилийн уур амьсгалд хүргэх, цааш нь чуулган завсарлуулах сонирхол ЖДҮ-гийн бүлэгт, ЖДҮ-чин гишүүдэд бодитой байгаа юм. Прокурорын “ЖДҮ-чин 9 гишүүний хэргийг боосон, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гурав гурваар нь УИХ-д хүргүүлнэ” гэх мэдээлэл нь ЖДҮ-чин гишүүдийг айлгаж, “дараагийн гуравт нь би багтчих юм биш биз” гэх айдас нь тэднийг чуулганы хуралдааны ирцийг бойкотлох гол шалтгаан болой. Тэдэнд одоо хууль, шударга ёс чухал биш, прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирүүлэхгүй байх, ирвэл замын дундаас буцаах улс төр л хэрэгтэй.Хэрвээ прокуророоос бичиг ирлээ гэхэд буцаах зүрх зоригтой тавиул УИХ-ын дарга хэрэгтэй учраас л М.Энхболдыг хууль зөрчиж огцруулахыг дэмжиж 26 ЖДҮ-чин гишүүн гарын үсгээ зуржээ.Хууль зөрчих нь хүртэл ЖДҮ-чдэд ашигтай.Яагаад гэвэл УИХ-ын даргыг хууль зөрчиж огцруулбал тэр нь Цэцийн маргаан болж сунжирна, дэ-факто даргатай УИХ хуралдахгүй, улс төрийн хэрүүл үргэлжилнэ, эцэст нь цаг хожино.

Одоо болж байгаа үйл явдлын тайлал, цаад зорилго ердөө л энэ.Их энгийн математикаар бол ердөө л нэмэх, хасах үйлдэл. Энд эх орон, ард түмнээ бодсон, шударга ёс тогтоох гэж хад мөргөөд байгаа тэмцэл ерөөсөө байхгүй. Өнөөх математикаараа хэлбэл, язгуурын тэмдэгтэй тоо, олон оронтой үржих, хуваахын тэмдэг ч энд байхгүй. 2016 оны сонгуулиар нэг завьтай гарсан МАН-ын 64 гишүүн одоо их далайн гүнд очсон хойноо хоёр завинд хуваагдаж суух гэж амь тэмцсэн, алийгаа алдсан нам доторх тэмцэл, намын дарга-Ерөнхий сайд нь хүний “толгой”-д барьцаалагдсан, зарим гишүүд нь сайдын суудал, ЖДҮ-д, ЖДҮ-чин гишүүд нь цаг хугацаанд барьцаалагдсанаас үүдэлтэй хуваагдал явж байна. МАН гэдэг аварга том титаник ахмадынхаа буруу шийдвэрээс болж мөсөн уул мөргөөд хуваагдаж бна.Хархнууд хамгийн түрүүнд зугтдаг нь бурхнаас хархнуудад л заяасан өгөгдөл юм даа.

                   Эх сурвалж: dnn.mn  

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (207.229.175.81)
    Гэр булийн МАНАН Яг л зов дугнэж. Яг л ийм мафм ургэлжлэнэ.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.54)
    монголын Эрх ашиг ард тумний толоо засгийн газар улдээд байхад юуны чинь Баттулга ор нэхэх гэж хэрэв уугээр далимдуулж Хурэлсухээс ор нэхэх юм бол хэрэггуй Харин надаас ав тэр ороо ногоо Миний та бид бугдэд ноогдож байгаа тэр монгоноос аваарай Баттулга еронхийлогчоо
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (61.134.100.222)
    suhbaatar baiguulj.hurelsuh taraah baij dee.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (100.36.139.193)
    Сайн бичжээ.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.31.100)
    UDAHGUI TA NARIIN EZED BOLOH HULGAICH LUIVARCHID BUGD YALAA UUREN BUH HURUNGIIG N ARD TUMEN BUTSAAN AVAH BOLNO
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.100)
    MANANGIIN TEJEEVER GULUGNUUDEE TA NARIIN TSAG DUUSAJ MONGOL YALAJ BAINA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (150.129.141.108)
    ZG gej GDY gee odoo hkamgaalj UKH khurliig hkuralduulakhgyi baigaag chini ard tumen uchriig ni oilgonoo TER OUYNERDENE gej ymarch medleggyi ter yria enter ni hkogiin amitnaar ulsaa udirduulakh um uu , Ter baataraaraar chini ard tumen ud. gyi ee
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (139.5.216.214)
    Ерөнхий сайд эдийн засгийн мэдлэгтэй дипломат ёс мэддэг боловсролтой хүн байх хэрэгтэй байна аа. Булчин шөрмөсөөр төрийн удирдахгүй шүү
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Малчин (5.28.100.160)
    Юу ч гэж цэцэрхээд ард түмэн нэг талдаа гарлаа. Манай тойргоос гарсан гишүүн МАНАН-гийн талд уу Ард бидний талд уу гэдгийг харж байна.ард бидэнд өнөөдөр нам гэж ёстой хэрэг алга даа.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • ИРГЭН (202.126.89.51)
    ГЭР БҮЛИЙН МАНАН ГИЙНХАН ОЛОН ТҮМЭН НИЙГМИЙГ ТЭР ЧИГТ НЬ ПИАРААР ТАРХИЙГ НЬ УГААЖЭЭ.ЗӨЬХӨН ӨӨРСДИЙН ӨЧҮҮХЭН ЭРХ АШИГ.АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ТӨРӨӨР ОРОЛДОЖ БНА.ГЭР БҮЛИЙН МАНАНГААС СЭРЭМЖИЛЖ ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАЖБОДИТ БДЛЫГ ҮНЭН ЗӨВӨӨР ХАРААЧЭЭ.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.184.22)
    нэг л их аугаа ихийн дүртэй поз бол айн
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Zochin (64.119.23.103)
    Huue, AVILGACHID AA!!! Sul doroi, guilga guihaas tsaashgui, haltar, turihan orond TA NAR HURUNGU MUNGU, ERH MEDELTEI bgaad ta nariig tooh, hundleh neg ch urgen, neg ch gadnii uls baihgui harin ch irgediin zevuutsel, haraal, zuhel, gadnii ulsuudiin, uls turchdiin sejig, doog tohuurhal dund bna gedgee bodooroi! Yuun Arabiin Emirat... baij boloh ene ulsiig ter chineend avaachaad "hayah" ter l neg ZUV, SAIHAN HUN TANIIG HUNDELNE CHIG, HAIRLANA CHIG, HAMGAALNA CHIG, BAHARNA CHIG, UEIIN UED DUURSANA CHIG...
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Дорлиг (202.126.89.42)
    Бодит үнэн гэвэл энэ л байна. Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлж төрөөр их тоглолоо. Үнэн илэрхэд мөн ч ойрхон байна даа.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.184.251)
    тэр ерөнхиилөгч шүүх прокурор чинь жинхэн манан шүү дээ тэгэхлээр одоо яахав чи хэлдээ
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.19.194)
    Хайран ардын нам Батзандангаар тоглуулах хувь тавилантай байсан гэж үү. Болд Мурат гэсэн урвагчдаар замаа заалгаад харанхуй ангал руу ойчвол дахиж сэхээрэх аргагүй бүрмөсөн сүйрэн мөхөнө шүү. Сэхээрэхтүн ухаарагтүн. Ан намын энэ 3 урвагчийг хэн томилмон байх вэ бодоорой
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (103.9.90.53)
    ГЭР БҮЛИЙН МАНАН КККК яг онож дүгнэжээ
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Ах (64.119.27.225)
    Украйн шиг болчихгүй байхсан яасан ичдэгүй гөлгөрүүд вэ
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.50)
    Төр эх орноор самарч байгаа МАН-ыг татан буулгаачээ. Ерөнхийлөгчид шүүх эрх мэдэл бүрэн байгаа ш дэ
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.122.163)
    МАШ ҮНЭНИЙГ БИЧСЭН БАЙНА.М.ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮНИЙГ ЧИРЖ УЛС ТӨРӨӨС ХОЛДУУЛААД ЭНЭ УЛС ТӨР ЦЭВЭРШИНЭ ГЭЖ ДААНЧ ҮГҮЙ БИЗ. ОЮУН-ЭРДЭНИЙГ ДАГАЖ ДАЛДГАНАСАН НӨХӨД НЭГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ИРНЭ БИЗ ДЭЭ. ТЭР ЦАГТАА НАМАА ЭХ ОРНОО БАЛЛАСАНАА САНАХ БИЗ ДЭЭ.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.66)
    Хурандаа Хүрэлсүх харандаа мэт элэгдэн хорогдОно
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Энгү (43.242.242.189)
    Үнэхээнр зөв дүгнэжээ гэр бүлийн мананруу явж явж байндаа булчингууд ялахнэ
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Enkoldoo teseereidee. Zasag ogtsorno
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Tuwshin (202.126.89.191)
    Ovilogui blaa geed chimeegui uls ornoo ard tumnee nambaaj bgaa tonoj idehguil bolbuu
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Гамбуу (202.70.37.2)
    Нийгэм тэр чигээрэй Энхболдын эсрэг байна УИХын ихэнх гишүүд бас эсрэгмбайна Ичиг нүүртэй бол игнэжсбичүүлээд ч нэмэргүй зүгээр л оцороод сул гишүүн болох Одоо ч оройтойгүй Гудамжинд жагсаад эхэлбэл шүүх цагдаагаар орох хэрэг гарна.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • Бямбаа
      Юм уншаад ойлгодоггүй чи , комент бичээд яах вэ дээ. Хөлсний булчинтай бичээч минь!
      2018 оны 12 сарын 17
  • зочин (124.158.77.9)
    Хүрэлсүх их овилгогүй хүн гэсэн шүү
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
    • Zochin
      Huvaaj, terselduulehdee daanch garshsan hun yum. Hund baih mash muuhai zan.
      2018 оны 12 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    13 цаг 12 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    15 цаг 37 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    15 цаг 51 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    16 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    16 цаг 9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    16 цаг 44 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 9 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    17 цаг 26 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    17 цаг 35 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    18 цаг 19 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    18 цаг 30 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    18 цаг 37 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    18 цаг 51 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    20 цаг 6 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    20 цаг 41 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    20 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    21 цаг 17 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    21 цаг 24 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК