УИХ-ын өнөөдрийн чуулган 15.00 цагт эхэлж, ЖДҮ-ээс зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 82.5 хувийн саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Өнөөдрийн УИХ-ын чуулган 76 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.
Б.Лхам