"МАНАН-ын эсрэг Монгол түмний нэгдэл” жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзаж, шаардлагынхаа хариуг сонсчээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболд биднийг ярилцъя хэмээн дуудсан гэдгийг хэлж байна. Тэдний зүгээс “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар зориудаар хүмүүсийг цуглуулж, жагсагчдын эсрэг турхирч, ард түмнийг хооронд нь мөргөлдүүлж байна. Цаана нь цэргийн хүч бэлдсэн байх шиг байна. Ард түмнийг цус урсгаж дарах зорилготой гэдэг нь ойлгомжтой боллоо. Бид энэ жагсаалыг ард түмний дотоод үзэл санааг илэрхийлэх боломж гэж зохион байгуулснаас үймээн самуунд уриалаагүй. Одоо бол хяналтаасаа алдсан шүү. Одоо жагсагчид дээрээ очоод УИХ-ын даргын өгсөн хариуг мэдэгдэнэ. Тэр 40, 50 мянган хүн ямар хариу үйлдэл гаргахыг хариуцаж чадахгүй. Харин үүний цаадах бүх зүйлийг УИХ-ын дарга М.Энхболд хариуцна гэдгийг мэдэгдэж байна. УИХ-ын дарга сая ажлаа өгөхгүй гэсэн. Харин тайлбар бэлдсэн байна. Мөн бидний дунд халуун маргаан өрнөлөө. Түүхэн алдаа гаргаж байна. Ж.Батмөнх дарга ийм үйлдэл гаргаагүй гэдгийг хэлсэн ч тоосонгүй. Үндсэндээ 40-50 орчим гэр бариад суулт зарлахаас өөр аргагүй болж байна. Үүний дараа УИХ-ын дарга ямар нэгэн байдлаар ажлаа өгөхгүй бол бид манлайлж өлсгөлөн зарлана. Та нар бол намайг яаж ч чадахгүй. Надад төрийн тусгай хамгаалалт, албан тушаал байгаа гэсэн” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (76)