Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энх-Амгалан: Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэлтэй

2019-1-11
0
ЖИРГЭХ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эхийг түтгэлзүүлэх эсэхийг хэлэлцсэн юм. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргахад

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй нийт хүмүүсийн 3.2 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. Монгол Улсад татвар төлж, ажил олгож буй 3.2 хувийн 80-90 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид бий. Өнөөдөр үүссэн асуудалтай холбоотойгоор ард түмэн, бизнес эрхлэгчдийн дунд бухимдал байна.

Сая хэвлэлийнхэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг нээлттэй явуулж өгөөч. Ард түмэнд юу болоод, ямар асуудал болж яагаад Халдашгүй байдлын дэд хорооноос яагаад тийм шийдвэр гаргасан ч татвар төлөгчид, ажил олгог ч нар мэдэхийг хүсч байна гэж байна. Тиймээс нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргаж байна. Ард түмнээс бид юуг нь нуух вэ дээ. Үнэнийг нуугүй ярьцгаая” гэсэн бол

 

Д.Лүндээжанцан “Угаасаа нээлттэй явж байгаа шүү дээ. Хаалттай хэлэлцэх горимын санал гарсан. Үүнийг л хэлэлцэж байна. Өмнө нь Б.Батзориг гишүүнийг хэлэлцүүлэхэд яаж явж байсан тэр горимоор хэлэлцье. О.Баасанхүү гишүүний горимын саналыг сонсъё” гэхэд

 

О.Баасанхүү “Шөнийн 24 цаг болох гэж байна. Гадаа байгаа хэвлэлийнхнийг оруулж ирье. Тэгээд нээлттэй явуулъя. Гадаа байгаа хүүхдүүдийг өрөвд л дөө. Эд чинь ЖДҮ авсан биш. Өөрсдийн гэсэн амьдралтай, ажилтай хүмүүс. Ер нь ардчилсан орон гэдэг ямар байдаг вэ гэхээр хэвлэлийнхэнд нээлттэй байдаг.

Шүүх хурал ч тийм байдаг шүү дээ. Хаалттай гэвэл гаргадаг нээлттэй гэвэл оруулдаг. Нээлттэй гэвэл оруулж өгөөч юу нуугаад, юунаас айгаад байгаа юм. Би сая Тагнуулын газрын дарга Д.Гэрэлтэй ярьсан. Гурван сарын дотор зарим хүмүүс нь шоронд орох гэж байгаа. Тайван бай гэж байна. Юу яриад байгаа юм бэ. 1937 он юм уу.

Мал аж ахуйг дэмжих мөнгөөр сайд Я.Содбаатар малын биш хүний эмнэлэг барьчихаад байна. Өнөөдөр Авилгатай тэмцэх газрынхан Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий гэж ярьсан. Яг хамааралтай үгүйг нь өөрөөс нь асуумаар байна.  Х.Нямбаатар хамааралтай юм уу биш юм уу хэвлэлээр яриад байгаа. Би олон юм асуумаар байна. Үүнийг хэвлэлийнхэнтэй байж байгаад нээлттэй ярья”. Үүний дараа санал хураалт явуулахад хурлыг нээлттэй явуулахаар болсон юм.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А141 дугаар тушаалаар “Доктор МЭЙК” компанид зээл 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн хэрэгт Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас  2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А141 дугаар тушаалаар урьдчилан сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журмалан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж бүрэн эрхийг эргүүлэн татах Прокурор хянаж үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар датах үндэслэлтэй гэж үзлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гуравт УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ хэмээн зарлан тунхаглажээ. Иймд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Үүний дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны саналыг УИХ-ын гишүүн Халдашгүй байдлын хорооны дарга Н.Энхболд гишүүн танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 6.9.2 дахь хэсэг дэх заалт мөн хуулийн 6.13-т заасны дагуу МУ-ын Ерөнхий прокуророос 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 1. 91 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өргөн барьсныг Халдашгүй байдлын дэд хороо нэгдүгээр сарын 9, 10-ны өдрийн хуралдаанаар 100 хувийн ирцтэй хэлэлцсэн.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхтэй холбогдуулан хуралдааныг хаалттай явуулсан. Асуудлыг хэлэлцэх үед Улсын Ерөнхий прокурорын саналтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал авч байр сууриа илэрхийлсэн. Дэд хорооны хуралдаанаас нэгдүгээрт, Улсын ерөнхий Прокуророос ирүүлсэн түдгэлзүүлэх асуудалд гишүүдийн өгсөн тайлбараас асууж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Хоёрдугаарт, АТГ-аас гишүүдийг тус бүр нэг удаа гэрчээр дуудан байцаасан байх ба эдгээрт мөрдөн байцаах явцад саад учирсан гэх зүйл харагдахгүй байна. Гуравдугаарт, Уг асуудлын шалгалт дуусаагүй байх тул энэ удаад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн санал дүгнэлт, үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий Прокурорын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй болно” хэмээн танилцууллаа.

Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан шийдвэрийн танилцуулгатай холбогдуулж гишүүд асуулт асуув.  

О.Баасанхүү “АТГ-ынхан нэг удаа дуудсан учраас гээд байна. 10 удаа дуудах ёстой юм уу. Хуулиар хэдэн удаа дуудах ёстой юм бэ. Миний ойлгож байгаагаар хэрвээ сэжигтэн яллагчаар татагдсан, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бол мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй шүү дээ. Хэдэн удаа дуудсан гэсэн тоо нь хэрэгтэй байна уу, та нарт. Сүүлийн үед маш олон гишүүдийн зүгээс шударга бусын хонгилоор орох гэж байна. Яг ингээд явах юм бол шударга бусын хонгилоор орлоо. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн зүгээс улайм цайм “Намайг ЖДҮ шалгаагүй АТГ-ын хүн зориуд зохион байгуулалттай шалгасан. Хамаарал бүхий хүн байхгүй” гэх юм. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад ял бүртгүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөвхөн Ерөнхий Прокурорт байгаа. Тэгэхээр Ерөнхий прокурорын зүгээс үүнийг хянаж байгаа юм. Тийм юм байгаа юу, байхгүй юу. Л.Энхболдын зүгээс “Би уг нь эрхээсээ түдгэлзэж болж байна. Даанч шударга бусын хонгил цааш үргэлжлэх гээд байна” гэнэ. Яг юу болсон юм. Хэн ч зээл авч болно. Миний эхнэр зээл авч болно. Энэ бол хууль бус биш. Зээл бол зээл. Харин хөрөнгө завших, авилга авах, мөнгө угаах гэдэг чинь гэмт хэрэг. Нөгөөх нь бол ёсзүйгүй асуудал. Малын саравч барина гээд зээл авчихаад эмнэлэг барьж болохгүй л дээ. Яг хэдэн хүн энд сэрдэгдэж байгаа юм бэ. Яагаад заримыг нь оруулж ирэхгүй байгаа юм бэ. Энэ бүхний тодорхой мэдээллийг авмаар байна. Хуулийнхан энэ бүгдийг тодорхой ярихгүй бол нийгэмд хардалт үүсээд байна. Миний харж байгаагаар хөрөнгө завших гэмт хэргийг Я.Содбаатар хийсэн. Би 20 жил хуулийн ажил хийсэн мэдэж байна. Үүнийг илэн далангүй хэлж өгөөч” хэмээн Ерөнхий Прокуророос асуув.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Би шударга бусын хонгилыг өөрийн үйлдэлд эрүүгийн хэрэгт шалгагдсан хүмүүсийн гаргаж ирсэн яриа байх гэж боддог. Би насаараа мөрдөн байцаах, мөрдөн шалгах ажил хийсэн. Хамгийн сүүлд прокурорын хяналт гэсэн ажлыг хийж байна. Би хуулийн байгууллагыг, мөрдөн байцаах албыг, прокурорын байгууллагыг 16 жил толгойллоо. Миний үед АТГ гэж байгаагүй. Мөрдөн байцаах гэж байсан. Би найман жил энэ ажлыг хийсэн. Өөрийн амьдралын түүхээс үзэхэд хуулийн байгууллага гэдэг хэн нэгнийг хонгил гэдэг хов хоосон юмаар оруулаад, тэр тусмаа шударга бусын хонгил гэдэг юмаар аваад, чирээд явж байсныг мэдэхгүй. Шударга бусын хонгил гэж яриад байгаа хүмүүс өөрсдөө үүнийгээ сайн мэдэж байгаа байх.  Үүнийг юу гэж боддог, юу гэж ойлгодог юм. Өөрсдийн хийсэн хэргээр үүнийг юу гэж ойлгодгыг эндээс ойлгох байх гэж харж байна. Энэ дөрвөн гишүүний хувьд эрүүгийн гэмт хэрэг үйлдээд яллагчаар татах нөхцөл байдал үүссэн гэж үзээд оруулж ирсэн. Цаашдаа УИХ-ын гишүүнтэй холбогдсон асуудал шалгагдаж байгаа. Энэ асуудлын нөхцөл байдал тогтоогдоод ирэхээр ээлжит дэс дараагаар нь оруулж ирнэ” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлттэй холбоотой асуултад хариулна. Хэн нэгэнтэй хэрүүл хийх сонирхол алга. Мөрдөн байцаалтын явцад та нарыг хэдэн удаа байцаасан гэдгийг, ажиллагаанд нь саад болсон уу. Дуудахад нь очоогүй юм уу гэсэн асуудал тавигдсан. Дуудсан цагт нь очоод тус бүрдээ нэг удаа тайлбар өгсөн гэсэн. Үүнийг хэлсэн юм. Хууль мэддэг мэддэггүй тухай яриад байна. Үүнийг чинь би гадарлана. Чамаас ч илүү гадарлана шүү О.Баасанхүү. Олон гишүүний тухай ярьлаа. Шалгалт төгсгөлийн шатанд орж байгаа гэж М.Энх-Амгалан прокурор танилцуулсан. Эцэслэж энэ асуудлыг шалгалт нь дууссан үед бүхэлд нь нэг удаа авч үзэхгүй бол өнөөдөр дөрөв гишүүн, маргааш дахиад хоёр оруулж ирж магадгүй гэж хэллээ шүү дээ. Ийм асуудал үүсэх гээд байгаа юм. Өмнө нь удирдсан компани нь зээл авсан гэдгээ мэдэгдсэн гишүүд нэг бус бий. Тийм гишүүдийн асуудал орж ирээгүй. Ийм асуудал байгаа. Үүнийг л дэд хорооны хурлаар ярьсан” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн М.Энхболд “УИХ-ын даргын хувьд нэр заагдсан дөрвөн гишүүнтэй ийм асуудал орж ирсэн байна гээд танилцуулах зорилгоор дуудаж уулзсан. Г.Солтан гишүүн орон нутагт ажиллаж байсан учир уулзаж чадаагүй. Бусад гурван гишүүдтэй уулзсан. Энэ гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг захиалгаар, даалгавраар хууль хяналтын байгууллагаар оруулдаг болсон.

Бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын дарга М.Энхболд үүнийг хэзээ яаж оруулах вэ гэдэг захиалга өгөөд хууль хяналтын бүх байгууллагуудыг толгойлж байгаа. Энэ байгууллагыг удирдаж байгаа энэ хүний хэлсэн ярьснаар энэ байгууллагууд ажилладаг болсон гэсэн яриа ил далд хэлбэрээр явж байна. Өнөөдөр манай намын бүлгийн хурал дээр ярьсан байна. Надад хандсан гишүүдэд би “Хууль хяналтын байгууллага өөрсдийн журмаар ажил үүргээ гүйцэтгэнэ. Надад энэ хуулийн байгууллагыг хянаж, шалгаж, нөлөөлсөн зүйл байхгүй. Би Ерөнхий прокурор танд УИХ-ын даргын зүгээс юм уу, УИХ-ын гишүүдийн зүгээс энэ гишүүдийг оруулж ирэх, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, төдийд оруулж ир гээд ажилд тань оролцож, үүрэг даалгавар өгч, удирдсан зүйл байна уу. Та хуулийн байгууллагын дүрэм журмынхаа дагуу ажлаа хийж байгаа юу. Ямар нэгэн нөлөөлөл байгаа юу гэдгийг хэлж өгөөч” хэмээн Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асуув.

