Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны тухай шинэ хууль маргаашнаас мөрдөгдөнө

2018-12-31
0
ЖИРГЭХ

Шинэчлэн найруулж, УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хууль маргаашнаас буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Гурав дахь удаагаа шинэчлэн баталсан тус хууль нь долоон хэсэг 23 бүлэг, 77 зүйлтэй. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан батлагдаж буй.

Хуульд орсон өөрчлөлтүүдийг багцлан дурдъя.

Нэгдүгээрт:  Албан тушаалын тодорхойлолт (Ажлын байрны тодорхойлолт)-ын талаар:

Төрийн албаны ажлын үр дүн зөвхөн хүнээс л хамаарна. Албан тушаалын тодорхойлолтыг албан тушаалын ангиллаар нь ижилтгэн стандартчилна. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, газрын дарга, бүтцийн нэгжийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт яг адилхан нийтлэг шаардлага тавигдахаар журамлана.

Төрийн албаны ажлын байранд тавигдах  тусгай шаардлага, ажлын  байрны тодорхойлолт боловсруулна.

Ажлын байранд тавих шаардлагыг ганцхан удаа боловсруулж тухайн албан тушаалтныг томилдог субъект бүхэн дагаж мөрдөнө. Зөвхөн ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд л өөрчилнө. Ингэснээр хүнд тааруулж, ажлын байрны тодорхойлолтоо өөрчилдөг завхралыг зогсоох зорилготой аж.

Хоёрдугаарт: Төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтын талаар:

Төрийн албанд анх орох иргэний шалгалт

Ажлын байрны сонгон шалгаруулалт гэсэн 2 төрлийн шалгалт авна.

Төрийн албанд зөвхөн сонгон шалгаруулалтаар орно. Ажлын байранд тавигдах шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулж томилно.  Ажлын байр болгонд тус тусад нь сонгон шалгаруулалт явуулах бөгөөд шатлан дэвшүүлэх журмыг баримталж, төрийн жинхэнэ албаны ангиллын ахлах түшмэлээс тэргүүн түшмэл хүртэлх ангилалд тусгай шаардлага тавигдана. Албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу томилох эрх бүхий этгээд тухайн байгууллагаас болон нөөцөд байгаа иргэдээс нөхнө.

Үүнтэй уялдуулан сонгон шалгаруулалтын асуулгын агуулга болон бүтэц өөрчлөгдөх аж. Сонгон шалгаруулалтыг хүнээс хамааралгүй явуулдаг өнөөгийн технологи, системийг улам боловсронгуй болгож цахимаар бүртгэдэг болох нь.

Төрийн албаны шалгалт авахад аль болох хүний оролцоо бага байх шаардлага тавьж байгаа ч тухайн шалгуулагч нь албан тушаал хашихад ур чадвар, мэргэжил, мэдлэг боловсрол, зан үйл нь тохирох эсэхийг ярилцлага, бодлого /кейс өгч шийдвэр гаргуулах/ бодох, зарим тохиолдолд хэд хэдэн эх сурвалжаас тодорхойлолт гаргуулж, хувийн зан байдал, шинж чанарыг тодорхойлуулах зэрэг шалгууруудыг өөрчилж, шалгалтын арга аргачлалыг шинэчлэх аж.

Түүнээс гадна сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн нэр дэвшигчээс томилох эрх бүхий субъект нь нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ТАЗ өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно гэж хуульчилсан тул хуульд заасан үндэслэл гэдгийг нотлох шаардлага, нөхцөл бий болно. Энэ үндэслэлээ нотлох хугацаа нь бүтэн нэг жилийн хугацаа шаардаж мэдэх тул журмаар зохицуулах аж.

Төрийн албанд анх орох иргэний шалгалтыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар жилд нэг юм уу хоёр удаа л авдаг болно.

Гуравдугаарт: Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн талаар:

Шинэчлэн найруулсан хуульд зааснаар  14 хоногт  багтаан түр орлон гүйцэтгэгч томилно гэжээ. Иймд шинээр гарах журамд зарлан мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах, нэр дэвшүүлэх зэрэг асуудлын бодит хугацааг тооцоолон журмаар зохицуулах аж. Урьдчилсан байдлаар 80 хоногт багтаан, түр орлон гүйцэтгэгчийг асуудлыг шийдэх боломжтой юм байна.

Дөрөвдүгээрт: Мэдээлийн нэгдсэн сан, системийн талаар:

Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл гэсэн цоо шинэ бүлэг бий болсон. Энэ бүлэгт хуульчилсан заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийн хувийн хэргийг шинэчлэн боловсруулж мэдээллийн шинэ бүтэц, агуулгатай систем, сан бүрдүүлнэ. Мэдээллийн энэхүү системд тухайн албан хаагчийн хувийн мэдээллээс гадна төрийн албанд ажилласан байдал, хувь хүний зан үйлийн байдал, тодорхойлолт, холбогдох шийдвэрүүд гээд бүх мэдээлэл агуулагдах тул тодорхой үзүүлэлтээр улсын хэмжээнд тогтоосон стандартыг заавал баримталсан байх  шаардлага тавина.

Төрийн захиргааны бусад байгууллагын мэдээллийн сантай мэдээлэл солилцох,  төрийн бусад байгууллагын хэрэгцээнд уг мэдээллийг ашиглах боломжтой байдлаар хийх аж.

Тавдугаарт:  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын талаар

Тангараг өргөх ёслолыг улсын хэмжээнд хоёр удаа буюу төрийн далбааны өдрийг угтаж долдугаар сард, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг угтаж тус тус ёслуулан төрийн албан хаагчид тангараг өргөдөг болох.

Зургадугаарт: Ажлын үр дүнгийн үнэлгээний талаар:

Төрийн албан хаагчийг ажлын гүйцэтгэл, үр дүнгээс нь хамааруулан албан тушаалд шатлан дэвшүүлэх, цалин нэмэгдүүлэх,  урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх зэрэг чухал шийдвэр гаргах үндэслэл болох тул заавал тухайн байгууллагын стратеги төлөвлөгөөнд тулгуурлан төлөвлөнө.

Одоогийн ажлын үнэлгээний аргачлалыг үндсээр өөрчилж ажлын байр тус бүрээр албан хаагчийн ажлыг үнэлэх, үнэлгээний ноогдох хувийг бодитой тооцох, бүтээлч, санаачилга, идэвхтэй ажилласан байдлыг харгалзахаас гадна чанарын үнэлгээг цөм болгон өөрчилнө. Төрийн байгууллагын болон төрийн албан хаагчийн  үйл ажиллагааны болон ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ цахим системд суурилсан үнэлгээний аргачлал боловсруулж нэвтрүүлэх аж.

Долдугаарт: Төрийн албаны төв байгууллагын талаар:

Төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлж хараат бус, бие даасан байдлыг нь хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалт оруулж өгсөн. Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг аливаа хэлбэрээр оролдох, хараат бус, бие даасан байдалд халдах оролдлого хийсэн субьектийг  ажил албан тушаалаас огцруулах, чөлөөлүүлэх санал гаргах эрхтэй болсон. Түүнд төрийн гурван өндөрлөг ч хамаарах аж. Зөвлөлийн гишүүдийн томилгоо, бүтцийг өөрчилсөн. Бүрэн эрх нь нэмэгдэхийн хэрээр хүлээх хариуцлага нь өндөржсөн байна.

Р.Хишигээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Б Ганбат (66.181.160.111)
    Босоо хэвтээ тогтолцооны талаар өөрчлөлт орсон юм байгаа юу
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • Burged (66.181.160.126)
    Sn btsgaan uu o.mnd turiin albanii shalgaltiig heden sard awah be.todorhoi hariu ugch tuslan uu
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Иргэд (112.72.11.117)
    Хуурамч дипломтонгууд Миеээ ах нь дэнжигнээд бгаа болохоор ажлын байрандаа тэсч үлдэх гээд ард түмэнд таалагдах гээд мааш идэвхитэй ажил хийж харагдан оноо авах гэж онцгой их харагдаад бгаашүү.......
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.11.117)
    Тѳрийн захиргааны ажил буюу ( баг хороо сѳх нитх аймаг нийслэл ) ийн албанд хуурамч дээд мэргэжлийн дипломтой зѳндѳѳ хүн ажиллаж байгааг яах гэж байна ЗГ аа...
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Иргэн (66.181.160.102)
    Баян өлгий булган сум аав нь тэтгэвэрт гараад охин нь орсон байна энэ ашиг сонирхолийн зөрчил үүнд хууль дүрэм байн уу ямар нэгэн ажилын байр зарлахгүй нэг л өглөө ийм асуудал болдог хяналтгүй төр бна хууль журмын дагуу шалгаж өгөөч хааны суудал аятай нэг бол хаант засаглал энэ суманд байдаг юм уу
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.85)
    Kkk ih huraliin gishuun esvel said l al neg baiguulagiin darga ner ogdog irsen darga n tumen hunii anket barj irne dee eg odoo iim l bgaa
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Ангэдэнрэ (66.181.160.119)
    Жалга довны үзэлтэй, нам ярьж бүлэгрэхдэг бардам амтай шалдан гуяатангнууд улам л олшроод байна даа. Төрийн бодлого биш айл өрх, албан газрын хэрүүл, хов ярьж ажил хийсэн царайлдаг хоосон толгойтой 2-3 намд аав ээж ах дүү хамаатан саднаараа элссэн хаашаа ч холбирч мэдэх тархины тураалтангуудыг яах вээ? Эрс шинэчлэлийг иймэрхүү хог шаруудаас эхлэх хэрэгтэй байнаа.
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Иргэн (202.126.89.236)
    Ялангуяа сум. баг. хорооны засаг дарга нарыг намын харьяалалгүй болгож сонгон шалгаруулалтаар томилогүй тохиолдолд төрийн алба хэзээч шударга цэвэр байхгүй ээ
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Иргэн (202.126.89.236)
    Төрийн алба улс төрөөс ангид байх заалт байхгүй юм уу
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочин (202.9.43.48)
    төрийн албан хаагчид жинхэнэ төрийн төлөө ард түмнийхээ төлөө сайн ажиллаж байвал сайнсан төр муу менижер гэх тэнэг үгээ март сайн байж чадна ажиллаж байгаа хүнээсээ шалтгаална хулгайч хүн хэрэг байхгүй тэгэж яривал кармаа өрөөндөө хулгайч хүн хөлсөөр суулгах нэг ч айл байхгүй шүү монголын бүх намыг дэмжсэн ч болно намуудад хулгайч элсүүлэхгүй байх ёстой намууд хулгайч нараа намаасаа хөө хулгайд алдсан эд хөрөнгөө буцааж ав илүүдээ гарсан юм гэж байхгүй газар нутаг эд баялагыг хамгаалж олон зуунд олон баатарууд амь насаа алдсан юм шүү эд бидний эцэг өвгөд байсан цагаачид лав биш
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Би (202.179.4.182)
    Баянхонгорын Богд суманд зөндөө байгаа.дараа нэрсий нь гаргана.
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Дорж (202.179.4.182)
    Төрийн албанд тангараг өргөх нь битгий хэл төрийн албаны шалгалт өгөөгүй маш олон хүн ажллаж байгаа шүү.сумуудад олон бий.засаг дарга нарын эвээл дор байдаг хүмүүс.
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Би (64.119.20.84)
    Хуулиа мөрдүүлээсэй. Төрийн албаны зөвлөлийнхөөн.
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Би (64.119.20.84)
    Хуулиа л дагаасай. Хуулиа мөрдүүлээсэй. Төрийн албаны зөвлөлийнхөөөөөн
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    12 цаг 26 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    12 цаг 28 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    12 цаг 53 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    14 цаг 6 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    14 цаг 7 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    14 цаг 16 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    14 цаг 27 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    14 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    14 цаг 44 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    15 цаг 28 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    15 цаг 44 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    16 цаг 24 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 11 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    17 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    17 цаг 16 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    17 цаг 45 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    17 цаг 46 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 52 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    17 цаг 53 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК