Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Даваасүрэн: УИХ тарах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно

2019-1-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ёсзүйн дэд хороо өнөөдөр хуралдах байсан ч дахиад л хуралдсангүй. Өнөөдрийн улс төрд үүссэн нөхцөл байдлыг та юу гэж харж байна?

-Тал талаасаа гарц хайя. Төрийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлье гэдэгт оролдлого хийж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хэлэлцээд явах байх. Хэрвээ ямар ч гарц гаргалгаагүй ийм байдалтай удаан үргэлжилбэл УИХ тарах тухай асуудалд орох гээд байна. УИХ хуралдах чадамжгүй болсон тохиолдолд тарах нөхцөл бүрддэг. Олонх гишүүн хуралдаа суухгүй болохоор чадамжгүй болчихоод байна. Эндээс үзвэл, УИХ-ын дарга огцрох эсвэл УИХ тарах гэсэн нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно. Үүнийг шийдэх гэж Ерөнхийлөгч хуулийн төсөл оруулж ирсэн. Хэлэлцээд нэг тийш нь асуудлыг шийдэх нь зөв.

-Хуулийн төсөл батлагдахад тодорхой хугацаатай. Асуудал шийдэгдтэл хугацаа шаардах юм биш үү?

-УИХ-ын бүтцийн асуудал учир УИХ үүнийг өөрөө шийдэх бүрэн боломжтой. Бусад хуулийн төслийг хэлэлцэхэд тодорхой цаг хугацаа шаарддаг. УИХ-ын асуудлыг Засгийн газраас санал авахгүй явах боломж нь Дэгийн тухай хуулиар зохицуулагддаг учир үүнийг шийдээд явах ёстой. Ер нь эрх мэдлийн төлөөх улс төрийн тэмцэл гэхээс илүүтэй нийгэм зарчимтай шударга ёсны төлөө шаардлага тавьж байна гэж харах ёстой. Нам доторх хагарал гэхээс илүү зарчимтай амьдарч сурцгаая гэдэг асуудал. Хулгай луйвар, шударга бус байдалд цэг тавъя. Хариуцлагатай байя. Хариуцлагатай уул уурхайг бодлоготой хөгжүүлье л гэсэн зүйл. Үүнийг эрх мэдлийн тэмцэл мэт харагдуулахгүй байхыг хүсэе.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан асуудлыг хэлэлцэхэд ямар хүндрэл тулгарах бол?

-Ирц хүрэх эсэх нь асуудал болох болов уу.

-Хөвсгөлийн Могойн голын уурхайд асуудал үүссэн гэх мэдээлэл бий. Яг ямар асуудал үүссэн юм бол?

-Хөвсгөлийн Олон овоотын орд гээд Могойн голын орд байдаг юм. Ухаа худаг шиг өндөр чанарын коксжсон нүүрстэй орд л доо. Сүүлийн үед Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр дамжуулж экспортод гардаг нэг хэсэг шуналтай хүмүүсийн бизнес болсон байна лээ. Өдөрт 70-80-иад хүнд таацын машин нүүрс зөөж эхэлсэн. Энэ нь байгаль орчин болон Эрдэнэтийг холбосон хар замд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүнээс гадна хүнд даацын машин олноор явснаас болж гүүрнүүд суулт өгч эхэлсэн. Өндөр үнээр цаг хугацаа зарцуулж байж босгосон дэд бүтэц нүүрсний компаниудын шуналаас болж дуусч байна. Энд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Миний зүгээс “Хар замын асуудлыг шийдэхгүй бол болохгүй болсон байна шүү” гэдгийг холбогдох албаныханд хэлсэн. Тээвэрлэлтийн асуудалд тодорхой арга хэмжээ авах болов уу. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас зогсооз эхэлсэн гэсэн. Энд цаашид бүрэн цэг тавихын тулд холбогдох төрийн байгууллагууд ч шийдвэрээ гаргах ёстой.

-Тэгэхээр аймгийн төв хүртэл шороон замаар тээвэрлэлт хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Болно. Тэнд тоос тасуулсан машинуудын цуваа үүсч эхэлсэн байна. Дэлгэрмөрөний баруун талын сумтай хиллэсэн гүүр нь нь суулт өгч, багана нь хазайсан. Тиймээс зогсоох нөхцөл үүссэн гэж болно. Энэ нь цааш үргэлжилвэл Өмнийн говь шиг цуваа үүснэ.

-Хэдий хэр хугацаанд зогсоох бол?

-Мэргэжлийн хяналтын газар холбогдох байгууллагуудтай хамтарч түр хугацаанд зогсоосон. Гэхдээ үүнийг цаашид урт хугацаацаагаар зогсоох ёстой. Тэгэхгүй бол байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн дэд бүтцийн асуудал, зам, гүүр сүйднэ.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зөв бичээрэй (202.9.45.145)
    "Хар зам" гэж бурхан болсон хүнийг хөдөөлүүлээд буцах замыг хэлдэг юм,
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.140.69)
    Наад улс орондоо эзэн болж чадахгүй бол зайгаа тавиад зайлах хэрэгтэй
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    5 цаг 3 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    7 цаг 28 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    7 цаг 42 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    7 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    8 цаг 1 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    8 цаг 35 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    9 цаг 1 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    9 цаг 17 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    9 цаг 26 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    10 цаг 11 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    10 цаг 21 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    10 цаг 29 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    10 цаг 42 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    11 цаг 57 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    12 цаг 32 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    12 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    13 цаг 8 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    13 цаг 15 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    Өчигдөр 21 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК