Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг тодруулдаг “Grand bull awards-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-иудтай хамтран зохион байгуулжээ.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын өнгөрсөн дөрвөн жилд үзүүлсэн ололт, амжилтыг дүгнэн, номинаци тус бүрт нэр дэвшсэн шилдэг таван байгууллага /мэргэжилтэн/-с дараах шилдгийн шилдгүүдийг тодруулжээ. Тодруулбал, шилдэг брокерийн компаниар “Бидисек ҮЦХ” ХК, шилдэг IPO “ЛэндМН ББСБ” ХК, шилдэг хувьцаат компаниар “Говь” ХК, шилдэг андеррайтерийн компанар “Бидисек ҮЦК” ХК, шилдэг мэргэжилтнээр Б.Өлзийбаяр /”Ард капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал/ тус тус шалгарчээ.
Эх сурвалж: МХБ
Сэтгэгдэл (1)