Нийслэлийх Цагдаагийн газраас сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж буйд хяналт тавих үүднээс “Эмзэг цэг” нэгдсэн шалгалтыг хийжээ. Шалгалтыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй РС тоглоомын газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 30 газарт 250 мянган нэгжийн торгууль ногдуулж, хуульд заасны дагуу журмаа мөрдөж ажиллахыг сануулсан байна. Мөн цаг хэтрүүлэн ажилласан, хүүхэд байнга хонуулдаг “Game arina”, LOF зэрэг 45 газрыг хаах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.
Нийслэлд 4000 гаруй PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулдгаас ихэнх нь цаг хэтрүүлж ажилладаг төдийгүй бохир орчинд хүнсний бүтээгдэхүүн зарж, хүүхдүүдийг хоногоор тоглуулдаг аж.
Сэтгэгдэл (33)