Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энх-Амгалан: Л.Энхболд нь өрөө барагдуулах зорилгоор зээл авсан учир яллагдагчаар татах тогтоол үйлдсэн

2019-1-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүн Л.Энхболдыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Түүнийг түдгэлзүүлэх шийдвэрийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрбээр “УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэв.

Үүний дараа Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг Н.Энхболд гишүүн танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 6.9.2 дахь хэсэг дэх заалт мөн хуулийн 6.13-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий Прокуророос 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 1. 92 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэгдүгээр сарын 9, 10-ны өдрийн хуралдаанаар 100 хувийн ирцтэй хэлэлцсэн. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхтэй холбогдуулан хуралдааныг хаалттай явуулсан.

Асуудлыг хэлэлцэх үед Улсын Ерөнхий прокурорын саналтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байр сууриа илэрхийлсэн. Дэд хорооны хуралдаанаас нэгдүгээрт, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн түдгэлзүүлэх асуудал болон гишүүдийн өгсөн тайлбараас тодруулж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Хоёрдугаарт, АТГ-аас гишүүдийг тус бүр нэг удаа гэрчээр дуудан байцаасан байх ба эдгээрт мөрдөн байцаах явцад саад учирсан гэх зүйл харагдахгүй байна. Гуравдугаарт, Уг асуудлын шалгалт дуусаагүй байх тул энэ удаад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн санал дүгнэлт, үндэслэлээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий Прокурорын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй болно” хэмээн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулж гишүүд асуулт асуув.

О.Баасанхүү “Надад хэд хэдэн санал байна. Нэгдүгээрт, Л.Энхболд гишүүний сэтгүүлчдэд өгсөн тайлбарыг харсан. Монгол асар шударга юм хийж байгаа гэнэ. Нүүрсний хулгайн төлөө явж байгаа гэнэ. Үнэхээр хулгайны эсрэг тэмцэж байгаа бол зөв, би дэмжиж байгаа. Тэгсэн хулгай хийсэн гээд өөрийнх нь хулгай ороод ирсэн чинь шударга бусын хонгилоор орууллаа гээд байна. Манай бүх УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүд янз бүрийн бичиг орж ирэхээр дэмжлээ гэсэн бичиг өгдөг юу нь болохгүй байгаа гэж байна. Үнэн л дээ. Надад ч мөн тойргоос хүсэлт орж ирдэг. Би дэмжээд өгөөч гэдэг. Би нэг талаасаа айж байгаа.

Миний дэмжээд өгөөч гэсэн бичгийг дэмжчихвэл шоронд орох гээд байна уу. Эсвэл миний хэлээд байгаагаар энэ хүн мөнгө угаасан гээд шалгагдаад байгаа юм уу.  Эсвэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдыг хөрөнгө завшихад нь дэмжлэг үзүүлсэн гээд яллаад байгаа юм уу. Яг ямар зүйлчиллээр юу гэж ялласан юм. Юу нь нотлогдсон гэж үзэж байгаа юм. Гэмт хэрэг юм уу, зээл юм уу. Ерөнхий сайдын хэлдгээр зээлээ төлөөд уучлалт гуйчих гэсэн. Энэ хүн зээлээ төлчих байх л даа. Гэмт хэрэг гэдэг үндэслэл шалтгаан нь юу юм бэ, нотолгоо нь юу юм бэ” хэмээн асуув.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Гэм буруугын асуудал одоохондоо яригдаагүй гэдгийг О.Баасанхүү гишүүн ойлгох байх. Гэм бурууг шүүх шийднэ. Наана нь гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж яллах гэж хүнд чиглэсэн мөрдөн байцаах ажиллагаа явуулах учир эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан.  Яагаад гэмт хэрэг гэж үзэж байна гэхээр олон хүмүүс амьдралаа залгуулах боломжтой байж. Тэгвэл анх тендер зарлаад 41 материал орж ирсэн байгаа. 1041 материал нь шаардлага хангахгүй байна гэж хассаар байгаад 431 үлдсэн. Үүнийг дахин хурлаар авч хэлэлцээд 134-т нь өгсөн. Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл, материал бол 1041-ийн анхын шүүлтүүрээр ороод хасагдаж, байх ёстой байсан ийм зүйлүүд. Гэтэл яагаад ийм төсөл хэрэгжихгүй, материал дутуу төсөлд зээл олгогдоод байна. Нөгөө тэгш байдал нь хаана байна. Эрүүгийн хууль ийм заалттай шүү дээ. Хэн нэгэнд албан тушаалаа ашиглан, давуу байдал олгож болохгүй гэсэн заалттай.

Үүнийг би гэмт хэрэг гэж тооцож байгаа. Харин энэ хүмүүс яах аргагүй албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад нь хамтран оролцож байгаа ийм хүмүүс. Тиймээс үүнийг гэмт хэрэг байна гээд оруулж ирсэн. Түүнээс Халдашгүй байдлын таван гишүүн авч үзээд дөрөв, таван удаа үзсэн юм байхгүй. Яах ч арга байхгүй гэмт хэрэг. Тэгш байдал гэдэг зүйл алдагдаж байна. Уг нь нийтийн эрх ашиг байхгүй юу. Хүн болгон бололцоотой, түүнийхээ шаардлагыг хангасан зээлийг гаргаж ирээд авах ийм л асуудал шүү дээ, уг нь. Гэтэл нэг нь дундуур нь ороод албан тушаалаа урвуулан ашиглаж, хулгай гэх үү ийм байдлаар гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал” гэв.

О.Баасанхүү “Би Л.Энхболдоос асуумаар байна. Зээлээ төлөх гээд зээл авсан байна гээд байна. Энэ үнэн үү. Үнэн бол үнэнээ хэл. Худлаа бол худлаа гэдгээ хэл. Яг хажууд чинь прокурор байна” гэв.

Л.Энхболд “АТГ-аас дуудсан хугацаанд нь очиж гэрчийн мэдүүлгээ өгсөн. Тэнд бүх зүйлийг тодорхой ярьсан. Хариуцлагатайгаар хэлэхэд ямар нэгэн зээл төлөхдөө ЖДҮХС-аас зээл авч төлөөгүй. Мөрдөн байцаалтын явцад тэр тодорхой болох байлгүй дээ” гэв.

Д.Хаянхярваа “Б.Ундармаа гишүүнийг түдгэлзүүлэх санал дээр саналын томьёоллоо буруу ойлгоод түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн дарсан байна. Манай гишүүд уучлаарай. Би бүх гишүүдийг түдгэлзүүлэх талд саналаа өгнө” гэв.

 

Ж.Мөнхбат “ЖДҮ-ийн асуудал гэж зовлонтой юм байна. Хэрэг мөн биш, хэлмэгдүүллээ, хэлмэгдүүлээгүй гэж их маргалаа. Нийгэмд бухимдал газар авсан. Манай Архангай аймгаас 45 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төсөл бичээд яаманд хандсан. Түүний нэгийг нь дэмжиж өгөх боломж байгаа юу гэдгийг тухайн үед Б.Батзориг сайдаас асууж байсан. 45 хүн нийлээд 850 сая төгрөгийн зээл хүссэн.

Тэд 200 гаруй ажлын байр бий болгох боломжтой байсан. Би энд нэг зүйлийг ойлгохгүй байна. Би ЖДҮ-ийн асуудлыг анхнаасаа шүүмжилж байсан. Халдашгүй байдлыг байнгын хорооноос энэ хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй гээд оруулж ирэхээр нь гайхаж байна. Энэ дэд хороонд хамгийн олон жил сонгогдсон ахмад гишүүд бий. Энэ хэд маань төрд байгаа бугшсан хулгай, луйвартай тэмцэнэ гэдэг. Гэтэл тэд үүнийг хэрэг биш гэж хараад байна. Гэтэл Ерөнхий прокурор хэрэг мөн гээд байна. Хэнийх нь үгэнд итгэх вэ” гэв.

Үүний дараа О.Баасанхүү гишүүн үг хэлсэн юм. Тэрбээр “Үнэхээр харамсч байна. УИХ-ын гишүүддээ ч, их хурлын нөхцөл байдалд ч харамсч байна. Хуулийн байгууллага руу улайран дайрч давшилж байгаад харамсч байна. Би өмгөөлөгч байсан. Миний үйлчлүүлэгч 17 жилийн ял аваад шоронд хүүхдээ гаргасан. Тэр хүн бол нягтлан бодогч байсан юм. Түүнийг шоронд явуулсан хүн Монголын баатар болоод олон нийтийн өмнө үг хэлж байгаад нь зэвүүцэл, бухимдал, хорсол төрсөн. Шулуухан л хэлье. Түүнээс биш хэн нэгнийг өмөөрч, хэн нэгний эсрэг явсан юм биш. Заавал шөнийн цаг гэж байхаар зүгээр л эрхээсээ татгалзаад, шалгуулчих л даа. Юунаас нь айгаад байгаа юм. Худлаа юм бол түүгээрээ л гарна шүү дээ. Би УИХ-ын гишүүний хувьд шулуухан л хэлье. “Овоо босгоогүй бол шаазгай суухгүй” гэж. Ямар нэгэн юм гаргаагүй л бол асуудал үүсэхгүй. Шударга ёсны төлөө явж байгаа бол шударга бай, цэвэрхэн бай. Надад өнөөдөр аз болж сайд болох эрх олдоогүй л дээ.

Би Н.Энхбаяр даргад баярладаг юм. Миний дүү энд суугаад гарын үсэг зурчих гэхээр зурчихдаг. Гай нь таараад явах ч байсан юм билүү. Би шуналтай хүн биш. Шалгуулаад яваад буруутай бол хариуцлагаа үүрээд л явна. Би сонс ч л байсан. Мөнгөтэйчүүд мөнгөгүйчүүдийн хооронд хэрүүл болж байна. Нэг нь удам дамжсан баячууд гэдэг шиг үе удмаараа эрх мэдэлд явж байгаа. Нөгөө хэсэг нь хамаг юмаа зараад сонгуульд орсон. Тэгээд л засаг төр нь дараагийн сонгууль яах юм, мөнгө яах юм гээд л. Та нар тэгээд 67-уулаа юм чинь хуулиа өргөн бариад л, мөнгө төгрөгөө яаж олох гэдгээ шийдэхийн оронд төрөөс хумсалж, хулгайлсан байна. Үнэн.  Би Ерөнхий прокурортой өмгөөлөгч, прокурор гэдэг утгаараа хэрэлддэг, муудалцдаг, үзэлцдэг. Тааралдахаараа муухай хардаг. Гэхдээ хуулийн зарчим гэж байдаг бол ойлгодог юм. Буудаг юм. Би Ерөнхийлөгчөөс хүртэл асууж байсан юм. Ерөнхий прокурорыг томилогдож байхад нь. Ямар хүн томилогдов гэж асуухад “Маш сайн хүн томилогдлоо” гэж байсан шүү. Энэ хүн шударга гэдгийг би мэднэ. Зарим нь гэм буруугүй ч байж магадгүй. Санамсаргүй гарын үсэг зурсан ч юм билүү. Шалгуул л даа. Би буучихвал хонгил руу орчих байх гэж юу яриад байгаа юм. Би ч зээл авч болно, та ч болно. Гэхдээ Их Хурлын гишүүний хувьд ёс зүйн хувьд буруу. Авах ёстой гэж байгаа юм биш. Эрдэнэтэд хоёр хүн ЖДҮ-аас зээл авах гэж яриад банкнаас 10 хувийн хүүтэй зээл авахаар боллоо. Гишүүнээ баярлалаа гэнэ. Би “Хаан” банкны 10 хувийн хүүтэй зээлд зуучилж өгөөгүй. Хөөрхий 75 өвөө шүү дээ. Түүний боломжийг хулгайлчхаад та нар шударга ёс ярихаа боль. Шалгуул, нотол. Буруутай бол эр хүн шиг хариуцлагаа үүр. Би дахиад хэлье. Арай л давраад байгаа шүү. Энэ ордонд би чөлөөтэй орж, алхмаар байгаа шүү. Арай ч ийм дарангуйлал мэдэхгүй шүү.

Ингээд санал хураалт явуулж Л.Энхболдыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (102.89.75.144)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.75.144)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Ирган (66.181.161.55)
    Монголд прокрорын хэрэг байна уу ажилыг нь хийлгэхгүй юм бол бүрмөсөн байхгүй байсан нь дээр төсөв хэмнэнэ шүү дээ цалингаас авхуулаад бүгдийг нь Нямдорж мэдэг цаашаа зөнөг ухна
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.69)
    За яахав ЖДҮ гийн гэмтнүүд та нарыг нямдорж мэтийн архагууд хамгаалаад аваад үлдлээ. Уг нь та бүхэн шалгуулаад нэрээ цэвэрлэх байсан даа. Мулгуугийн гайгаар өнө мөнхөд ЖДҮ гийн хулгайч нэртэйгээ үлдлээ. Цаашдаа их хурлаас буухаар нь хэрэг чинь дахин сөхөгдөнө
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    3 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    5 цаг 54 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    6 цаг 8 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    6 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    6 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    7 цаг 2 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 27 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    7 цаг 43 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    7 цаг 52 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    8 цаг 37 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    8 цаг 47 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    8 цаг 55 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    9 цаг 8 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    10 цаг 24 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    10 цаг 58 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    11 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    11 цаг 34 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    11 цаг 41 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    23 цаг 14 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК