Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахын урилгаар Кувейт Улсад энэ сарын 17, 18-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахтай албан ёсны хэлэлцээ хийж, талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ. Сайд нар энхтайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр бүс нутаг, олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа нотлов.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Кувейтийн үндэсний телевизийн нэвтрүүлэгт уригдан Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлага өгсөн талаар мэдээллээ.
Сэтгэгдэл (1)