М.Энх-Амгалан “Хууль хяналтын байгууллага хийх ёстой ажлаа хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүний баталгаа нь би өөрөө. Зургаан жилээр томилогддог. Хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. УИХ-тай, Засгийн газартай, Ерөнхийлөгчтэй хуулийн хүрээнд хэдхэн асуудлаар харьцдаг. Ийм баталгааг гаргаж өгч байдаг. Үнэн зөвийг би өөрөө хариуцаж байдаг. Прокурорын байгууллагаас эрүү үүсгэх шаардлагатай гэж үзсэн. Прокурорын байгууллагаас санал ороод ирэхээр үүнийг яллагчаар татсан, үүнийг эрүү үүсгэж цааш нь шалгах ёстой юм байна гэсэн зүйлийг оруулж ирж байгаа. Би М.Энхболд гэдэг хүнээс амьдралдаа ганц ч удаа тушаал заавар авч үзээгүй. Би тэгэх ч хүн биш. Үүнийг та өөрөө ч сайн мэдэж байгаа. Тиймээс биш улс төрийн юм ярьдаг, хуулийн байгууллага жирийн журмаар ажлаа хийх гэхээр бүх зүйлийг аваачиж улс төржүүлдэг. Ажил хийлгэхгүй садаа болдог байдлаа улс төрчид та бүхэн болиоч ээ гэж би хүсмээр байна” гэв.

Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлэв.

Д.Хаянхярваа “Хууль хяналтын байгууллагад хандаж хэдэн үг хэлье. Би өмнө нь хэлж байсан. Хууль хяналтынхан улстөрчтэй холбоотой хэрэг үүсгэхээрээ сүр дуулиантай хэрэг үүсгэдэг, баривчилдаг. Барьж аваад сар орчим болдог. Дараа нь нөгөөх нь эмнэлэгт хэвтдэг. Тэгээд нөгөөх нь батлан даалтаар гардаг. Сүүлд нь усанд хаясан чулуу шиг алга болдог гэдгийг би олон удаа хэлж байсан.

Ийм асуудалд хууль хяналтынхан анхаарах хэрэгтэй. Ер нь аливаа асуудалд шуурхай, тодорхой байдлаар хандаж олон түмэнд мэдээлж байхгүй бол улс төржсөн үйл ажиллагаа явуулах хамгийн том эх сурвалж болж байна. Хоёрдугаарт, шударга бусын толгойлогч М.Энхболдын заавраар энэ дөрвөн хүн орж ирсэнгэх юм. Бидний нарийн ярих юм бол 30-ийн тоог цөөлөх гэж байна гэж Б.Энх-Амгалан гишүүн хэлсэн. Хэсэг хүмүүс М.Энхболдын заавраар оруулж ирсэн гээд байна. Нөгөө хэсэг нь 27-ийн тал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн заавраар прокуророос оруулж ирсэн гэх. Хоёр талдаа ийм юм ярьж хоёр талдаа хардсан сэрдсэн зүйл ярьдаг. Тиймээс прокурор сая хэлж байна үнэхээр хууль хяналтын байгууллагыг улс төрөөс ангид байлгах ёстой. Ер нь хууль хяналтын байгууллага ийм асуудал гарсан тухай бүрд нь мэдээлэх ёстой юм болов уу гэж бодож байна.

О.Баасанхүү “Би худалч хүмүүст дургүй. ЖДҮ-чид гээд байгаа нөхдүүд ичээч. Та нар байшингаа барьцаалж зээл авахуулаад дундаас нь ашиг авсан шүү дээ. Худлаа юу. Худлаа биш. Та нар өнөөдөр банк санхүүгийн байгууллагад өгөөд ард түмнээс 60-70 хувьтай хүүлээд суусан шүү дээ, худлаа юу. Та нар худлаа төсөл бичээд дундаас нь мөнгө шаасан шүү дээ. Би шаасан гэдэг үгийг У.Хүрэлсүхийн үгээр нь хэлж байна. Өөрөө энэ үгийг цээжлээгүй, ард түмэнд их тусч байгаа юм байна лээ. Дээрээс нь ичихгүй та нар төрийн ордонд хэн орж орохгүйг зааж. Г.Занданшатар аа, та болиорой. Тагнуулыг арай л бариад байна шүү. Төрийн ордонд хэнийг ч оруулахгүй юм. Би хаана яаж бааж шээхээ мэднэ шүү. Битгий дээрэлхээд байгаарай. Би ганцаараа ч гэсэн Монголын ард түмэн миний ард байгаа шүү.

Х.Нямбаатар гэдэг хүн үнэн шүү дээ, хөөе. Иргэдийн хурлын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ ээ, хоёр ширхэг байшин барьсан байна лээ. Мөнгийг нь өгөөч, танай хамаатан шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ ээ, чиний хамаарал бүхий хүн мөн. Ойлгосон уу. Мөн учраас би ярьж байна. Чи битгий ингэ. Та нар шударга байя гэвэл битгий сохор бай. Сохор хүн сохор хүндээ зам заадаггүй юм. Хулгайч хүн өнөөдөр хувьсгал хийдэггүй юм. Би хулгайч нарийг бүгдийг нь мэднэ. Л.Оюун-Эрдэнэ ээ, танай н.Баатарыг чинь ч мэднэ. Юун нь шударга юм бэ. Хулгайчуудад шударга юм гэж байдаггүй юм.

Үүний дараа ил санал хураалт явуулж УИХ-ын гишүүн Б.Ундармааг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулж  гишүүдийн 86.7 хувийн саналаар дэмжихээс татгалзлаа.

 Р.Хишигжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • чимэддорж (182.160.33.115)
    Нямдорж энэ прокурорын оруулж ирж байгаа 4 хүний асуудлын цаад утга зорилгыг тааж мэдэлгүй яахавдээ,олон буудуулсан чоно байхгүй юу Энэ УИХ-н даргын албан тушаалд асуудал байгаа юм биш. Энхболд өөрчлөгдвөл олон асуудал зөв шийдэгдэнэ гэдгийг олонхи хүмүүс огт ойлгоогүй
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • чимэддорж (182.160.33.115)
    Номтойбаяр сая хэллээ Хэрэв энэ 4-г цааш нь харуулчихсан бол бидний саналууд ойртоод ирэх байсан гээд гаслав.4 чинь цөөднө. Ядахдаа 6 болгоод ирэх ухаан хүрсэнгүй юу.Энэ прокурортоо сайн ойлгуулахгүй яасан юм бэ Ийм түүхий гоомой юм хийсэн та нарын хохь
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.179.62)
    Нямдоржийг овоо шударга юм гэж бодож байсан. 2 нүүртэй новш юм даа . Хаа байна тэр шударга үнэн гэдэг юм чинь.
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.20.162)
    Прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж байгаа го зорилго нь зүгээр нэг хааяа дуудаж байцаахын тулд биш, харин цагдан хорихын тулд л зөвшөөрөл авч байгаа юм шдээ!!! Прокурор санал оруулахдаа эд нарыг чинь хорих гэсэн юмаа гээд шууд л хэлэх хэрэгтэй шдээ!! Тэгэхгүй болохоор Нмядорж мэт нь "Дуудсан цагт нь очоод мэдүүлэг өгч болоод л байхад түдгэлзүүлэх шаардлага алга!" гэж ам таглаад байна шдээ!!!!
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
    • шударга Нямдоржийг ойлгохгүйн, ийм улайм цайм байж болох уу
      2019 оны 01 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    3 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    5 цаг 54 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    6 цаг 8 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    6 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    6 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    7 цаг 1 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 26 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    7 цаг 43 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    7 цаг 52 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    8 цаг 37 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    8 цаг 47 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    8 цаг 55 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    9 цаг 8 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    10 цаг 23 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    10 цаг 58 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    11 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    11 цаг 34 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    11 цаг 41 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    23 цаг 13 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК