Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ураг зулбаж, уушги устаж байна

2018-12-19
0
ЖИРГЭХ

-0-5 насны буюу бага насны хүүхэд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөг-

 

Агаарын бохирдол арван таван толгойтой атгаалжин хар мангас мэт нөмрөн аваад удлаа. Уг нь утааг бууруулах олон ажил хийгдсэн. Даанч амжилтанд хүрээгүй, улам нэмэгдсээр буйг ард түмэн мэднэ.

Бид сурвалжилгаа Нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэг хэмээн нэрлэгдээд байгаа Баянхошуунаас эхэллээ.

Өглөөний 08.00 цагийн үед утааны тархалт эхэлж байлаа. Энэ цаг бол хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгтээ явдаг цаг. Аав, ээжүүдийн ажилдаа явдаг цаг. Өндөр хүчдэлийн гудамж, Буурал ээжийн хөтөл, түүнээс баруун тийш Жанцан хавийн айлуудын нэгэн өдөр утаа майн дунд эхэлж буй дүр зураг.

Энэ үед уг хэсгийн агаарын чанарын үзүүлэлт 452 байлаа.

Мэдээж гэр хорооллын айл өрхийн 98 хувь нь нүүрс хэрэглэдэг.

Төд удалгүй энэ хэсгийн агаарын чанарын индекс 550-ыг заалаа. Агаарын чанарын индекс 501-ээс давсан үед маш их бохирдолтой гэж үзэх бөгөөд гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, гэртээ байх хэрэгтэйг зөвлөдөг. Энэ үед архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс хол байх хэрэгтэй. Тухайлбал авто машины замаас хол байх шаардлагатай гэж үздэг. Мөн амны хаалт заавал зүүх хэрэгтэй байдаг.

Гэвч гэр хорооллынхон бүгд л амьдрахын тулд гэрээс гарах хэрэгтэй болно. Эрүүл мэндээ бодож байна гээд хоосон гэртээ суугаад байхыг хэн ч бодохгүй. Учир нь хоногийн хоолоо өдөр өдөр өдөрт нь аргацаадаг олон айлууд бий.

Ер нь л амьдралын төлөөх жинхэнэ тэмцэл гэр хороололд л өрнөж байна гэхэд болно. Идэр есийн хүйтэн усанд явж, нүүрс зөөж, мод хагалж, автобусны буудал, цэцэрлэг, сургууль зэрэг хол газар алхахаас эхлээд тэдний амьдралын өдөр тутмын хэвшлийг тоочиж баршгүй.

Харин энэ үед Хан-Уул дүүрэг, Зайсан орчмоор агаарын чанар хэвийн хэмжээнд буюу 87 байх нь тэр. Ард иргэдийн амьдралынх нь хэвшил, нийгмийн давхарга нь ганцхан уул даваад л асар их ялгаатай болчихдог бидний нийслэл хот.

Зөвхөн Баян хошуу гэлтгүй Зуун айл, Дарь Эх, Бөхийн өргөө, 3,4 дүгээр хороолол, Зурагт орчмоор 09.00-10.00 цагийн үед агаарын чанарын үзүүлэлт 700 хол давдаг.

Ороолтоо хагас дутуу ороосон багачууд, хоёр нь хоёроороо, гурав нь гурваараа сургуулийн зүг алхацгаана. Зарим нь эцэг эх, ах эгч, өвөө эмээ нараараа хүргүүлж байх.  

- Утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг -

Сүүлийн үед хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдээд байгаа. Улаанбаатар хотод агаарын бохирдлоос үүдэн нэг хүүхэд жилд 7-8 удаа амьсгалын замын өвчлөлд өртөж гэсэн судалгаа бий. Хүүхэд тэр дундаа бага насны хүүхдүүдийн амьсгалын тогтолцоо хөгжиж эхэлж байдаг учир амархан өвчлөмтгий байдаг тухай эмч нар ярьж байгаа.

Эндэхийн иргэд утаанд удаан байснаар толгой эргэж, дотор эвгүйрхдэг тухайгаа ярьж байлаа. Мөн хамгийн утаа багатай үе шөнийн 03.00-05.00 цагийн хооронд л байдаг гэв.

Утааны улиралд хамгийн чухал нь бага насны хүүхэд болон жирэмсэн ээжүүдийн эрүүл мэндийн асуудал болоод байна.

Ийн учир бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьлоо.

Тус төвийн Хүүхдийн эмч Г.Батжаргал “Хүйтний улиралд утаанаас үүдэн амьсгалын замын өвчлөл ихэсдэг. Тэр тусмаа хүүхдүүд их өвчилж байгаа. Юун түрүүнд эрүүл байхын тулд биеийн эсэргүүцэл сайн байх хэрэгтэй. Тийм учраас витаминлаг хоол хүнсийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Эцэг эхчүүд, багш ажилчид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёроос гурван удаа тогтмол хийж, тасалгааны цэцэг олноор таривал сайн. Мөн хүүхдүүдээ гадуур гаргахдаа ороолт, амны хаалт зүүлгэж байх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүдийн хувьд өдөр тутамдаа эрүүл хүнс хэрэглэж, аль болох гэрийн дэглэм барих нь зүйтэй” гэв.

Дөнгөж төрсөн ээжүүдийн хувьд хүүхдээ эрүүл байлгахын тулд гэрийн орчин нөхцөлөө сайтар цэвэрлэж ариутгаж байх шаардлагатай байна. Үүний тулд элдэв цэвэрлэгээний бодис хэрэглэлгүй, зөвхөн усаар чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх шаардлагатайг ч зөвлөж буй.

Бид олон мянган ээжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Баянгол дүүргийн зургадугаар хорооны иргэн Б.Энэрэл “Эмийн санд утлагын аппарат бас утааны маскнаас хэтрэхгүй л байна. Их том хүчин зүйл учраас хамгаалахад хэцүү байна. Хөдөө цэвэр агаарт гаръя гэхээр ажил гэр энд болохоор яаж ч чадахгүй. Ямар ч байсан том хүү маань хөдөө байдаг. Бага хүү маань дөнгөж 5 сартай болохоор утаа бохирдлоос болоод их ханиад хүрч байна” гэв.

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөл болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байгаа юм. Агаарын бохирдлоос болж жилд  зөвхөн 0-5 насны 500 хүүхэд амиа алдаж байна гэх судалгааг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлтэй хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр 3.1 сая хүн нас бардаг байна. 
     
НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Агаарын бохирдол нь хүний амьсгалын тогтолцоонд ханиах, найтаах, уушги гэмтэх уушгины хавдар багтраа, бронхит өвчний суурь болдог.  Харин нөхөн үржихүйн тогтолцоонд төрөлхийн гажиг, дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, үргүйдэл зэргээр нөлөөлнө. Судалгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотойгоор эмчлүүлдэг” гэсэн юм.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ- ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.

Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхэд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг тогтоожээ. 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж, нас барсан гэх мэдээг тус судалгааны багийнхан өгөв.

Хүүхэд халуурч, ханиалгаж, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж, уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвчилж нас барах болжээ. Цаашдаа Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн хэмжээндээ үргэлжилбэл, өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцлов.

 Утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тодруулбал, агаар дахь хүхрийн давхар исэл 30.48, азотын давхар исэл 42.96, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96, том ширхэгт тоосонцор 34.88 граммаар ургийн жинг бууруулж хэвийн жинг алдагдуулдаг аж. Ургийн жин алдагдсанаар хүүхдийн зүрхний цохилт удаашрах, эрхтэн тогтолцоо доголдох зэрэг ноцтой эрсдэл үүсч амьгүй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүгээр ч зогсохгүй эхийг үргүй болгох аюултай ажээ.

Түүнчлэн утаан дундаа энэ хэвээр амьдарсаар байвал Монгол Улсын хүн амын тал хувь нь амьсгалын замын болон бусад эмгэгээр өвчилж жамаасаа эрт хорвоогийн мөнх бусыг үзэх аюул бий болсныг мөн тогтоогоод буй.

Утаатай ч гэсэн Улаанбаатар минь гэж өөрсдийгөө аргадсан өөнтөгч ард түмэн бол бид. Өдөр тумын ажлаа хийж, хорвоогийн бор өдрүүдийг элээсээр л буй. Гэвч утаа гэх мангас биднийг нэг нэгээр нь залгисаар байгааг мэддэг ч, амьдралын төлөө тэмцэнэ.

Л.Сайнбаяр

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (66.181.161.57)
    Ene ix deed surguuliud, zarim vildwervvdiig aimguudruu gargamaar yumdoo. Xotiin nyagtarshiltiig l buuruulj vldsen xuwiig ni oron suutsjuulj bj l utaa arilna.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Монгол... (66.181.185.76)
    Тэмцэлгүй ард түмэн мөхдөг гээ биз дээ. Ингээд хувиа бодоод болохгүй бүтэхгүй зүйлд н нүдээ аньж, чихээ таглаж суусаар хохирч бгаа юм...
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Hordson zombi (122.201.22.143)
    Arai dendej bna onts baidal zarlaach ee esvel boslogo gargaad alaltsaad duusmaar yum doo hordood uhsenees l deer bh
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • иргэн (122.201.22.83)
    5-10 жилийн дараа нүүрсээ эргэн санаж дархлагаа дэмжүүлэх чиглэлээр эргэж нэхэх болох байхдаа
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • утаанд манасуурагч (122.201.22.83)
    бидний хойч ирээдүй үнэхээр доройтолд орлоо утаа улстѳр хоёрт бялуурч бна аав ээж эмээ ѳвѳѳ нар нь даанч арчаагүй сүгнүүд юм даа сонголтоо хийж мэдддэггүй согтуу удам яана даа
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Иргэн (64.119.21.97)
    БИД Ч ТӨР ЗАСГИЙНХАА БУЯНД УТААНЫ ДАРХАЛАА ТОГТОЖ, ЧЕРНОБЫЛЬ-Н ЧОНО, БААВГАЙ ЭНЭТЭР ШИГ БОЛЖ БАЙГАА БАЙХ ӨӨ.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Иргэн (64.119.21.97)
    БИД Ч УТААНЫ ДАРХАЛАА ТОГТОЖ, ЧЕРНОБЫЛЬ-Н ЧОНО, БААВГАЙ ЭНЭТЭР ШИГ БОЛЖ БАЙГАА БАЙХ ӨӨ.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Иргэн (64.119.21.97)
    ХӨДӨӨ ЭРҮҮЛ АГААРТ ГАРСАН ЧИНЬ ХАНИАГААД БОЛДОГҮЙ ЭЭ. ХОТДОО ИРЭЭД ХАНИАД ГАЙГҮЙ БОЛЖ БАЙНА. ХАХАХАХАХА
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • ээжүүд (66.181.178.57)
    Хүүхдүүд бүү хэл том хүмүүс маш их ханиаж халуурч бнаа.Хүүхдүүдийн эрүүл мэнд гамшиг боллоо.Онугой байдал зарлаач ерөнхийлөгч өөө
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
    • Онц байдлаар яана гээд шаардаад бдг байнаа? Онц б зарлаад гэр хорооллынхныг хотоос хөөдөггүй л юм бол уьаа арилахгүй. Маск хүүхдэдээ аваад зүүлгэчихгүй байж том том юм ярьсан улс. Архиа ууж, алт мөнгө, булга, шоу цэнгээнд мөнгө олдог байж гэртээ агаар шүүгч авдаггүй.
      2018 оны 12 сарын 19
    • Ону байдлаар яг яана г
      2018 оны 12 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    11 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    11 цаг 24 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    11 цаг 50 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    12 цаг 3 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    13 цаг 35 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    13 цаг 41 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    13 цаг 44 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    14 цаг 8 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    14 цаг 49 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 31 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    15 цаг 49 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    16 цаг 30 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    16 цаг 41 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    17 цаг 1 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    17 цаг 10 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    17 цаг 19 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    17 цаг 46 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    17 цаг 52 мин
  • Байнгын хороод хуралдана
    18 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    18 цаг 20 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК