Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Энхнаран: Бидний үе удахгүй ирнэ

2018-12-27
0
ЖИРГЭХ

Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн төгсөх курсийн оюутан Төмөртогтохын Энхнарантай яруу найргийн нэгэн үеийн төлөөллийнх хувьд ярилцлаа. Тэрбээр “Хас Дорно яруу найргийн бүлгэм”-ийн гишүүн, Р.Чойномын нэрэмжит Залуу нас дугуйлангийн гишүүн, УЗНАДС-ын “Гал урсгал дугуйлан”-гийн эрхлэгч юм.

 

-Нэгэн үе дэлхий тэр чигээрээ яруу найрагт автаж, хүн бүр шимтэн дурлаж байлаа. Цаг үе хувьсан өөрчлөгдөхийн хэрээр залуусын олонх нь  технологид шимтэж, харин өчүүхэн хэсэг нь яруу найргийг шохоорхох болсон. Тэдний нэг нь өөрийг тань гэж харсан. Яагаад шүлэг, яруу найрагт дурлах болсон түүхээсээ хуваалцаж болох уу?

-Би 2015 онд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн сэтгүүл зүйн ангид элсэн орсон. Тэр үеэс сургуулийнхаа “Гал урсгал” дугуйлантай танилцахаар сэтгэл шулуудсан юм. Тухайн үед ангиараа орж байсан санагдана. Дугуйлангийн багшаар “Хас дорно” яруу найргийн бүлгэмийн гишүүн Г.Хашбаатар ах байсан юм. Одоо бол хайрлаж хүндэлдэг ах маань болсон. Яруу найргийн дугуйланы хичээлийн төгсгөлд таван хормын шүлгийн уралдаан зарладаг байлаа. Нэг удаа  “Вааран дээрх” сэдвийн дагуу бичих даалгавар өгсөн. Өмнө нь утга зохиол сонирхож, дурлаж, төсөөлөөлж байгаагүй болоод тэр үү, их сандарсан. Гэхдээ л тэр уралдаанд түрүүлсэн. Сэтгэлд багтаж өгөхгүй байсан болоод тэр үү, их сандарч бас урам авсан. Ингээд л яруу найраг гэдэг зүйлийг хайрлаж бичиж эхэлсэн дээ.

-Гэхдээ өмнө нь “хоосон”-гүй байсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь огт оролдож байгаагүй гэж хэлэхгүй. Хүүхэд байхаасаа л спортоос бусад бүх зүйлд  идэвхтэй оролцохыг хичээдэг байсан. Дорнод аймгийн Чойбалсан сумын ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангид байхад хүүхдийн “Хүрэл тулга” яруу найргийн наадамд гурван шүлэг өгч, тэнцээд дараагийн шатандаа орсон. Тэр үед эгч маань надтай хамт тэмцээнд орсон юм. Би тэр наадмын түрүүг авч байлаа. Одоо санахад их л хөөрч баярлаад л, мундаг найрагч болсон юм шиг сэтгэгдэл тухайн үед төрж байсныг санаж байна. Гэхдээ яагаад ч юм бэ, их сургуульд ортлоо бичээгүй шүү.

-Их сургуульд ортлоо бичээгүй гэхээр уг нь яруу найрагч болохыг нэг их хүсээгүй бололтой. Юу тэгж их татсан хэрэг вэ?

-Яг үнэндээ би ном уншдаг хүүхэд байгаагүй. Харин оюутан болох үед дээд курсийн ах нар ном уншихыг зөвлөсөн. Зарим нь өөрийнхөө номыг өгч уншуулна. Тэгж явсаар нэг мэдэх нь ээ, ном уншихын сайхныг, номонд нуугдаж буй эрдэнэсийг хайдаг, хайгуулч болсон байсан. Тэр дундаа Монголын сүүлийн үеийн яруу найрагчдын ном зохиолд эрхгүй дурласан. Тэр хүмүүсийн шүлэг, яруу найраг одоог хүртэл намайг энэ том зүйл рүү татсаар л байгаа. Нэгдүгээр курст байхад сургуулийн захирал Ш.Цэнд-Аюуш гуай “Утга зохиолын хүн энгийн хүнээс сэтгэлгээгээрээ тэс өөр. Тиймдээ ч муу явах эрхгүй. Манай сургууль үе үеийн шилдэг яруу найрагчдыг төгсгөсөн” гэж хэлсэн нь одоог хүртэл санаанаас гардаггүй. Тэр үед л энэ сайхан сургуулийг сонгосондоо бахархаж байлаа. Хамгийн чухал нь энэ сургууль намайг яруу найрагтай холбосон гүүр юм шүү дээ. Сургуулийг маань хүмүүс жижигхэн гэдэг юм. Харин би надад бол их том өргөө юм шиг санагддаг. Яруу найраг өөрөө маш гэгээн зүйл. Нэг сайхан шүлэг унших юм уу, бичихэд ямар их жаргал эдэлдэг гэж санана. Хүмүүс сэтгэлээр унасан үедээ дуу сонсч тайтгардаг бол бид шүлэг бичдэг.

