Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖДҮ-чидтэй тэмцэх боломжийг олгох Эрүүгийн хуулийн 22.2 дахь заалтыг эргэж нэг хараач, Ерөнхийлөгч өө

2019-1-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татаж, О.Батнасан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нарын үйлдэл гэмт хэргийн шинж агуулж буй эсэх асуудалд хяналт тавих “боломжгүй” гэдгээ Үндсэн хуулийн Цэцээс мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэцээс ийм тайлбар хийх хэмжээнд ажиллахад нь нэр бүхий гурван иргэний шахалт шаардлага нөлөөлсөн юм. Тодруулбал, Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар нь Үндсэн хуулийн Цэцэд хандсанаар ЖДҮ-чин гишүүдийг шалгах ажиллагаа ямар шатанд явж байгаа, тэдэнтэй ямар хариуцлага тооцож болох вэ гэдэг хуулийн гаргалгааг иргэдэд багатугай өгсөн нь энэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцээс “Урьдчилсан шалгалтын явцад УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэр дурдсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх лавлагааг Улсын Ерөнхий прокурорын газраас авч судалж үзлээ. Ингэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Я.Содбаатар, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал нарын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах ажиллагаа дуусаагүй. Харин мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг дурьдсан. Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлд холбогдох хэрэг, маргаан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх нийтлэг зарчимд нийцүүлэн Цэц тухайн асуудлыг хянан шаардлагагүй болно. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэгийн 3.4 дэх заалтад тусгасан байдаг. Иймд УИХ-ын нэр дурдсан гишүүдэд холбогдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байх тул мэдээллийг буцааж байна” хэмээн өгүүлжээ.

Эндээс үзвэл, Үндсэн хуулийн цэцээс ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг хянаж үзэхгүй нь тодорхой болж таарах. Нөгөөтэйгүүр, 2002 оны Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйл ангид “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах” гээд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцох боломжийг олгосон заалт байв. Гэвч  2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр уг заалтыг Эрүүгийн хуулиас хассан юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд УИХ-ын 2016 оны ээлжит  сонгуулиар гишүүнээр сонгогдсныхоо дараахан ЖДҮ-гаас зээл авахтай холбоотой түр журам гэгчийг Засгийн газраар батлуулсан байдаг. Үүний дараа нь Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйл заалтыг авч хаяснаараа зээл авах боломжийг өөрсдөдөө бий болгосон гэдгийг нэр бүхий хуульчид өнгөрсөн арванхоёрдугаар сард нотолгоо баримттайгаар мэдэгдсэн. Уг мэдэгдлээр бол Эрүүгийн хуулийн 22.2 дахь заалт өнөөдөр хэрэгжиж байсан бол ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүнтэй “албаны эрх нөлөөг урвуулан ашигласан” гэдэг зүйл ангиар хуулийн хариуцлага тооцох эрх бүрэн байсан гэж хэлж болно.

Дашрамд дурьдахад, хууль хяналтын байгууллагаас мэдэгдэж буйгаар ЖДҮ-тиэй холбогдсон гишүүдийн олонх нь дээрх зээлийг авахад нөлөөлөөгүй гэсэн мэдүүлэг өгснөөс гадна зээл авсан иргэд зээлээ зориулалтаар нь ашигласан гэх тайлбар өгсөн гэх мэдээлэл бий. 

Ингээд 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиас эрх баригчдыг хамгаалж чадахгүй хэмээн “гологдсон” 22.2 дугаар дахь хэсгийн Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэсэн заалтыг бүрэн эхээр нь хүргэе.

  1. Нийтийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө, эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нийтийн албан хаагчид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хариуд шууд, шууд бусаар давуу байдал олгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Нийтийн албан хаагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хариуд шууд, шууд бусаар давуу байдал шаардсан, олж авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  4. Нийтийн албан хаагч албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсоны улмаас аж ахуйн нэгжийн төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  5. Энэ зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (150.129.140.69)
    Хулгайд холбогдсон гишүүдийг нэн дариу их хурлаас хөөж нутаг зааж суулгая
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • тайван (66.181.176.230)
    Эрүүгийн хуулийн энэ дээрх 22-р зүйл заалтыг дахин оруулж хуульчлах,, өөр хатуу заалт оруулж өгөх,, Эрүүгийн хуулийн үйлчлэх хугацааг зааж \15-20\ хуульчлах санал байнаа.....
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • зочин (202.126.89.180)
    ажил үүргээ гүйцэтгэхийн тулд аргаггүй эрхэнд авилга өгсөн хүмүүсийг ялаас хжлтрүүлж тодорхой хувийг нөхөн төлүүлэх хууль гарвал мөнч сонин дүр төрх гарах байх даа тэр нь чшудрага ёсонд нийцэх байх
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Mjl (103.229.121.252)
    HULGAICHUDIG GAVALJ HORI
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Эрүүгийн хуульд албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн,авилга авсан,эд хөрөнгө идэж шамшигдуулсан, гэх мэт хэргүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ял хөрөнгө хураах ял оногдуулдаг болох өөрчлөлтийг нэмж оруулах хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    5 цаг 52 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    8 цаг 17 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    8 цаг 31 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    8 цаг 46 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    8 цаг 50 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    9 цаг 25 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    9 цаг 50 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    10 цаг 6 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    10 цаг 15 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    11 цаг 0 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    11 цаг 10 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    11 цаг 18 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    11 цаг 31 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    12 цаг 46 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    13 цаг 21 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    13 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    13 цаг 57 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    14 цаг 4 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Өчигдөр 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК