Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оны шилдгээр шалгарсан бөхчүүдийн нэрийг зарлалаа. Тодруулбал, 2018 оны шилдэг эрэгтэй тамирчнаар АНУ-ын Дэвид Тэйлор, эмэгтэй бөхөөр Финланд Улсын Петра Олли, сонгомол бөхийн шилдгээр Унгар Улсын Петер Бачи нар тодорчээ. Энэ талаар өнөөдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарласан байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны оны шилдэг тамирчдыг 10 мянган швейцарь франкаар урамшуулжээ.