 -Яруу найргийн олон урсгал дэлгэрээд байна. Та аль урсгалаар нь бичдэг вэ?

-Яг энэ тэр урсгал гэж хэлэхэд хэцүү. Утга зохиолын онолын хүн л урсгалыг минь дүгнэх байх. Би хувьдаа өөрийгөө цэвэр мэдрэмжээрээ бичдэг гэж боддог. Олон нийт биднийг ойлгодоггүй. Хүн болгон ойлгохгүй байгаад л баярлаж явдаг даа.

 -Та өөрийгөө яруу найрагч гэж дүгнэх үү?

-Үгүй. Одоо бол би боловсорч л яваа эд, эс. Энд тэндэхийн яруу найргийн наадам дээр залуу яруу найрагч гэж дуудуулахдаа ч ичдэг. Надад тэгж дуудуулах гавьяа байхгүй. Яруу найрагч гэдэг цолыг зүүхэд дэндүү эрт байна.

 -Танай сургуулийн “Гал урсгал” дугуйлан олон жилийн түүхтэй санагдана?

-Тийм. Манай сургууль анх 1994 онд үүдээ нээсэн. ОХУ-ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн жишгээр мэдлэг түгээдэг. Түүнээс хойш “Гал урсгал” дугуйлан маань Монголын олон арван шилдэг яруу найрагчдыг төрүүлсэн. Тэдгээрээс дурдвал Х.Болор-Эрдэнэ, Ж.Оргил, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул, Н.Гантулга, Ш.Лхамноржмаа гэх мэт олон сайхан яруу найрагчдыг нэрлэж болно. Өнөө жил манай дугуйланг МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа багш удирдаж байгаа. Харин эрхлэгчээр нь миний бие ажиллаж байна. Ер нь бусад сургуулийн утга зохиолын дугуйлангуудтай ижил жишгээр явдаг. Жишээлбэл, СУИС-ийн Бадрангуй ай, Эсрэг цаг, МУБИС-ийн утга зохиолын нэгдэл зэрэг дугуйлангуудын жишгээр хичээллэдэг. Эдгээр дугуйланд явдаг хүүхдүүд тав дахь өдөр Хүүхдийн номын ордонд Р.Чойномын нэрэмжит Залуу нас дугуйландаа нэгдэн дугуйрдаг юм. Хамгийн гол нь яруу найрагт элэгтэй хэн бүхэнд нээлттэй. 

-Өнөөдөр таны үеийн залуусын бичиж буй яруу найргийг масс хэр ойлгож байна вэ?

-Мэдээж реалист буюу бодит, нэн ойлгомжтой яруу найргийг бол масс ойлгож байгаа нь тодорхой. Харин бидний болон биднээс 5-10 жилээс дээш үеийнхэн сэтгэлгээний яруу шүлгүүдийг бичдэг болсон. Тэрийг масс хараахан ойлгох болоогүй. Цаг нь ч болоогүй байх. Зөвхөн яруу найргийн гүнд орж байж ойлгох байх л даа. Эсвэл мэдэрч чадах хүмүүс нь ойлгодог урлаг болоод байна. Энэ шинэчлэлийг ахуй, уламжлалтай хослуулж бичдэг нь ч бий. Нэг ёсондоо уламжлалт шинэчлэл гэж хэлмээр санагддаг.

-Хүндэлж биширдэг яруу найрагч хэн бэ. Үлгэр авдаг л байх гэж бодож асуулаа?

