Казахстаны алдарт дуучин Торегали Тореали Астана хотноо хийсэн тоглолтынхоо үеэр өөрт нь цэцэг гардуулах гэж тайзан дээр гарч ирсэн нэгэн хүүгийн нүүр рүү нулимж, тайзнаас буух үед нь араас нь өшиглөсөн тухай 365Info.kz сайт мэдээлсэн байна. “Манай нутагт ийм ёс байсан. Хэдийгээр тайзан дээр илүү үйлдэл хийхгүй гэж өөртөө амласан ч иймэрхүү зүйл болчихдог” гээд уучлалт гуйжээ. Нүүр рүү нулимах зан үйлийг казахаар “Аузына тукирту” гэдэг бөгөөд эрт дээр үеэс авьяастай хүний шүлс хүүхдэд хүрвэл түүний авьяас билэг нь дамждаг гэж казахууд үздэг аж. Уламжлал, зан заншлаа мэддэг үзэгчид алдарт дуучны энэ үйлдлийг алга ташин хүлээн авсан бол олон нийтийн сүлжээний хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (3)