“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дарга Д.Жигжиднямааг албан үүргээс нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох өөрөөр хэлбэл, хилээр гарахыг нь хориглосон тухай шүүхийн захирамж дэлгэгджээ.
Тодруулбал, Д.Жигжиднямаа нь 2013 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 356.519.752 төгрөгийн хувь хүний албан татвараас зайлсхийх зорилгоор 356.519.752 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шөгнөл, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 159.182.645.46 төгрөгийн Нэмэгдсэн өртөгийн албан татвараас зайлсхийх зорилгоор 2.047.261.153.74 төгрөгийн борлуулалтын орлогыг, 166.552.500.66 төгрөгийн аж ахуйн нэгж орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэжээ.
Б.Лхам