-Биширдэг яруу найрагчийнхаа нэрийг хэлж чадахгүй нь. Биширдэг гэхээсээ илүү хүндэлдэг, хайрладаг яруу найрагч бий. Жишээлбэл Жаргалсайханы Оргил, Хандхүүгийн Нямхишиг, Баатарын Галсансүх, Гантөмөрийн Хашбаатар, Цэндийн Доржсэмбэ гэх мэтчилэн тоочиж барамгүй олон яруу найрагчид байна. 

-Таны үеийн залуус хуучин үеийнхнээсээ хэр төвшинд явж байгаа гэж боддог вэ?

-Илүү гээд хэлчихвэл хэцүүдэх байх. Гэхдээ ахиж дэвшиж яваа нь үнэн. Ойролцоогоор 3-5 жилийн дотор миний үеийн охид, хөвгүүд хуучин үеэ бут цохин гарч ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байдаг. Монголын яруу найргийг нэн өөр төвшинд хүргэх мэдрэмжтэй, авьяастай залуус олон бий. Гэлээ гээд хуучин үеэ үгүйсгэж болохгүй. Гэсэн ч бидний цаг үе хүссэн хүсээгүй удахгүй ирнэ. Дээр дурдсан дугуйлангуудад Монголын яруу найргийн ирээдүй, өнгө төрх болох яруу найрагчид бэлтгэгдэж байгаа. Тэд өөрсдийгөө үнэлдэггүй л дээ. Өөрсдийгөө болоогүй байна гэж боддог. Цаг нь удахгүй ирэхэд өөрсдийгөө үнэлж, гарч ирэх байх. Олон яруу найргийн наадамд үеийн олон залуустай оролцлоо. Тэдний бичиж буй арга хэлбэр, сэтгэлгээг ахуйтай хослуулж буй байдал, хуучны үгийг сэргээж буй нь ч тэр бахдам сайхан байдаг. Юунд ч баригдаагүй, хавчигдаагүй задгай сэтгэлгээний сайхан шүлгүүд олон төрж байна. Зөвхөн миний үе гэлтгүй доод үеийнхэн ч сайжирч байгаа. Монголын утга зохиолыг өөрчилж чадах, шинэ өнгө төрхөө түгээж чадах хүчирхэг үе удахгүй гарч ирнэ гэдэгт итгэлтэй байдаг. Хамгийн чухал нь бид яруу найрагт хайртай. 

-Авьяастай байх, мэдрэмжтэй байх хоёр ялгаатай юу. Аль нь яруу найрагч болоход чухал гэж боддог вэ?

-Яг хэлж мэдэхгүй байна. Төрмөл яруу найрагчид бол бий. Жишээ нь Цэндийн Доржсэмбэ ахыг нэрлэж болно. Яруу найрагт авьяастай биш мэдрэмжтэй гэж л ярих байх. Нэг үгээр мэдрэмжтэй байх нь авьяас ч юм шиг. Дуулах, бүжиглэх, жүжиглэхийг бол авьяас гэж хэлж болох байх. Харин яруу найрагт энэ үг чихэнд наалдахгүй. Бүтээлээ туурвихдаа мэдлэгээрээ, мэдрэмжээрээ бичнэ. Харин мэдрэмж дотор тэр авьяас нь байдаг болов уу. Жишээ нь, нэг хуй ирж байна гэж төсөөлье. Тэрийг бичихийн тулд яаж дүрслэх нь цэвэр мэдрэмжийн асуудал. Мэдрэмж гэдэг тухайн хүнээс авч, хазаарлаж, гээж болдоггүй зүйл. Харин авьяасыг нээн илрүүлдэг. Нээн илрүүлэх гэдэг нь магадгүй хичээл зүтгэлийн ч асуудал байж болно. Тэгэхээр мэдрэмж яах аргагүй дээр тавигдана гэж бодож байна. Яруу найрагч мэргэжил биш л дээ. Мэдрэмжээрээ бичсэн нь мэдлэгээрээ бичсэнээс ямагт өндөр байдаг. Харин мэдрэмж гэдэг амьдралаас бидэнд заяадаг ховор зүйл. Нэг ёсондоо бид чинь их “ховор” хүмүүс шүү дээ.

 -Яруу найргийн гүнд буй сувдыг шүүрэхийн тулд юуг золих вэ?

