Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
12 дугаар сарын 19-ний Лхагва гарагт:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас эхэлж Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар асуудлыг хэлэлцэх товтой байна. Мөн өнөөдөр Ёс зүйн дэд хорооны хуралдаан “Г” танхимд 10.00 цагаас хуралдана.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 11.00 цагаас Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.