Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.Алимаа: Шатахуунд завсрын бүтээгдэхүүн холиод хийчихсэн байх магадлал өндөр

2019-1-05
0
ЖИРГЭХ

ШӨХТГ-аас шатахууны чанарын асуудалд хийсэн шинжилгээгээр марганецийн агууламж байх ёстой хэмжээнээс их гарсан нь чанаргүй шатахуун гэдгийг нотоллоо гэж мэдээллэсэн. Уг мэдээллийн дараа шатахуун импортлогч зарим компаниуд хэт нэг талыг барьсан, байгууллагын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн юм. Мөн ГЕГ, ШӨХТГ, НМХГ-аас манай сайтад өгсөн мэдээлэл зөрөөтэй байгаа тул хөндлөнгийн эх сурвалжаас уг асуудлыг тодруулсан юм. Ингээд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, дэд профессор В.Алимаатай ярилцлаа. 

 

-Шатахуун импортлогч компаниудын шатахуунаас дээж авч шинжлэхэд их хэмжээний марганец илэрсэн талаар ШӨХТГ-аас мэдээлсэн. Марганецийг юунд хэрэглэдэг юм бэ?

-Марганец агуулсан нэгдлийг шатахууны октан тоог дээшлүүлэхэд үйлдвэрт ашигладаг байсан. Хар тугалга, төмөр агуулсан нэгдлүүдийг  мөн шатахууны октан тоог дээшлүүлэхэд ашиглаж байсан одоо эдгээрийг Евро стандартаар хорьсон. Өөрөөр хэлбэл, 4 этилт хар тугалга нь хортой хий үүсгэх, шаталтын камерт хурдас үүсгэдэг учир хэрэглэхийг хориглосон.  Марганец, төмөр агуулсан нэгдлүүд буюу металл агуулсан октан тоог нэмэгдүүлэх нэгдлүүд нь хөдөлгүүрийн шаталтын камер, очлуур зэрэгт нагар буюу тортог, хаг үүсгэнэ, эдгээр нь эд ангийн элэгдлийг нэмэгдүүлдэг. Маргенц агуулсан нэгдлийг 50мг/л хэмжээтэй хэрэглэхийг зөвшөөрдөг байсан, октан тоог 5-6 нэгжээр нэмэгдүүлдэг. Харин одоо Евро стандартаар хориглосон. Дэлхий дахинд автомашины яндангаас ялгарах хортой хийг бууруулах зорилгоор түлш, шатахууны Евро стандартыг 1992 оноос эхлэж нэвтрүүлж эхэлсэн ба 2009 оноос Евро 5 стандартад шилжсэн. Энэ стандартаар шатахууны октан тоог оксигенатууд  буюу хүчилтөрөгч агуулсан нэгдлүүдийг өөрөөр хэлбэл эфир, спиртийн нэгдлүүдийг ашиглаж, октаны тоог дээшлүүлэх шаардлагыг евро стандартад тавьж байгаа.

-Марганецийн нэгдэл экологит сөрөг нөлөөтэй юу?. Хүний биед яаж нөлөөлөх вэ?

-Хөдөлгүүрийн шаталтын камерт тортог, хаг үүснэ гэдэг нь автомашинаас ялгарч байгаа хортой хий нэмэгдэнэ гэсэн үг. Хөө тортог өөрөө хоргүй ч гэсэн түүн дээр шаталтаас үүссэн хортой хий адсорбцлогдож, хортой хийн бохирдол нэмж үүсгэнэ. Энэ утгаараа хүний эрүүл мэнд, биед сөрөг нөлөө тодорхой хэмжээгээр үзүүлнэ. Харин хар тугалга бол хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг, маш хортой.

-Бензин болоогүй завсрын бүтээгдэхүүн гэж яриад байна. Ямар бүтээгдэхүүнийг завсрын бүтээгдэхүүн гэж нэрлэдэг юм бэ?

-Газрын тосыг шууд нэрлэгийн процесст оруулахад шууд нэрлэгийн фракцууд гардаг. Шууд нэрлэгийн бензиний фракц, шууд нэрлэгийн дизелийн фракц гэх мэт эдгээрийг завсрын бүтээгдэхүүн гэж хэлж болно. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр дээр олон төрлийн зориулалт бүхий давтан боловсруулалтын процесс явагддаг тэдгээрийн нэг бол алкилжуулах процесс. Гарган авсан бүтээгдэхүүн нь алкилат буюу засврын бүтээгдэхүүн, үүнийг автобензины найрлаганд нэг бүрдүүлэгч болгон хэрэглэнэ. Иймд эцсийн таваарын бүтээгдэхүүн болоогүй бүтээгдэхүүнүүдийг засврын бүтээгдэхүүн гэж хэлж байгаа юм. Энгийнээр бол газрын тос боловсруулах үйлдвэр дээр газрын тосны фракцуудыг гарган авч, тэдгээрийг цэвэрлэгээний процесст оруулж, давтан боловсруулалтын процессоор баяжуулан шаардлагатай нэгдлүүдийг гарган авч, технологи, техникийн шаардлага, стандартын дагуу автобензин, дизелийн түлшний найрлага дахь олон төрлийн бүрдүүлэгчүүдийг  хольж, эцсийн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг завсрын гэж хэлж болно.  

 

-Сүүлийн үед улсын хилээр октан тоо өндөр бензин оруулж ирэх болсон. Гэхдээ энэ нь стандартын шаардлага хангадаг гэж ГЕГ-аас тайлбарласан.  Харин дотоодод худалдаалагдаж байгаа бензины октан тоо нь хэмжээндээ хүрэхгүй байна гэж ШӨХТГ-аас шинжилгээгээр тогтоосон гэж мэдээллэсэн. Энэ яагаад ийм зөрүүтэй байгаа юм бол?

-Шинжилгээний бичгүүдийг нь харах хэрэгтэй. ОХУ-аас импортолдог шатахууны октаны тоо шаардлага хангасан болоод л гээд гаалиар нэвтрүүлдэг байх. Гэтэл дотоодод шатахуун түгээх газраас худалдан авахаар октан тоо хүрэхгүй байна гэж ярьж байна. Октан тоог зөв, алдаагүй хэмжих хэрэгтэй. Одоо ихэвчлэн янз бүрийн маркийн октанометр гэдэг багажаар хэмжиж байгаа. Евро стандартын шатахууны октаны тоог зөв зааж чадахгүй байх талтай. Учир нь ажиллах зарчим нь өөр. Энэ нь шатахууны чанар сайжруулагч нэмэлттэй холбоотойгоор багажны мэдрэх чадвар, ажиллах зарчим нь өөр болчихоор октан тоо өөр гарах магадлалтай. Хоёрдугаарт, завсрын бүтээгдэхүүнийг оруулж ирээд юу хийж байна гэдгийг тогтоож байж хэлэх хэрэгтэй. Завсрын бүтээгдэхүүн оруулж ирээд октан багатай шатахуун үйлдвэрлэж байх магадлалтай. Эсвэл хэмжигч багажийн алдаа байж болно.

-Хольцтой болон чанартай бензин гэж юуг хэлэх талаар тайлбар өгөөч?

-Үйлдвэрээс гарахад өгдөг шатахууны чанарын сертификат гэж бий. Сертификат дээр тухайн шатахууны техникийн шаардлага, стандартын бүх үзүүлэлтийг хангасан бол чанартай шатахуун. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлагыг 100 хувь хангасан бол чанартай бүтээгдэхүүн гэж үзнэ. Харин нэг, хоёр үзүүлэлтийг хангахгүй л бол чанаргүй болдог. Дэлхийн ихэнхи улс, орон шатахууны Евро стандартыг мөрдөж байгаа бөгөөд манай улсын хувьд 2017 оноос эхлэн этилжүүлээгүй автобензин, Евро стандартуудыг баталж, одоо мөрдөж байна.  Харин түлш, шатахууныг хүлээн авах, хадгалах, түгээх үед хийгдэх чанарын хяналтыг MNS4633-98 стандартын хавсралтад зааснаар хянаж байгаа. Шатахуун, түлш, тос, тосолгооны материалын чанарт тавих хяналт  гэсэн энэ стандартаар одоо хилээр орж ирж байгаа болон борлуулж байгаа шатахууны чанарыг хянахад ялангуяа хүлээн авах шинжилгээгээр үйлдвэрийн болон хуурамч хоёр ялгагдахгүй. Миний бодлоор энэ стандартыг шинэчлэх шаардлагатай, өөрөөр хэлбэл хүлээн авах үеийн шинжилгээг олон улсын стандартад нийцүүлэн шатахууны химийн найрлагыг нарийвчилсан шинжилгээний аргаар тодорхойлж, жинхэнэ үйлдвэрийн бүтээгдэхүүн, хуурамч хольцтой байна уу гэдгийг тогтоох шаардлагатай.

Гэвч Монгол Улсад одоогоор ийм лабораторийн бааз нь бүрдээгүй. Энэ асуудал хурдан шийгдэж байж шатахууны чанарын хяналтын асуудал шийдэгдэнэ.  Газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторийн хүчин чадал, чадамжийг олон улсын түвшинд хүргэж, чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй.

-Манай улсад евро-5 бүрэн нэвтрээгүй юм биш үү?

-Евро-5 стандартын түлш, шатахуун борлуулж байгаа гэсэн байдаг. Гэхдээ үнэхээр евро-5 эсэхийг нь шинжилж чадахгүй байгаад л гол учир байна. Хэд хэдэн гол үзүүлэлт байдаг. Тухайлбал, хүхрийн агуулга, олефин болон үнэрт нүүрс устөрөгчийн агуулга, бензол агууламжаар шинжилдэг.    

-Та шатахууны стандартын шаардлагын нэг, хоёр үзүүлэлтийг л хангаагүй бол чанаргүй гэж үзнэ гэлээ. ШӨХТГ-аас хийсэн шинжилгээгээр гурван үзүүлэлт шаардлага хангаагүй гарсан. Тэгэхээр үүнийг хольцтой бензин гэж үзэж болох уу?

-ОХУ-аас орж ирсэн чанарынх нь сертификатыг үзэх хэрэгтэй байна. Уг нь гааль дээр шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг вагоноос буулгах ёсгүй. Тэгэхээр орж ирсэн хойноо шатахуун түгээх газрын шатахуун түгээх хошуунаас чанаргүй шатахуун гарч байна гэдэг бол завсрын бүтээгдэхүүнийг холиод хийчихсэн байх магадлал өндөр. Хилээр орж ирсэн тэр завсрын бүтээгдэхүүн хаашаа ороод байна гэдэг сонирхолтой.

-Дутуу шаталттай бензин гэж яриад байдаг. Энэ нь юунаас болдог юм бол?

-Дутуу шаталт явагдана гэхээр нэгдүгээрт, шатахууны зарцуулалт нэмэгдэнэ. Хоёрдугаарт, хүнд үлдэгдлүүд нь үлдсээр байгаад хөдөлгүүрийн тосыг бохирдуулдаг. Мөн тортог, нагар үүсэх зэргээр машины эд анги, хэрэглэгч талдаа  хохиролтой. Хортой хийнүүд үүсэж, яндангаас гарах хортой хийн хэмжээ ихэсч экологит үзүүлэх сөрөг нөлөөг нэмэгдүүлнэ.  Ер нь стандартын шаардлага хангаагүй бензин дутуу шатдаг. Шатахуунаас гадна моторын ашиглалтын хугацаанаас хамаардаг.

-Танай сургуулийн лаборатори бензинд шинжилгээ хийдэг үү?

-Нарийн шинжилгээ хийх тийм боломж нь одоогоор байхгүй. Сургалт, судалгааны лабораторитой, магистр, бакалаврын шатны оюутнуудад хичээл сургалт явуулдаг.    Цаашдаа судалгаа, шинжилгээний орчин үеийн лабораторитой болох зорилттой. Уг нь лаборатори байгуулах төсөл бичээд БСШУСЯ, УУХҮЯ, АМГТГ-т ханддаг ч хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгч чадахгүй л байна. Бусад оронд нэн түрүүнд их, дээд сургуульдаа лаборатори байгуулж, судалгаа, шинжилгээ хийх боломжийг нь бүрдүүлж өгдөг. Уг нь эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, төр гурав хоорондоо нягт уялдаатай байж, улс зөв замаар хөгжих учиртай гэж боддог юм.  

-Манай улс удахгүй газрын тосны үйлдвэртэй болно. Гэтэл боловсон хүчний чадвар, чадамж хэр байдаг юм бэ?

