Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөл амрахад тохиромжтой шилдэг 24 амралтын газар

2018-12-21
0
ЖИРГЭХ

Энэ их утаанаас хэсэг ч болов салж, найз нөхөд, гэр бүл, хамт олон, хайртай хүнтэйгээ цэвэр агаарт хэдэн өдрийг ая тухтай өнгөрөөхийг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл та бүхэнд өвлийн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг шилдэг 24 амралт сувилалын газрыг танилцуулж байна.

 

1.Terelj Mountain Lodge

Terelj Mountain Lodge амралтын газар нь Горхи Тэрэлжийн Залаатын ам хэмээх өвөрмөц тогтоц бүхий сүрлэг уулын энгэрт, амьд байгалийн үзэсгэлэн хийгээд алжаал тайлах тав тухыг хамтад нь мэдрэх онцгой завшааныг танд санал болгож байна. Хүн төрөлхтөн хамгийн их тав тухтай байдлыг амьд байгалиас илүүтэй мэдэрдэг билээ. Тиймээс тэд амралтынхаа байшин бүрийг цэвэр мод болон байгалийн өнгөт чулуугаар доторлон чимэглэж, амралтын өрөө бүрийг өвөрмөц өнгө төрхтэй болгож чадсанаараа та бүхний тав тух хийгээд, сэтгэл хангалуун амралтанд тань бүрэн санаа тавьж чадах болно.

Тус амралтын газар Улаанбаатар хотоос 51км зайд Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор газарт байрладаг

2. Ногоон Булан

Ногоон Булан амралтын газар нь Сонгинохайрхан уулын өвөр Туул голын хөвөөнд уул ус ургамал мод тэгширсэн байгалийн сайханд байрлана.Та бүхэн найз нөхөд, анги хамт олон, албан байгууллагаараа эрүүл агаар, байгалийн сайханд амрахыг хүсвэл амрагчдын тав тухыг бүрдүүлсэн тус амралтын газарт тухлан саатаж болох юм. Мөн хонхны баярын захиалга авна.Та манайхыг зорьсноор тохилог байр, мэргэжлийн тогоочийн амт чанартай хоол цайгаар алжаал юугаа тайлж, эргэн тойрон нь уул, ус, модоор хүрээлэгдэн байдаг тул эрүүл агаарт алхах, сагс, волейбол тоглож, диско болон уянгын хөгжмийн аянд бүжиглэж цагийг хөгжилтэй үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой.

Нэг хүний хоногийн 30,000 төгрөг. Үүнд өдрийн 3 хоол, тохилог дулаахан байр, нийтийн бүжиг, нийтийн караоке, дулаан машины зогсоол багтсан байгаа. Хотын төвөөс 28 км, Сонгинохайрхан уулын өвөрт байрлаж байна. Тэтгэвэрийн насны ахмадууд нийгмийн халамжийн сангийн хөнгөлөлтөөр амарч болно мөн жижиг оврийн автобусаар үйлчилнэ.

 3. Baby Sky

Амралтын газар нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлалтай төв зам дагуу Улаанбаатар хотоос 52 км зайд орших хусан ой модтой, эрүүл агаартай газар байрлалтай, нэг дор 18-20 гэр бүл хүлээн авах хүчин чадал бүхий харуул хамгаалалттай, бие даасан халаалтын системтэй, улирал харгалзахгүй халуун, хүйтэн усаар хангагдсан тав тухтай тохилог орчинг бүрэн бүрдүүлсэн амрах алжаал тайлах цогцолбор юм.

Улаанбаатар хотоос дархан явах замд, 22 ын товчоо өнгарөөд 26км, 52ын даваа даваад төв замын баруун талд 300 метр зайд байрлаж байна.

 4. Дуган хад 

Дуган Хад амралтын газар нь Улаанбаатар хотоос хойд зүгт 108 км зайд Төв аймгийн Борнуур сумын нутагт далайн төвшингөөс дээш 1200 метрт байгалын үзэсгэлэнт “тусгай хамгаалалтын” бүсэд оршдог. Хэнтий нурууны салбар уул “Эрдэнэ” хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой “Дуган” хадны дэргэд манай цогцолбор 66 га газрыг хамран оршдог. “Дуган хад” нь 90˚ эгц босоо 70 орчим метр өндөр сүрлэг сайхан хадан уул бөгөөд нарсан ой зонхилон ургасан байдаг ба зарим газраараа хус, хуш, монос модон төгөл хослон ургасан нь таньд таалагдахи нь гарцаагүй юм. Нэг удаагийн ээлжээр 600 хүн хүлээн авах боломжтой. Нэг хүний өдрийн 3 хоолтой (70000₮-78000₮-120000₮)

5. Мойлтын Тохой

Мойлтын Тохой амралтын газар нь өвчнийг судсаар оношилж, уламжлалт болон физик эмчилгээгээр таны сэтгэлд хүрэхүйц эмчилгээ, сувилгааг үзүүлэх болно. Утаа униараас хол байгалийн сайханд алжаал ядаргаагаа тайлаарай. Таны захиалгаар амт чанар сайтай европ болон үндэсний хоолоор үйлчилнэ. Шуурхай үйлчилгээ, хямд үнийг санал болгож байна. Та бүхэн өргөнөөр ирж, тухлан үйлчлүүлнэ үү.

Хүүхдэд хийх үйлчилгээ, доргионт массаж, зөгийн балтай татлага, толгойн зөөлөн бариа, бүтэн биеийн иллэг, сүүлний тосон бариа, хөлийн цэгэн бариа, хүчилтөрөгчийн коктейл зэргээр үйлчилнэ.  Тус газар Тэрэлжийн гүүрний урд хотоос 62 км-ийн зайд буй.

6. Хишиг Ресорт

Хишиг Ресорт нь та бүхнийг цэвэр агаарт, тав тухтай орчинд гэр бүд, хамт олон, найз нөхөдтэйгээ хамт хүрэлцэн ирж амрахыг урьж байна. Тус газарт 180 хүн хүлээн авах ресторан, амралтын байр, гэр, байшин, 80 хүн хүлээн авах хурлын танхим, сагс, волейбалл, газрын теннисний талбай, караоке, биллиард, гадаа болон дотор хүүхдийн тоглоомын талбайтай юм. Үүнээс гадна бидний гол давуу тал бол бусдаас үнэ хямд гэдгээрээ онцлог юм. Улаанбаатар хотоос 36 км зайд буюу Зуунмод хот явах замд Кувэйтын зам руу эргээд Богд уулын урд ам, Түргэний голын ай сав газар байрладаг. Хуучнаар Бугын САА-н ойролцоо  байрлаж байна.

7. Талын Сондор

Талын Сондор амралтын газар нь оюутан залуус та бүхнийг урьж байна.Бид нийт төгсөгчиддөө зориулж эрүүл агаарт тансаг цэвэрхэн тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, бүжгийн заалаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна. Та бүхэн баяраа хэзээ ч мартагдашгүйгээр өнгөрөөхийг хүсвэл талын сондор бэлэн байна. 

Талын Сондор амралтын газар нь шаардлагатай бол захиалгын дагуу өөрсдийн унаагаар Тэрэлжийн UB-2-оос явган хүний гүүрээр гарч ирэхэд тосож авах боломжтой.
Хоолны захиалгыг захиалагчийн хүсэлтийг харгалзан өөрчилж болно.
Захиалгыг 7-14 хоногийн өмнө авна. Мөн урьдчилгаа 30-50 хувийг Талын Сондор амралтын газрын санхүүд тушаасан нөхцөлд захиалга хүлээн авсанд тооцно.

