Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаалаар “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ыг батлууллаа.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар нь нийтлэг үндэслэл, эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлэл, эрсдэлийн үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага, гамшгийн эрсдэлийг шинжлэх, дүгнэх, эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах гэсэн бүтэцтэй.
Түүнчлэн гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд мөрдөгдөх Гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар, ган, зудын, ой, хээрийн, газар хөдлөлтийн, үерийн, химийн ослын, цацрагийн ослын болон мал, амьтны гоц халдварт, зооноз өвчний, барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийг тооцох аргачилсан зааврыг тус бүрээр батлуулаад байна.
Ингэснээр засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж байгууллага, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэх арга зүйн боломж бүрдэж, гамшгийн эрсдэлийг зөв оновчтой тодорхойлох боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.