-Газрын тосны чиглэлээр Монгол Улсад инженерүүд тодорхой хэмжээгээр  бэлтгэгдчихсэн. Харин давтан сургах, мэргэшүүлэх л хэрэгтэй. Газрын тосны чиглэлээр тэд хаана ч ажиллах боломжтой. Энэ утгаараа хүний нөөц бол тийм ч их дутагдалтай биш. Хамгийн гол нь сургалтын материаллаг бааз, лаборатори, орчин нөхцлийг нь сайжруулах шаардлагатай байна.

-Та мэргэжлийн хүний хувьд газрын тосны ирээдүйг яаж төсөөлж байна вэ?

-Бусад улс газрын тосгүй мөртлөө том том үйлдвэр байгуулж боловсруулалт хийж байна. Харин манай улсад газрын тос нь байна. Одоо хайгуулаа хийж нөөцөө тогтоогоод, олборлолтоо нэмэгдүүлж, үйлдвэр байгуулах шаардлагатай. Миний хувьд заавал том хүчин чадалтай гэж байхаар нөөцдөө тулгуурласан, тодорхой хэмжээний нөөцөөрөө тасарчихгүй байх хүчин чадалтай үйлдвэр барих нь зөв санагддаг.

-Газрын тосны үйлдвэртэй болчихвол дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах болов уу?

-Эхлээд түүхий эдээ хайж, олборлолтоо нэмэгдүүлэх ёстой. Мэдээж дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангавал сайн хэрэг. Ингэж чаддаггүй юм гэхэд тодорхой хэсгийг нь хангаж байж л валютын урсгалыг бага боловч барих боломжтой. Мэдээж дагаад инфляц буурна гээд нийгэмд эерэг нөлөөлөл авчирна л даа.

-Газрын тосны чиглэлээр улсдаа хэрэгжүүлж болох гаднын сайн туршлага юу байна вэ?

-Дээр дурдсанаа л давтана даа. Эхлээд лабораторийн баазаа сайжруулах ёстой. Мөн тэнд ажиллах боловсон хүчнээ сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал, БНСУ, ОХУ гэхэд дурын станц, объектоос дээж авч шинжилгээ хийж, гаргаж байна. Их, дээд сургуульд нь ч гэсэн. Хөндлөнгийн хяналтын газрууд ч бий. Манай улсад байгаа ихэнх лабораториуд хувийн компанийнх. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудын чадамжийг сайжруулах шаардлагатай юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (185.39.141.9)
    hemtiin gemt gereg . yu yasan nvvrsnii utaa . 4 uuliin dund heden mashin chihtseldej bn ????????? motoroor shataaj agaart mongol hvniig ustgah jinhene degdemhii hii . agaart tsatsaj ... gitleriin yaraglaliig mongol chuud amsaj ehellee ....
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (185.39.141.9)
    hemtiin gemt gereg . yu yasan nvvrsnii utaa . 4 uuliin dund heden mashin chihtseldej bn ????????? motoroor shataaj agaart mongol hvniig ustgah jinhene degdemhii hii . agaart tsatsaj ... gitleriin yaraglaliig mongol chuud amsaj ehellee ....
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (185.39.141.9)
    hemtiin gemt gereg . yu yasan nvvrsnii utaa . 4 uuliin dund heden mashin chihtseldej bn ????????? motoroor shataaj agaart mongol hvniig ustgah jinhene degdemhii hii . agaart tsatsaj ... gitleriin yaraglaliig mongol chuud amsaj ehellee ....
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (185.39.141.9)
    bvh mashinuudaa tuluul chavgants petrovis oyungereleer . tuluul tvvniig tonilgo
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.21.177)
    новш юм аа. хэн нь үнэн юм бээ
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • ХЭНЧБИШ (203.91.115.54)
    ШУТИС хэмжих лабораторигүй байхад ШӨХТГ шинжиллээ юу? Багаж ч байхгүй мэргэжилтэн ч байхгүй байж дэндэж байна биш үү?
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.59)
    MONGOLIIR DAMJIH 5 TOSOLD GAZRIIN TOS DAMJUULAH HOOLOIG
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    11 цаг 33 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    11 цаг 36 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    12 цаг 0 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    13 цаг 14 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    13 цаг 14 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    13 цаг 23 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    13 цаг 35 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    13 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    13 цаг 51 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    14 цаг 35 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    14 цаг 51 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    15 цаг 31 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 18 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    16 цаг 21 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    16 цаг 23 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    16 цаг 53 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    16 цаг 53 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 59 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    17 цаг 0 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК