Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Би Д.Дамба-Очиртой нэг тойрог учир өмөөрнө

2019-1-11
0
ЖИРГЭХ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр өглөөний хурлаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг танилцуулсан юм. Тэрбээр “УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А88 дугаартай тушаалаар “Сапир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны оны тавдугаар сарын 14-ний өдрийн А88 дугаартай тушаалаар “Сапир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон, УИХ-ын гишүүний 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай албан бичгээр гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгааг гаргаж дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, тусгай ангийн 22.1 зүйлийн гурав дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тоогдсон тулд мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ” хэмээв.

Үүний дараа Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг Н.Энхболд гишүүн танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 6.9.2 дахь хэсэг дэх заалт мөн хуулийн 6.13-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий Прокуророос 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 1. 93 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэгдүгээр сарын 9, 10-ны өдрийн хуралдаанаар 100 хувийн ирцтэй хэлэлцсэн. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий Прокурорын саналыг хэлэлцэхтэй холбогдуулан хуралдааныг хаалттай явуулсан. Асуудлыг хэлэлцэх үед Улсын Ерөнхий прокурорын саналтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байр сууриа илэрхийлсэн. Дэд хорооны хуралдаанаас нэгдүгээрт, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн түдгэлзүүлэх асуудал болон гишүүдийн өгсөн тайлбараас тодруулж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Хоёрдугаарт, АТГ-аас гишүүдийг тус бүр нэг удаа гэрчээр дуудан байцаасан байх ба эдгээрт мөрдөн байцаах явцад саад учирсан гэх зүйл харагдахгүй байна. Гуравдугаарт, уг асуудлын шалгалт дуусаагүй байх тул энэ удаад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн санал дүгнэлт, үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй болно” гэв.

Үүний дараа асуулт асуух гишүүд асуулт асуув.

О.Баасанхүү гишүүн “Д.Дамба-Очир гишүүн бид хоёр нэг тойргоос сонгогдсон. Д.Дамба-Очир гишүүн хэвлэлд 30-иад гишүүн байхад намайг намхан, даруухан, тэмцэгч  болохоор авч явах гээд байна гэж ярьсан. Үнэн байх л даа. Нүдэнд хэд хэдэн аюултай зүйл харагдсан. Би Д.Дамба-Очир гишүүнийг ийм зүйл хэлсэн гэхэд итгэхгүй байна. Хулдаа байх гэж бодож байна. Хэвлэлээр Х.Нямбаатарын тухай гарсан шүү дээ. Үнэн худлыг нь мэдэхгүй байна. Тэр хүнийг яагаад оруулж ирэхгүй байна. Тэр их л ноцтой доо. Давуу байдал гээд хүн өөрийн байшингаа зээл авах гэж байгаа хүнд өгч байна гэдэг чинь аюултай. Хоёрдугаарт Я.Содбаатар, Ж.Энхбаяр байна. Тэд нарыг оруулж ирэхээс айгаад байгаа юм уу эсвэл Д.Дамба-Очир гишүүнийг дээрэлхээд байгаа юм уу. Би шулуухан хэлье. Би Д.Дамба-Очиртой нэг тойрог учир өмөөрч байна. Энэ хүн өөрийгөө өмгөөлөөд янз бүрийн юм яриад хэвлэлээр эд шиг том компанитай гэж ярьж чадахгүй, Сүхбаатарын талбай дээр гараад шударга ёс гээд явах хамаатан садангүй. Шулуухан л хэлье. Мөн араас нь дэмжих ах шиг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчгүй. Шударгаар явж байгаа хүн шүү дээ. Яагаад энэ хүнийг заавал дөрөв дотроо оруулаад байгаа юм бэ. Би яагаад энэ хүнийг ганцааранг нь онцгойлон харж байгааг ойлгохгүй байна. Ямар ч асуудалгүй даруухан, шударга, байнгын хорооны даргыг чирээд аваад явна гэхээр гайхаад байгаа юм. Би тойргийнхондоо юу гэж хэлэх юм бэ. Шударга ярьдаг шүү дээ гэвэл би яах юм бэ.

М.Энх-Амгалан “Дөрвөн гишүүн оруулж ирсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо гэж санал оруулж ирсний дагуу прокурор хянаад энэ шийдвэрийг гаргасан юм. Түүнээс биш Д.Дамба-Очир гишүүнийг шударга ярилаа гэж ямар нэгэн шалтгаанаар онцолж үзсэнгүй” гэв.  

Р.Хишигжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.43.48)
    Сүлжээний бизнис. Гинжин хэлхээ гээр бүгд өрийн слжээ хамаатан садан нэг тойрог ахан дүүс худ баз төрөл садан сүлбээ гэсээр байгаад бүгд хамаатан садан хамсаа тан сүлбээтэн болчихюм даа нэг эндээ шударгаар хариуцлага тооцон ярьж чадахгүй гэсэн мөртөө биенээ дагаж яриад туйлшираад ханараад дагаад Намираад давалгаалаад байх юмаа .жэнхэнэ оюуны хоосролд автаад алингёаа алдаад итгэл үнэмшил нандин дүйлгүй болцон юм бишүү энэ хүмүүс.Зөвхөн мөнгөөр бүхнийг шийднэ аавч болно гэсэн өрөөсгөл бодлоос үүдэлтэй солиорлоор өвчилжээ
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    3 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    5 цаг 54 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    6 цаг 8 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    6 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    6 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    7 цаг 2 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 27 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    7 цаг 43 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    7 цаг 52 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    8 цаг 37 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    8 цаг 47 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    8 цаг 55 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    9 цаг 8 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    10 цаг 24 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    10 цаг 58 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    11 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    11 цаг 34 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    11 цаг 41 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    23 цаг 14 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК