Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын дунд зохион байгуулсан “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн уралдааны эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж байна.
Үзэсгэлэн “Norphei Art gallery” /Блю Мон центр/-д нээгдэж буй бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдын агшин гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг харж болох юм байна.
Б.Лхам