8. Цагаан Өргөө

Цагаан Өргөө амралтын газар нь орчмын уулын цэнгэг агаар. эмчилгээний чанартай бичил био уур амьсгал нь хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хүний биеийн хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба энэ ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд нэн сайн нөлөө үзүүлэх төдийгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог юм. Нийслэлийн агаарын бохирдол дээд цэгтээ хүрч бохир агаарын хордлогод орж байгаа өнөө үед харшлын гаралтай шинэ өвчлөлүүд ихээр үүсч төрөлхийн архаг бронхит. астма зэрэг хүнд өвчнүүд нярайн дунд илрэх болжээ. Энэхүү өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй сонгомол арга нь тогтмол цэвэр агаарт гарч байх явдал юм.Тус газар нь хотоос 24 км Аргүнтэд байрлалтай.
 

9. Нарны Орон

Ая тухтай амралтыг аяллын турш мэдрүүлэх Нарны Орон жуулчны баазад зочлоорой. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Нарны орон” жуулчны бааз нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжин Болдогоос ердөө 1 км зайд байрладаг бөгөөд хамт олон, найз нөхөд, ураг саднаараа ирж амрахыг урьж байна.

10. Бага Баян

Хоёр давхарт байрлах ба “Гурван од” зэрэглэлийн, Европ загварын,орчин үеийн стандарт нийцсэн тавилга, хэрэглэл, олон сувгийн телевиз, саруул, цэвэр, тохилог, тагттай, интернетийн “LAN ” шугамтай. “Спорт чийрэгжүүлэлтийн өрөө”, супер гүйлтийн зам, алхагч, төрөл бүрийн гантил, хүчний дасгалын хэрэглэл зэрэгээр бүрэн тоноглогдсон, шүршүүр, усан бассейнтай ойр байрладаг. Хоёр ортой энгийн өрөө /Standart twin/ -20н өрөө, нэг давхарт байрлах ба “Гурван од” зэрэглэлийн, Европ загварын,орчин үеийн стандарт нийцсэн тавилга, хэрэглэл, олон сувгийн телевиз, саруул, цэвэр, тохилог, тагттай, интернетийн” LAN ” шугамтайгаар онцлог амралтын газар юм.

11. Цагаан булаг

 “Цагаан булаг” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь байгалийн үзэсгэлэн цогцолсон Төв аймгийн Борнуур сумын нутагт Гангын нурууны өвөрт байрладаг.  Дөрвөн улирлын турш зогсолтгүй ажиллах амралтын газар нь  Улаанбаатар хотоос баруун зүгт 108км-т байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалтын бүсэд оршдог. Та Дархан хот орох замаар 100 км яваад зөвхөн 8 км сайжруулсан шороон замыг туулна.

Цагаан булаг амралтын газар нь бүх талаараа Хангайн нурууны сүрлэг уулс ой тайгаар хүрээлэгдсэн, хүйтэн булгийн ус, цэнгэг агаар, буга гөрөөс болон олон төрлийн жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамал, цэцэг алгалсан онгон байгаль, олны хөл шуугианаас зайтай нам гүмхэн тохилог орчинд байрладагаараа гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг ихээр татдаг.

Уг жуулчны бааз нь 2015 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, стандартыг хангасан зочид буудал, бүрэн сийлбэртэй хүндэтгэлийн монгол гэр, монгол үндэсний хэв маягийг хадгалсан гэр буудалтай.

Цагаан булаг жуулчны баазыг амралт, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд цогцолборын зочид буудлын байранд зочдод үйлчлэх үйлчилгээний газрууд байрладаг. Зочид буудал нь зочдын ая тухыг хангахуйц тохижилттой, модон доторлогоотой барилга бөгөөд дээд давхарт зочид буудлын өрөө доод давхарт ресторан, караоке, бүжгийн заал, саун, душ  болон бусад үйлчилгээний цэгүүд байрлаж, таны сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.

12. Жаргалант

Жаргалант амралт сувилал нь цэвэр агаар, тав тухтай тохилог орчинд амт чанартай хоолоор үйлчлэх бөгөөд сэргээн засал, сувиллын үйлчилгээг тус тус үзүүлдэг.  Хан-Уул дүүрэг 8-р хороо Жаргалантын аманд байрладаг бөгөөд хотоос 22 км зайд оршдог.

13.Наран булаг

Наранбулаг амралтын газар  хус нарсан ойн дунд байрладаг. Жилийн 4 улиралын амралт хотын төв цэгээс 49 дэхь км-т байрладаг /дарханы замаар явна/.
Өвөл нь нэг ээлжиндээ 150-200 хүн хүлээн авах хүчин чадалтай, зун нь 200-250 хүн хүлээн авна. Ресторан нь нэг ээлжиндээ 1-р заал нь 120-150, 2-р заал нь 100-120 хүлээн авах хүчин чадалтай мөн хурлын 2 заалтай ба бүх тоноглолтой, хүүхдийн тоглоомын газар дотор болон гадаа байрладаг. Снукер биллярьд, ширээний теннис, караоке 2 заалтай /20-30 хүний багтаамжтай/, зориулалтын диско заалтай/ Өвөл чаргаар гулгах зориулалтын талбайтай, гадаанаа стандарт сагс воллейбол талбайтай. Энгийн өрөө, хагас люкс болон бүтэн люкс өрөөнүүдтэй.Мөн люкс , эсгий монон гэрүүдтэй.  Мэргэжлийн хамт олон та бүхэнд үйлчлэх болно. Мөн өвлийн дулаан байртай.

14. Оньс Resort

Мэргэжлийн, найрсаг хамт олон таныг хүлээж байна. Өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн төрсөн өдөр, найз нөхдийн уулзалт арга хэмжээнүүдийг амьд харилцаатай зохион байгуулах боломжийг олгож байна. Манай хаяг: Цонжин болдог /Чингисийн хөшөө/-н баруун урд баярладаг. Хотоос 53 км зайтай.

15. Ар Гурван Сайхан

Горхи Тэрэлжийн Байгалын Цогцолбор газарт уул ус, ой модныхоо хаяанд байрладаг, цэвэрхэн тохилог манай амралтанд та бүхэн албан байгууллага, анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ ирж үзэсгэлэнт байгалын сайханд, эрүүл цэвэр агаарт тав тухтай амрахыг урьж байна. Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай, сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон та бүхэнд амт чанар сайтай хоол унд, хорхог боодог зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх болно. Ар Гурван Сайхан амралтын газар нь амрах хоног, хүний тооноос хамааран үнийн хувьд уян хатан нөхцөлтэй.
Оюутан сурагчдын хонхны баярын захиалгыг хямдралтай үнээр авч, бусад нэмэлт хөнгөлөлт, урамшууллыг үзүүлж байна. Тус газар Хуучин Тэрэлжийн амралт буюу одоогийн UB2 амралтын баруун талд байрлах бөгөөд хотоос 65 км зайтай.

16. Ойн булаг

Ойн булаг амралт нь Улаанбаатар хотын төвөөс 25 км-т  Санзайн 2-р хэсэгт  ой модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Манай амралтын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхөдөөрөө амарч тухлах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хүн бүрийн сонирхолд нийцсэн орчныг бий болгохын төлөө цаг ямагт хичээн ажиллаж байна.

Найрсаг хамт олны үйлчилгээнд амарч өөрийн дуртай соёл, спортын тоглоомуудаар сэтгэлээ сэргээн өөрийгөө бүрэн дүүрэн амарааж алжаалаа тайлах  боломжтой. Бугатай хөшөө үзэх, самар, жимс түүх боломжтой.

Ойн булаг амралтын газар нь ажлын өдөр буюу 1-4 өдөр, Ням гарагуудад 50% хямдралтай бусад өдөрт дээрх тарифаар үйлчилнэ. Гадаадын жуулчидад ч үндсэн үнээр үйлчилнэ.  Байгууллага хамт олон, сургуулиудын хонхны баяр, тэмдэглэлт баярын өдрүүдэд захиалга авч үйлчилнэ.  Бүх өрөө халуун, хүйтэн ус, 00 өрөө, банн душ, кабелийн телевизтэй. 

17. Номун

Номун амралтын газар нь 2015 оноос улирал харгалзахгүй амрагчид хүлээн авахаар үйл ажиллагаагаа эхлээд байна. Хотын төвөөс 18 километр зайтай Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Бэлхийн зусланд оршдог ба төв замаас холгүй учир нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой.

Амрагчдын тав тухыг хангасан дулаан, тохилог жирийн болон бүрэн тохижилттой /ариун цэврийн өрөө, шүршүүр, хөргөгч, ус буцалгагч/ 1 ба 2 ортой өрөөнүүдээс сонгон хоногийн 40,000-60,000 төгрөгөөр амрах боломжтой.

Таны захиалгаар амт чанар сайтай европ болон үндэсний хоолоор үйлчилнэ. Шуурхай үйлчилгээ, хямд үнийг санал болгож байна.

18. Баатар ван

Монголын ард түмний цахим санал асуулгаар 2014, 2015 оны шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед“ эмнэлгийн харьяа Баатар ван амралт , рашаан сувиллын  цогцолбор нь үүд хаалгаа нээлээ. Баатарван амралт сувилал нь Улаанбаатар хотоос 580 км, Дархан хотоос 360 км, Эрдэнэт хотоос 180 км, Хөвсгөл аймгаас 200 км зайд Булган аймгын Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэн хосолсон гайхамшигт байрлалтай төдийгүй газар зүйн байршлын хувьд далайн түвшинээс 900 метрийн өндөрт буюу нам дор газар байрласан нь хүний зүрх судасны үйл ажиллгааг дэмжсэн нэн таатай нөхцөл юм.

Баатарван амралтын газар нь амрагч сувилуулагч та бүхэн энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой ба өрөө бүрт өндөр хурдны интернет, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн. Баатарван амралт сувиллын хамгийн чухал давуу тал бол Гранд Мед эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд, мэргэжлийн эмч сувилагч нар амрагч сувилуулагчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр төвшинд хүргэх юм.  Өдөр бүр танд сувиллын эмчилгээ хийх ба физик эмчилгээ, рашаан эмчилгээ, толгойн бариа, хөлийн цэгэн бариа, бумба, зүү тавих гэх мэт үйлчилгээг танд зориулан хүргэх болно

19. Ойн Жим

Ойн Жим амралтын газар нь Улаанбаатар хотоос хамгийн ойр буюу 16км зайд, Шадивлан зуслангийн аманд байрладаг. Таны захиалгаар амт чанар сайтай европ болон үндэсний хоолоор үйлчилнэ.

Бид эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заал, дугуйн аялалаар та бүхэнд үйлчилж байна.

20. Боорчийн Өргөө

Боорчийн Өргөө амралтын газар нь байгууллага хамт олны захиалга авч байна. Гэр болон буудлын өрөөнөөс сонгон амрах боломжтой. Теннис, кароаке, гаднаа сагсны талбай, боловсон аруин цэврийн өрөө болон угаалгын өрөөтэй.

Бид эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заал, дугуйн аялалаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна.

Тус газар Эзэн Чингисийн морьт хөшөөний зүүн талд байрлаж байна.

21. XIII Зуун

“Алтан ташуур-Чингис хааны хөшөөт цогцолбор”, XIII Зуун жуулчны бааз нь монголын 9 гайхамшиг гэсэн хэсэгт олон нийтийн саналыг авч “Монголын 9 гайхамшиг”-ийн нэгээр тодорсон юм.

Тэд салбартаа үргэлж тэргүүлэгч байж, шинэ, шинэлэг бүтээгдэхүүнээр үйлчилж байх болно. Их Чингис хааныхаа туулж өнгөрүүлсэн түүхийн жимээр хамтдаа аялцгаагаарай.

Тус газар Улаанбаатар хотоос зүүн тийш 90 гаран км зайд Төв аймгийн Эрдэнэ сумаас урагш Ёл аманд байрладаг.

 22. Говь Ресорт

Говь Ресорт нь Улаанбаатар хотоос холгүй оршдог бөгөөд дулаан тохилог, найрсаг харилцаатай гэдгээрээ хэдийнээ та бидний танил болсон цогцолбор юм.