-Магадгүй олон жил бичиж туурвиад тэр сувдыг олоогүй байгаа хүмүүс бий. Гэхдээ арван жил сургууль, оюутны ширээний ард сууж байгаа ч аль хэдийн олчихсон нэгэн ч бий. Гэхдээ тэрийгээ мэддэггүй нь их. Үүнийг манай утга зохиолд өөрийгөө олох гэж хэлдэг байх аа. Харин золих зүйл гэвэл хүн хүнээсээ л шалтгаалах байх. Амьдралаа зольсон нь ч бий. Миний хувьд утга зохиол гэх ариун өргөөнд орох гэж хичээж яваа. Магадгүй ямар нэгэн зүйлээ золиогүй учраас л өнөөг хүртэл өргөөний босгийг алхаж чадаагүй яваа байх байх.

-Яруу найргийн хүрээлэл дэх нөхдийнхөө талаар яриач?

-Мэдээж энэ хүрээлэлд олон сайхан нөхөдтэй болсон. Амьдралынхаа найзыг ч олсон. Миний олон нөхдөд өдөр шөнөгүй сууж бичдэг нь ч бий, бичих хүсэл нь төрсөн үедээ бичдэг нь байна. Гэхдээ хамгийн гол нь тэд яруу найрагт хайртай. Аль  нь ч ялгаагүй. Энэ жил би төгсөх ангийн оюутан. Энэ хэдэн жилийн хугацаанд яруу найргийн төлөөх зүрхтэй болсон. Олон сайхан нөхөд, олон сайхан мөрөөдөлтэй болсон доо. Тэднийхээ хамтаар яруу найргийн нэгэн өнгө төрх болох гэж боловсорч яваадаа бахархдаг. Сүүлийн үеийн хүмүүс мөнгө олох гэсэн зохиолчдын өгөөш болоод байгаа. Тэрнээс илүү хуучны зохиолууд тэр дундаа ардын аман зохиолуудыг сайн уншиж байгаасай гэж боддог. Тэнд жинхэнэ алмаз эрдэнэ нуугдаж байдаг. Бидний үеийнхэн тэндээс суралцдаг. Тэнд хэзээ ч хэний ч бичиж чадахааргүй яруу найраг байдаг.

Л.Сайнбаяр

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • uuree uuree (64.119.20.200)
    anaidaa amjilt
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Onoroo onoroo (66.181.161.127)
    Yasnch mundag yum be ypiltcgland opuulsan bol bvp l goy yum bn
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.127)
    Mundag yumaa oshoo ih amjilt
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • нарангэрэл (66.181.161.53)
    миний дүү мундаг дайчин бдагт нь бид бүгд баярлаж явдаг шүү дүүдээ өндөрөөс өндөр амжилт хүсэе хайртай шүү дүүдээ
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • munguu (202.179.27.11)
    mundag shv egch min amjilt
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.120)
    Уран бүтээлийн өндөр амжилт хүсье найздаа
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.30)
    Амжилт хүсье.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (198.8.84.217)
    hi mundag bna amjilt
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Эдмон (119.40.99.208)
    Сайн ярилцлага. Гэхдээ шүлэгнээс нь оруулсан эвсэл эш татсан бол арай дээр болох байсан байх.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
    • Ярилцлаганд оруулахгүй
      2018 оны 12 сарын 27
  • ёндонрэнцэн (66.181.161.82)
    мундаг дүүдээ амжилт хүсье
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • battsetseg (43.242.243.83)
    hoorhon shdee dvvdee amjilt hvsei
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • tsolmon (66.181.161.96)
    Haizda amjilt minii nz mundag shvv mundah yaruu nsiragch bolooroi
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Baljinnym Nymaa (150.129.141.226)
    Estoi mundag daichin hoorhon dvvdee tomoos Tom amjiltiig hvsii hoorhonoo
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Enhtsetseg (112.72.11.115)
    Vneheer hoophon awyastai hvvhed bsn
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    8 цаг 59 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    9 цаг 5 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    9 цаг 30 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    9 цаг 44 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    11 цаг 16 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    11 цаг 21 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    11 цаг 25 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    11 цаг 49 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    12 цаг 30 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 11 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    13 цаг 30 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    14 цаг 10 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    14 цаг 22 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    14 цаг 42 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    14 цаг 51 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    14 цаг 59 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    15 цаг 27 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    15 цаг 32 мин
  • Байнгын хороод хуралдана
    15 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    16 цаг 1 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК