зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболдыг эсэргүүцэгч “Таван хуруу” баг

2018-12-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын таван гишүүн “МАНАН” бүлэглэлийн зараалаар УИХ-ын даргыг огцруулахаар “төр эргүүлж” явна. Ухрах ч аргагүй, урагшлах ч замгүй, ёстой л “Зэлтэрийн гацаа” гэгч тактиктаа өөрсдөө унасан таван улстөрч өөр өөрийн “үүсэл гарал”, өнгө төрхтэй. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах л ганцхан зорилготой. Өөрсдийнх нь зорилго мөн, эсэх нь ч эргэлзээтэй. УИХ-ын даргын суудлыг суллаж, М.Энхболдыг “зайлуулж” чадвал, бас чадахгүй бол юу хүлээж байгааг өөрсдөө ч үл мэднэ.

“Хаалга тогшигч” Л.Оюун-Эрдэнэ.  Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг сонгогдчихно гэж баттай итгээд магтаад гүйж явахад нь хожуу таарсан төөрөлдсөн ах “Херо” Б.Баатар нь “кино зохиолын нууц”-ыг задруулснаар “хуурах ажилд нь оролцсон” гэгч болж “пиар”-ын багт нь орж намын кандидатаа унагалцахаар сэтгэл шулуудсан нь эдүгээ тодорхой болсон. Хэрэв тэрбээр туйлын шударга нэгэн байсан бол “Дарга аа, та хуулиараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёстой. УИХ-ын дарга гэдэг бол унавал буцаж очдог суудал биш” гэж хэлэх л байсан. Харин ч нэг хос морьтон шиг дэрвэсээр Х.Баттулгыг ялмагц зорилго шулуудаж “Херогийн ах”-ын улс төрийн бодлого нь тодорхой болсон юм даг. Эдүгээ эгдүүтэй нь аргагүй УИХ-ын даргын өрөөний хаалгыг төрийн хүний шинжгүй балбаж маажих Л.Оюун-Эрдэнийн богино зайны улс төр нь энэ удаагийн парламентаар өндөрлөвөл  гайхах зүйлгүй. Түүний тогшсон хаалга хэзээ ч онгойж мэднэ. Магадгүй “үүрд” хаалттай ч байж болох юм. Хамгийн харамсалтай нь тэр “зараалаар” ажиллаад байгаа нь дэндүү илт харагддаг. Хувь хүнийх нь байгаагаараа, цайлган чанар түүнд ямар нэг шалтгаанаар “ирсэн” сөрөг дүрийг огт нууж чаддаггүй. Тод харагдахын “маргааш” бүдгэрэх аюултай. Тэр тусмаа М.Энхболд даргыгаа гэсэн сэтгэлээ хааяа цухалзуулах бүртээ улам эмгэнэлтэй, дур гутам харагдах энэ залуу гишүүний ирээдүйн карьер санаа зовинох хүн цөөнгүй байдаг юм билээ.

Өсөрхөг “Жигүүрчин” Т.Аюурсайхан. Албан тушаал горилдоггүй, нүдэнд өртөхөөр хөлждөггүй хэрнээ хурц шүүмжлэлээр намаа “өлсгөдөггүй” түүнийг бараг л өөгүй өөлөгч гэж тодорхойлоход буруутахгүй. Тэрбээр нам нь сөрөг хүчин байхад “хувьдаа” жигүүртэй болох гэж хүссэн юм аа. Ө.Энхтүвшин “лиценз” өгөхгүй байсаар жигүүрлэж чадаагүй. Түүндээ өс санадаг ч юм уу, түүнийг Шадар сайдаар томилоход “Би Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Өнгөрсөн 30 шахам жил бугшсан идээ бээрийн тод жишээ нь та. Улс төрд яваа хүүгээ бод. Зөв зөнөх хэрэгтэй” гэхчлэн мөн ч муухай үгсийг чулуудаж билээ. Эндээс түүнд л байдаг хударгагүй, ганцаардмал, итгэж үл болох чанарууд харин ч тод харагдсан.

Өмнөх парламентын үед ШӨХТГ-ын даргаас дээш албан тушаал ахиж байгаагүй тэрбээр “мөнхийн эсэргүүцэгч” байхаар имижээ тодорхойлохыг хүсдэг байж мэдэх юм. Хэрэв тийм бол өөрөө машид цэвэр байх шаардлагатай. Харин одоогоор ямар нэг алтны ордын асуудалтай, энэ талаар нь анхааруулсан сайдыг хүн амины хэрэгт холбогдуулан хатуухан ярилцлага өгсөн зэргээс харахад өөрөө зүтгэхгүй, өрөөлийг хийлгэхгүй өсөрхөг нэгэн гэж харагддаг.

Ардчиллыг золиосолсон шинэ коммунист Л.Болд. УИХ-ын даргыг огцруулахын төлөө өөрийнхөө алдар нэрийг, амьдралынхаа 30 гаруй жилийг хамт үдсэн Ардчилсан намын үнэ цэнтэй хамт булшилсан, магадгүй “тэмцэгч гишүүд дундаа хамгийн их хохирол амссан хүн бол Л.Болд гишүүн юм. Олны ярьснаар “Богд” банкийг арилжааны бусад багаас ялгаварлан зарим тусгай зөвшөөрөл олгохгүй байсан, ипотекийн зээл ч дамжуулах эрхгүй  гадуурхагддаг, эсвэл  түүний  “Богд” банк Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр өндөр үнийн дүнтэй зээлийн хэлэлцээрүүд хийсэнтэй нь холбоотой юу. Магадгүй УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хэлсэнчлэн “Л.Болд гишүүн хувийн “Богд” банкаараа дамжуулж Хөгжлийн банкнаас 30.9 тэрбум төгрөг гаргуулсан” гэдэг нь үнэн бол улс төр, бизнес хоёр жинхэнэ утгаараа холилдож, худалдагдаж байгаа нь тэр юм.

Хамгийн харамсалтай нь энэ эрх ашиг нь намаасаа хөөгдөхөөс, УИХ-д нам нь бүлэггүй болохоос ч үнэтэйд тавигдаж чадсан гээд бод доо. Ардчилалд хайртай, ардчилсан парламентаа олон улсад төлөөлдөг Л.Болд гишүүний хувьд шүү дээ гээд бодохоор хувийн бизнес, намын болон улс төрийн эрх ашгийн ямагт дээр нь байдаг юм шүү гэдгийн хатуу сануулга энэ болов уу.

 Үнэн хэрэгтээ Лувсанвандангийн Болд гэдэг хувь хүний дотор өдийд шархлаад зогсохгүй шатаж буй биз ээ. Магадгүй АН түүнийг гомдоосон байх. Олон жил намынхаа томоохон хандивлагчдынх нь нэг байсан Л.Болд С.Эрдэнэ даргатайгаа ойлголцоогүйн улмаас МАН-ын Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурь илэрхийлсний нууц нь зөвхөн бизнес байгаагүй ч байж болно. Гэхдээ Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус банкны төлөөллийн Хятадын талтай хийсэн хэлэлцээрүүд, Н.Амарзаяа гишүүний дэлгэсэн 30.9 тэрбумын баримт бол яах аргагүй хувийн банкаа хувьсгалын үйл хэрэгтэйгээ холбосны сэжим мөн. Хамгийн үнэтэй золиосыг гаргаж өөрийн нэр хүндээ, намтайгаа, ардчилалтайгаа хамт булшилж “Ордуудыг төрийн өмчид” хэмээн жагсаалыг уриалж, толгойлж, бараг удирдан зохион байгуулсан түүний алхам улс төрийн карьерт нь хэрхэн нөлөөлөхийг ирэх өдрүүд харуулах биз ээ. “Босоо хөх Монгол”-ынхон шиг болтлоо Л.Болд дампуурчээ гэсэн дэмжигчдийнх нь харуусал ч үүний нэгээхэн хэсэг байж таарна.

Х.Нямбаатар. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон боловч УИХ-ын даргыг огцруулаад, УИХ-ыг тараагаад ч атугай хэн нэгэн бүлэглэлийнхэнд таалагдах том шалтгаан энэ залуу улстөрчид бий болжээ. Яасан байж таарах вэ. ЖДҮХС-аас авсан зээл төдийхөн лав биш байх. Учир нь энэ зээлд хамрагдсан гишүүний тоо нэмэгдсээр байгаа ч эсэргүүцлийн жагсаалыг оройлон манлайлах үүрэг хүлээлгүй ирэх сонгуулиа бодон хойш суусан нь олон. Сайн талаас нь харвал Х.Нямбаатар хурц тэмцэгч, шударга ёсыг эрэлхийлэгч байж болох. Харин бодитойгоор дүгнэе гэвэл Х.Нямбаатар гэдэг энэ шинэ залуу гишүүнд УИХ тийм ч үнэ цэнтэй байгууллага биш, түүний гишүүн байх нь “улс төрийн гаралтай арилжаа”-нд гаршиж яваа юм болов уу даа. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад холбогдох гэмт хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорт бичиг хүргүүлж “яллагдагч” гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлсэн батлуулж нотлуулсан бичиг хүлээн авч байсан НАМЗХ-ын гаралтай төлөөллийн нэг нь тэр байв. Гэтэл  өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “гар хөл” болсон Л.Оюун-Эрдэнийн хэлсэн, хийсэн бүхнийг тоть шиг дуурайж улс төрийн байр суурь нь хамгийн тогтворгүй, итгэхийн аргагүй болохоо сонгогчдын өмнө харуулаад байна. Х.Нямбаатар гишүүний хувийн бизнесийн талаар айхтар дөвийлгөх овор хэмжээ бага ч ЖДҮХС-ийн зээлээс хол байсангүй. АТГ-т гэргийнхээ хамт шалгагдаж буй түүнийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ прокурорын байгууллагаас УИХ-д ирчихээд байгаа. Хэрэв УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тэмцлийг аль болох удаашруулахгүй л бол УИХ хуралдаж түүнийг  УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад шалгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хайрт нам нь ирэх сонгуулиа бодоод УИХ-ын гишүүдээ хамгаалж үлдэхээс эмээж түдгэлзүүлэх шийдвэр гаргах нь гарцаагүй. Тиймээс бусад дөрвөн гишүүнээ төлөөлж төв талбайд түмний өмнө, хамгийн гоё бөгөөд дулаан хувцсаа өмсөж байгаад УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулъя гээд нүүрээ улалзуулан хашгирах том шалтгаан нь энэ мөн. Жижиг бүлэглэл, жижиг эрх ашгийн төлөө ярьснаасаа буцдаг, тэмцэж явсныхаа эсрэг зүгт тэмцэж чаддаг энэ байдал нь хэн ч таньдаггүй байсан Х.Нямбаатар гэдэг улстөрчийн УИХ-д орсон цагаасаа бүтээсэн дүрийн гол шинж чанар болжээ. Одоо түүнийг ямар ч шинэ санаа дэвшүүлж, онц чухал сэдвээр мэдээлэл хийсэн хэн ч тоохгүй, тоосон ч эх сурвалж болгон ашиглана уу гэхээс итгэж найдахаас нэгэнт өнгөрчээ. Товчхондоо түүний УИХ-ын чуулгандаа хэзээ суух нь сонин биш харин хэзээ УИХ-ын гишүүнээс түдгэлзэх нь цаг хугацааны асуудал болоод байна.

Зөв дүр, буруу хамаарал. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “гудамжнаас” ирсэн , жагсаал цуглаан хийх замаар УИХ-д орж ирснээрээ онцлогтой төдийгүй үүнийгээ ч нуудаггүй харин ч бахархдаг. Л.Болдтой харьцуулбал жагсаалын “тайзан” дээр хамгийн зөв харагдсан нь Ж.Батзандан гишүүн байв. Бараг хориод жилийн өмнөөс өөрийнх нь бүтээсэн имиж болоод ч тэр үү дэндүү танил, бас зохимжтой байсан хэрэг. Харин шалтгаан нь? Тэрбээр өнгөрсөн сарын 29-нд “УИХ-ын дарга чуулганаасаа зугтаад олдохгүй байгаа. УИХ-ын дарга Засгийн газраа огцруулж чадахгүй болсон тул чуулганаа хаяад явлаа” гээд дүвчигнээд байсан юм. Уг нь энэ оны наймдугаар сард “Миний итгэл У.Хүрэлсүхийн Засгийн газраар төгсгөл болж байна” гээд шударга ёсны хайч нэхээд байсан юм. Тэгснээ Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцэх үеэр намынхаа шийдвэрийг эсэргүүцэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэж байна болоод явчихсан. Үүнийхээ төлөө нам нь түүнтэй хариуцлага тооцсон. Үүгээрээ мөн л Л.Болд гишүүний адил Ардчилал, Ардчилсан намаараа дэнчин тавьж М.Энхболдын эсрэг тэмцэлд нэгдсэн билээ. Түүний энэ “эргэлт” нь Зам тээврийн хөгжлийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тус яаманд хүн амины хэрэг гарсны улмаас албан тушаалаас нь чөлөөлсөн Ж.Бат-Эрдэнэ ахтай нь холбоотой юу. Ж.Бат-Эрдэнэ эдүгээ сохорсон биш завшив гэгчээр Ерөнхий сайдын зөвлөх болсон. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцохоос ухарч гэр бүлийн улс төрөө дэмжихээс аргагүйд хүрсэн гээд бодохоор улс төр, улс төрийн нам түүний хувьд юусан билээ. Хэзээ ч, хэний ч төлөө, юу ч ярьж жагсаж чаддаг, мэргэшсэн жагсагч тэрбээр УИХ-ын даргыг ч, УИХ-ын гишүүдийг ч өөрөө дотор нь байгаа хэрнээ нийтэд нь хулгайч дээрэмчин гэж хашгирч үүнийхээ төлөө огтхон ч хариуцлага хүлээдэггүй. Харин өөрөө ЖДҮХС-аас зээл авсан, нэр холбогдсон хүмүүсийг “зээлээ төлөөд явж байгаа” гэж хаацайлдаг. Түүний хувьд хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж буй энэ хэрэг “жижиг” асуудал юм гэсэн. Тэгэхээр түүний тэмцэл юунд тулгуурлаж, хаашаа чиглэж буйг тогтооход дэндүү амархан байгаа биз. Одоо АН-аас хөөгдсөн Ж.Батзанданд сүүлчийн хоргодох байр нь “ард түмэн”, У.Хүрэлсүхийн баг болоод байна.

Г.Гантөмөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • зочин (202.9.42.83)
    Хууль санаачилж, баталж, хэрэгжилтийг хангуулахад хяналт тавих гол үүрэг хүлээсэн эрхэм гишүүд маань хуулийг хэрэгжүүлэхгүй байх, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгааг ард түмэн хэрхэн ойлгох бол. Хуульд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй байж арай ингэж болмооргүйсэн. Монгол төрийн ажлыг гнцннж байгаа нь ч хууль бус болж байх юм. Үүнийгээ эх орноо цэвэрлэж шудрага ёс тогтооно гэж зөвтгөх хэцүүхэн байна. Та бүхэн УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалтанд нэмэлт өөрчлөлт хийчихээд тэмцсэн бол илүү зохимжтой байлаа.
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.160.119)
    Гантөмөр гэгч хэний зараалаар юу бичиж байгаа юм бол доо хөөрхий, бичсэн юмныхаа учрыг өөрөө ч олохгүй байгаа бололтой юм
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Бат (202.9.42.210)
    Одоо залуучууд минь та нар монгол төрийг цэвэрлэж чадвал та нарыг олон удаа дэмих ард түмэн байгаа шүү
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • тэрбумтан саналаараа огцрох ёстой (66.181.187.105)
    УИХ ын шударга гишүүдийг дэмжиж байгаа. Яахаараа 3 хан сая иргэнээ ядуухан амьдруулж, хэдхэн гэр бүл хагартлаа баяжиж - эх орны баялагийг эзэмших шударга бус байдлыг өөрчлөр тэмцлийг бүрэн дэмжинэ. М. ЭНХСАЙХАН, С. ЭРДЭНЭ нарт хог новшоороо дуудуулан жагссан иргэдэд талархаж байна. БИД тэмцэх ёстой. Ерөнхий прокурор 4 сая долларын авлига авдаг, ШЕЗ ийн дарга нь согтуугаар жолоо барьж хүн алдаг, түүндээ гавъяатаар шагнуулдаг системийг өөрчлөх цаг болсон. М. ЭНХБОЛД, элбэгдорж, с. эрдэнэ нар шиг төрд ажлаад прокурор, шүүгч нар бас тэрбумтан болж байна. АРАЙ дэндлээ. АРД түмэн баялагтаа эзэн суух цаг болсон.
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (23.17.45.194)
    Enxboldoo, chi Batmonx darga shig xeden sagsyy EC-n nysnii alchyyryydad byyj ogood ajlaa ogch onigootoboo. Chi aimxai shyy. Xyyliin dagyy ajlaa ogno geed ed nariig tag bolgox xeregtei. Chinii fraxtsiig bolobsroltoi tal demjij baigaa yagaad gebel teneg EC ychraas. Bi Enxbold-g demjdeggyi baican. Getel EC shaal teneg ychraas tanai taliig arai deer bolxoor demjij bna
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.42.45)
    Оросууд ; Батзанданг хараад шарик шарик гэж өхөөрдөх байх.
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.126.89.90)
    Энэ таван хүнийг сонгосон тойргийнхон дэмжсэндээ их харамсаж бгаа.Төрийн ажлыг гацааж.ажлаа.тасал гэж сонгоогүйшдээ.Хувийн өчүүхэн эрх ашгийнхаа төлөө ард түмнийг хохироож бна.эдгээр хүмүүсийг дэмжихгүй.Энхболд даргыг дэмжиж бна
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.113.178)
    за аа за аа заааа
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.195.58)
    90 онд өнөөдрийнх шиг сайхан /залуучууд тодотголтойгоор/ яриад төр засгийг авсан залуучуудын /өнөөдөр 60 шүргэж яваа / үр дүнгээр 28 жилийн Монгол орон ийм байдалд орсонд дүгнэлт хийгээд үзэхийг хүсэж байна. Наад захын мэдээ тэр зөвхөн хөрөнгө орлогынх нь мэдүүлэг харна уу. Тэд хөрөнгөтэй л болж бусад нь? улс орны баялаг хэнд? Сайн бодож нухацтай хандах асуудал залуучууд?
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Zochin (122.201.21.21)
    Ene 5 zaluud amjilt husie.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Цэцэг нуурынхан (202.72.245.122)
    зАА Гантөмөр гэгч гуай чи наанаа худлаа яричихаад цаанаа чи МАНАН олигархи бүлэглэл, Энхболд, Элбэгээ нарыг хамгаалаад байгааг чинь биднийг мэдэхгүй гэж бодно уу. Ард биднийг бүү бас. Мартвал МАНАН сөнөнө. За даа угаасаа МАНАН сөнөх замдаа орчихсон хурдаа авчихсан явж байгаа. Наад залуус чинь харин шинэ үеийн баатрууд. Чи муу гөлөг тэгээд өчигдөр жагссан 25 мянган хүнийг бас тэнэгүүд гэхүү. Чи хэдэн бор юмны төлөө МАНАН -г хамгаалаад л байна. Чиний үр удам энэ мафижсан бохир нийгэмд амьдраад шударга бус хонгилын махны машинд хэрчигдэх болно гэж бодоод үздээ
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.123.29)
    EH ORONCH ZUV SETGELTEI 5ZALUUDAA AMJILT HUSIE ARD TUMEN TA NARTAI HAMT SHUU
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.42.64)
    Энэ 5 нөхөр 1937 байсан буу гаргаж бусдыг чичилсэн хөөрүү сагсуу хүн сүгнүүд байна.Тэдний хэлж байгаа уриа үгсийг хараад байхад ичмээр. ЭЕШ- 400 хүрэхгүй оноотой өгч монголын 200 гаруй хувийн сургульд суралцсан мэдлэг нимгэн нөхдүүд шүү. Ич танай нөгө 25 чинь гудамжинд солиорч дэмийрэхгүй байгаа шүү
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
    • Цэцэг нуурынхан
      Чи өөрөө зүгээр л шинэ цагийн Дүлзэн, Гөлгөө,Исмэл нарын удам. Цаг нь ирсэн жингийн цувааруу бүү борго
      2018 оны 12 сарын 28
  • Зочин (103.50.206.62)
    Үнэнг хэлсэн байна.Хүрэлсүхийн дүү нарыг өмөөрсөнгүй гэж энэ хөлсний бичээчид үхлээ.Угаасаа та нарын үйлдэл хол явахгүй.Түр зуурын амь аргацаасан зүйл хугацаа хожиж байгаа уйваагүй арчаагүй заль.Энэ 5-г эргүүлэн татах хэрэгтэй сонгогчид нь.Хуулиа давж гишгэж дэвсдэг хуулиа мэддэггүй УИХ-н гишүүн байж болохгүй.Одоо шударга хуульчид энэ 5-тай хуулийн дагуу тэмцье.Хуулиа дээдлэтэл нь хорие энэ 5 нөхрийг.Өчигдөрийн цуглаан улам өөрсдийн хэн бэ гэдгийг нь харуулсан.Улам өөрсдийгөө илчлээд нүдний булай болоод байх юм.Дэмжигчидэд нь ичин нүүр байна уу.Аав ээж ах дүү эмээ өвөө нар нь энэ бацаан нартаа хэлэхэл яадаг байнаа.Утаа үнэ ханш өсөх хамаагүй хүнийгл доромжилж гүтгэж байвал тэр нь Монгол улсад ашигтай ард иргэдийн амьдрал сажрах юм гэнээ ийм ухаангүй үйлдлийг дэмжээд байгаа тэмцэгчид ич тэр тусмаа МАХН-н Оюунбаатар МАН-н УИХ-н 34 гишүүн АН-нУИХ-н 5 гишүүн С.Жавхлан нар ажлаа өгөөд гудамжиндаа Хүрэлсүхтэйгээ тэмцлээ хийвэл болно доо.Төр та нараар дутахгүй.Зүгээр зайл.Өөрсдөө өчигдөр зайл гээд орилоод байсан.АН-н Давгадорж ч гэсэн мөрөөрөө байдаа.Асуудалтай шүү Давгадоржоо чи.Ахтайгаа хамт яввал болно.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.217.83)
    Энэ тав барьцаанд орсон гарууд эдний зорилго юу вэ гэдгийг хүмүүс ойлгож байгаа энгэж эднийг дагаж далдагнадаг хүмүүс олдох уу мөнгөөр хэдэн хүн олох л байх ингэж байхаар гишүүнээсээ татгалзаад талбай дээр гарвал өөр шүү цаад энхболд нь ч олигтой хүн биш хамгийн гол хуулийн дагуу ажиллах хэрэгтэй тэрнээс биш хүчээр хийж болхгүй лдээ хуулийн дагуу гээд хуралд орвол өөрсдөө хөөгдөх гээд сандраад байнаа ингэж байхаар их хурал нь тараад дахин сонгууль явуулах хэрэгтэй
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Г.ГАНТӨМӨРТ (124.158.111.6)
    АЛТАН БӨГС ДОЛООГЧ БАЙНА.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.22.192)
    Ер нь энэ хэдийн ааш аяг , галзуурал хэрээс хэтэрлээ Өчигдөр цуглаан дээр нэг нөхөр "Энхболд эхнэр хүүхдээ аваад Монголоос зайл " гэж хийрхэж байна лээ Монголчуудыг бие биенийх нь эсрэг турхирхаа зогсоочих хэрэгтэй Монголд ер нь Төр гэж байгаа юм уу Тэр Ж.Батзандан гэж нэг даварсан "фашист" тэр жил Төрийн ордон луу өндөг , помидор нүүлгэж хан туургыг нь улаанаар будаж байсан 2008 оны 07-р сарын О1-ны үймээнийг зохион байгуулж Ардын намын байрыг Германид фашистууд Рейхстагийг шатааж байсан шиг шатаасан Даврана гэхэд дэндүү даварч байна шүү энэ хэдэн "зэрлэг ноход-шакал"-ууд
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.160.69)
    иймэрхүү янхан зантай ,далдагнууд нийгэмд маш хортой,эд нар тархи угаах ,сэтгэл зүйг булингартуулж,дээд луйварчдын боломжийг хангаж өгдөг учир ,маш аюултай гэмтнүүд ,
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (202.9.42.24)
    Өнгөний гаргалгааг ийм гэдгийг бүх хүн гадарлаж байгаа биз.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Гарын таван хуруу гэнээ нь МАН-ын 3 чигчий, нөгөө 2 солгой гарын буруу эргэсэн мойног хуруу гэвэл таарна. Энэ 5-ыг өмөөрөгчид бол МАН-ынханы муу муухайг дэлгүүлэх гэсэн АН-хан байхаа. Тэгээд нөгөө /ямар нөхдүүд гэхэв/ хэд нь ард түмэн биднийг дэмжиж байна гээд баясаад л байгаа юм даа. Тэр 5-ын ид шид ирээдүйг зөв тодорхойлсон байна. Энэ 5 чинь Жанжин Сүхбаатарын үгээр ишлэл хийгээд л мундаг байна лээ шүү
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • АРД (112.72.12.9)
    28-Н ЖИЛИЙН СУРГУУЛЬД СУРЛАА ОДОО ИЙМЭРХҮҮ ЦӨӨХӨН ХЭДЭН ЛУЙВАРЧНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ СУРТАЛ УХУУЛГАНД АВТДАГ ИТГЭДЭГ ХҮН БАЙНА ГЭЖ ИТГЭСЭЭР БАЙНА ГЭДЭГ ЯРЬЖ БАЙГАА ЭТГЭЭД ЯРИАГ НЬ ТҮГЭЭЖ БАЙГАА ТЭНЭ ХОЁР Ч ТААРЧ ДЭЭ? уӨӨХӨН ХЭДЭН ЛУЙВАРЧНЫ ҮГЭНД ҮЙЛДЭЛД АРД ОЛОН БИД ИТГЭХГҮЙ ЭЭ
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • ИРГЭН (202.9.42.239)
    мӨНГӨНИЙ БИЧЭЭЧ БАЙНА.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (139.180.196.37)
    YOUTUBE.COM/WATCH?V=VAN_7U3W5pE
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.87.151.34)
    Энэ хүмүүсийн цаад санаа бол ойлгомжтой зүгээр л эрх мэдлийн төлөө хамгийн их шударга ёс ярьдаг хүний ард жижиг эрх ашиг байдаг хүзүүгүй хүн шударга байя гэж хамгийн их ярьсан үр дүнд хамгийн их хуулийг гууль болгосон одоо хүрэлсүх ба түүний бөгс долоогч нар ( энэ нөхдүүд) шударга ёсыг утгын алдтал ярьж байна
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.43.211)
    энхболдоос хоолны мөнгө аваад ард түмны эсрэг зогсдог Г,зэвтэйтөмөрөөс өөр хэн байхавдээ??
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.43.211)
    ЭНХБОЛДын суганы бөөс юу хуцаад байгаам бэ? жинхэнэ мөнгө үнэртэж бнаа? юу гэж бичээд оюунэрдэнэ батзандан аюурсайхан болд нямбаатар нарыг 20ы сонгуульд хараарай? үүрд байхнуу бүр яавахнуу хар сайн хар
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.87.203)
    зоримог алхам хийж байгаа нэгнээ харлуулж бичих юм.Эдгээр 5 залууг дэмжиж байна нийгэмд эдгээр залуус хэрэгтэй шүү за яахав ингэдгийн гээд нүдээ аниад явбал хэцүү болоод л байна ш дээ Монгол түмэн үнэхээр сөхөрч байна гэдгийг наад жагсаал цуглаан ард түмний дэмжлэг харагдаад байгаан бишүү
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 13 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    14 цаг 53 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    14 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    15 цаг 3 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    15 цаг 7 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК