09.00-17.00 цагт
Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно. МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ХХЕГ, ИНЕГ, ЦЭК зэрэг байгууллагуудын албан хаагчдад зохион байгуулна.
Холбоо барих дугаар: 99094993, 91989890
11.30 цагт
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд болно.
15.00 цагт “Монгол цоож – Мартагдашгүй өв” үзэсгэлэнг Монголын театрын музейд нээнэ. БСШУСЯ-ны Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Монгол цоожны гайхамшиг” төслийн хүрээнд Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь цоожнууд биетээр тавигдахаас гадна улс, аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол цоожнуудыг гэрэл зургаар дэлгэн үзүүлнэ. Монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлнэ.
Холбоо барих дугаар: 99055643