Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн дэргэдэх харьяа, хэлтэс алба, төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж байгаа баримт бичгийн зохион бүрдүүлэлт болон стандартын хэрэгжилт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулан баримт бичгийн боловсруулалтад тавигдах стандарт шаардлагыг хангуулж, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Болзолт уралдаан”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалттай.
Энэ удаагийн уралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 15-аас 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Шилдэг байгууллагаар Баянзүрх дүүргийн есдүгээр хороо шалгарсан бол дүүргийн Биеийн тамир, спортын хороо удаалсан байна. Харин гутгаар байранд 147 дугаар цэцэрлэгийн хамт олон оржээ.
Түүнчлэн энэ үеэр дүүргийн 2018 оны архив, бичиг хэргийн шилдэг ажилтнуудыг шалгаруулсан юм. Тухайлбал Шилдэг ажилтанаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн архивын эрхлэгч Д.Ганхуяг, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын архив, бичиг хэргийн ажилтан Р.Саранцэцэг мөн Улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн архив, бичиг хэргийн ажилтан Х.Энхмаа нар тус тус шалгарч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Өргөмжлөлөөр шагнагдсан байна.