Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэндчилгээ

2018-12-24
0
ЖИРГЭХ

Өвөг дээдсээс өвлөгдөн эх орны минь алтан хэвлийд хадгалагдсан үнэт баялагболох эрдэсбаялгийн нөөцийг эрж хайх,олборлох, баяжуулах, боловсруулахүйл хэрэгт түүчээлэн зүтгэж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хөдөлмөр, сэтгэлээ зориулсан уул уурхайн салбарын үе үеийн алдартнууд, нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улсын нутаг дэвсгэрт эрт дээр үеэс ашигт малтмалыг олборлон боловсруулж байсан түүхтэй боловч 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд авснаар орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл хөгжлийн эх суурь тавигдсан юм.

Уул уурхайн салбар нь өнгөрсөн хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйл байж, эх орны хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан амьдралын нэгэн баталгаа болж ирсэн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Улс орны эдийн засагт уул уурхайн салбар нь чухал үүрэг гүйцэтгэж, энэхүү салбарын бүтээлч хамт олон бид 2017 онд экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг дангаараа бүрдүүлсэн бол 2018 онд эдийн засагт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

Түүнчлэн дээрх эдийн засагт үзүүлж буй шууд нөлөөллөөс гадна шууд бус дам нөлөөлөлөөр дэд бүтэц, түлш, эрчим хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн сацуу бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлтэд асар их нөлөөг үзүүлж байна.  

Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна.

Цаашид бид Оюу толгой, Таван толгойн ордод түшиглэсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, улмаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр, Хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2018 онд Тавантолгойн ордын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг гадаад, дотоодын зах зээлд арилжиж, хөрөнгө босгох, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх тухай асуудлыг Улсын Их хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж үндсэндээ дуусгаад байна. Төсөл хэрэгжсэнээр манай улс түлш шатахууныхаа хэрэглээг 100 хувь дотоодоос хангах, ажлын байр нэмэгдэх, улсын татварын орлого нэмэгдэх, гадагш урсах вальютын хэмжээ багасах зэрэг боломж бүрдэхийн зэрэгцээ түлш, шатахууны үнийг урт хугацаанд тогтвортой барих боломж бүрдэх юм.

Дээрх төслүүд хэрэгжсэнээр Уул уурхайн салбарын макро эдийн засгийн түвшинд үзүүлэх нөлөөлөл үлэмж хэмжээгээр нэмэгдэж, ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.

Цаашид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ салбарын техник, технологи хөгжилтэй уялдуулж, хөдөлмөр эрхэлж буй иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсч байгаа хүчин зүйл, шалтгааныг тогтоон ослын тохиолдлыг бууруулах, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хүний эрүүл мэндэд анхаарал хандуулж ажиллах болно.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хангах менежментээ боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг дээшлүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар, зах зээлийн эдийн засгийн механизмуудыг сайтар ашиглах нь хөгжил дэвшилд хүргэх түлхүүр нь билээ.

Манай уурхайчид эх орныхоо газрын баялгийг хаягдалгүй бүрэн ашиглах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль, орчноо хамгаалж үйлдвэрлэлийн явцад эвдэрсэн газраа нөхөн сэргээх, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч санаачлагатай ажиллана гэдэгт итгэж байна.

Уурхайчин та бүхэнд болон та бүхний ар гэр, хамт олонд ойн баярын өдрийг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, 

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД  Д.СУМЪЯАБАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    10 цаг 23 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    12 цаг 48 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    13 цаг 2 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    13 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    13 цаг 21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 21 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    14 цаг 37 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    14 цаг 46 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    15 цаг 31 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    15 цаг 41 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    15 цаг 49 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    16 цаг 2 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    17 цаг 18 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    17 цаг 52 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    18 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    18 цаг 28 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    18 цаг 35 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Уржигдар 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Уржигдар 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК