Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн тааз өчигдөр нуржээ.
Аз болоход энэ үeэр сургуулийн орчинд сурагчид байгаагүй гэнэ. Тус сургууль нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон нь харагдаж байна. Төрийн үйлчилгээ орон нутагт тэр дундаа боловсролын байгууллагад ямар байгааг өчигдөр болсон байдал харуулж өгснийг олон иргэд шүүмжилж байна.
Сэтгэгдэл (2)