2018 оны долдугаар сард зохиогдсон ахмадын дугуйн уралдаанд түрүүлж, дэлхийн дээд амжилт тогтоосон АНУ-ын иргэн Карл Гровын дээд амжилтыг хүчингүйд тооцох шийдвэр гаргажээ. Учир нь дээрх тэмцээний үеэр авсан шинжилгээний хариунаас хориотой бодис илэрсэн бөгөөд тамирчин ч гэсэн үүнийг мөн хүлээн зөвшөөрчээ.
Мэргэжлийн дугуйчдын дунд допингийн хэрэглээ өндөр байдаг нь олон тохиолдлоор батлагдаад буй. Гэхдээ тамирчдын олонх нь хориотой бодис хэрэглэсэн гэдгээ шууд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүнд нь хэрэглэсэн хоол хүнс буруутай гэсэн тайлбар өгөх нь түгээмэл байдаг юм байна. Хамгийн сүүлд гэхэд “Тур де Франс” уралдааны аварга, Испани Улсын дугуйчин Алберото Контадор 2012 онд цусны кленбутерол гэдэг бодис илэрч дуулиан тарьж байсан юм. Тухайн үед Алберто Контадор тэмцээний үеэр идсэн хоолноос болсон гэж мэлзсэн бол 90 настай тамирчин Карл Гров ч гэсэн ийм тайлбар өгөөд буй аж.
Сэтгэгдэл (1)