Их хотын түгжрэл, дуу чимээнээс хол мөн цэвэр агаартай. Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангахын тулд Спорт заал, Гадаа хөл бөмбөг, гар бөмбөгийн талбай, коток, теннис, караокэ гэх мэт чөлөөт цагаа өнгрүүлэх бүрэн боломжийг нээж өгсөн. Мөн саун, хүүхдийн тоглоомийн өрөө, Хурлын заал, лоунж гэх мэт таны хэрэглээнд юу хэрэгтэй түүнийг бид бүрэн шийдсэн.

Та гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо манай говь ресортод ирсэнээр, тав тухтай цэвэрхэн орчинд амрангаа байгалийн сайханд морь унах , шувуудын ертөнцөөр аялах , цэцэгсийн хүрээлэнг үзэх боломжтой. Мөн та алаг хөөрхөн үрсээ уйдах вий гэж бүү санаа зов таны бяцхан үрсийг тоглуулж саатуулах гадна болон дотор тоглоомын саадыг иж бүрнээр нь тохижуулсан

Тус газар  Дархан, Эрдэнэт явах замд, Улаанбаатараас 42 км зайд буй.

23. Mongolica

Mongolica амралтын газар нь Улаанбаатар хотын төв хэсэгт байрладаг. Олон улсын галт тэрэгний буудлаас 500м, автовокзалаас 200м зайд байрладаг.

Мөн манай зочид буудлын ойролцоо цирк (0,6 mile), их дэлгүүр (1 mile), жуулчдад үйлчлэх төв (0,5 mile), гандан (1 mile), бэлэг дурсгалын дэлгүүрүүд гэх мэт жуулчдын анхаарлыг татсан орчин үеийн болон түүх дурсгалын олон сайхан газрууд байдаг. Зочид буудлын өрөөнүүд нь олон сувгийн кабелийн ТВ болон Wi-Fi интернэттэй, байрлагчдийн ая тухтай байдлыг хангаж ажиллах бүрэн бололцоотой. Таны захиалгаар амт чанар сайтай европ болон үндэсний хоолоор үйлчилнэ. Буудлын гадна талд 20-30 машины зогсоолтой. Бүх төрлийн хүлээн авалтын захиалга авч авна. Шуурхай үйлчилгээ, хямд үнийг санал болгож байна.

24. Red Rock Resort

Red rock resort амралтын газар нь Тэрэлжийн гүүрнээс цааш 7км-т байдаг. Горхи тэрэлжийн үзэсгэлэнт бүсэд Улаанбаатар хотоос 49 км зайд оршдог. Хурлын танхим, тансаг зэрэглэлийн саун, ресторан, гэр лоунжтой. Орчин үеийн засал чимэглэл бүхий red rock resort нь 32 өрөө, 9 байшин, 9 гэртэй үйл ажиллагаа явуулж байна. Байшин дотроо тусдаа 2 өрөөтэй, ариун цэврийн өрөө, душтэй, гаднаа тухлах саравчтай.

Эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заалаар та бүхэнд үйлчилэх аж.

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Od (182.160.39.203)
    Harin tiim. Medeelel ni mash dutmag ymaa Unaa hosog ni haanaas yvah holboo barih utas ene ter geed naad zahiin medeelel ni bgui
    2018 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.186.247)
    hi.holboo barih utasnuud bnauu
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.49.98)
    Амралтын газрууд танилцуулж байгаа бол ядаж утас, веб, нүүр хуудас, байршил бүхий газрын зураг нь байх ёстой.
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    10 цаг 11 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    10 цаг 16 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    10 цаг 42 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    10 цаг 55 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    12 цаг 27 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    12 цаг 33 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    12 цаг 36 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    13 цаг 0 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    13 цаг 41 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 23 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    14 цаг 41 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    15 цаг 21 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    15 цаг 33 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    15 цаг 53 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    16 цаг 2 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    16 цаг 11 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    16 цаг 38 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    16 цаг 44 мин
  • Байнгын хороод хуралдана
    17 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    17 цаг 12 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК