Засгийн газрын холбогдох сайд нар Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааж, цэвэр агаар, хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
Энэ нь хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулахад чухал аж. Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар /0-5 нас/ хамрагдахаар байгаа юм байна. уг асуудал ирэх баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийдвэрлэгдэх аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)