Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Дээд шүүхээр хянан хэлэлцсэн эрүү, иргэний хэрэг өсчээ

2019-1-11
0
ЖИРГЭХ

Улсын Дээд шүүх 2018 онд эрүү, иргэн, захиргааны нийт 3764 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 3017 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 64 хувь нь иргэний, 19 хувь нь эрүүгийн, 17 хувь нь захиргааны хэрэг байна.

Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 861 хэрэг хүлээн авч, 573 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 190 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, 91 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 68 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцсэн байна. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 193 хэрэг ногджээ.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 573 хэргийн 46.4 хувь буюу 266 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 26.5 хувь буюу 152 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 27 хувь буюу 155 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 155 хэргийн 49 хувь буюу 76 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 6.4 хувь буюу 10 хэргийг хэрэгсэхгүй болгож, 44.5 хувь буюу 69 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 80.4 хувь буюу 461 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.4 хувь буюу 8 хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлоор, 16 хувь буюу 92 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 2.1 хувь буюу 12 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцсэн байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 573 хэргийг гэмт хэргийн төрлөөр авч үзвэл хүнийг алах гэмт хэрэг 87, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 69,  хулгайлах гэмт хэрэг  67, залилах гэмт хэрэг  58, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг  56, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг  50,  хүчиндэх гэмт хэрэг 49, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 21 байна. Мөн хөрөнгө завших гэмт хэрэг 11, дээрэмдэх гэмт хэрэг  8, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 8, хахууль авах гэмт хэрэг  8, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 5, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 5, мал хулгайлах гэмт хэрэг 2, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 2, хахууль өгөх гэмт хэрэг 1,  бусад төрлийн гэмт хэрэг  66 байгаа аж.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 19 хэргийн 57.9 хувь буюу 11 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 10.5 хувь буюу 2 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулж, 31.6 хувь буюу 6 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 15.8 хувь буюу 3 хэргийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр, 5.3 хувь буюу 1 хэргийг хоёр шүүгчийн тусгай санал гаргасан үндэслэлээр,  5.3 хувь буюу 1 хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр, 73.6 буюу 14 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 395-аар буюу 84.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 231-аар буюу 67.5 хувиар өсчээ.

Иргэний шүүн таслах ажлын талаар

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 2163 хэрэг хүлээн авч, 1932 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 55 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 74 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 13 хэргийн харьяаллыг тогтоосон байна.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 98 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 20 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 2150 хэргээс нэг шүүгчид 307 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1932 хэргийн 56.7 хувь буюу 1096 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.8 хувь буюу 208 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 18.5 хувь буюу 357 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10.6 хувь буюу 206 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 3.4 хувь буюу 65 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 31.5 хувь буюу 607 нь нэхэмжлэгчийн, 67.1 хувь буюу 1297 нь хариуцагчийн, 1.2 хувь буюу 23 нь  гуравдагч этгээдийн, 0.2 хувь буюу 5 нь прокурорын гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1932 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 1216, Хөдөлмөрийн тухай хуулиар 455, Гэр бүлийн тухай хуулиар 60, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 158, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 23, бусад хуулиар 20 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 172-аар буюу 8.6  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 228-аар буюу 13.4 хувиар тус тус өсчээ.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт  оруулсан зарим өөрчлөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.5, 73.3 дахь заалтууд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлж, дүгнэлт гаргуулан, улмаар УИХ дээрх хуулийн заалтуудыг хүчингүй болгосон байна.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2018 онд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай 7 этгээдээс гаргасан давхардсан тоогоор нийт 12 хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан шаардлагыг хангасан 3 намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Түүнчлэн намын дүрэм, мөрийн хөтөлбөр, даргын өөрчлөлтөө бүртгүүлэх тухай давхардсан тоогоор 14 хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэжээ.

Захиргааны шүүн таслах ажлын талаар

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 740 хэрэг хүлээн авч, 512 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 63 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 27 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 31 хүсэлтийг шийдвэрлэж, анхан шатны журмаар ирүүлсэн 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон, 83 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 65  өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцсэн байна. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 644 хэргээс нэг шүүгчид 92 хэрэг ногдож байна.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 512 хэргийн 66 хувь буюу 338 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.6 хувь буюу 54 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 23.4 хувь буюу 120 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон 120 хэргийн 27.5 хувь буюу 33 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж, 21.7 хувь буюу 26 хэргийн нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангаж, 50.8 хувь буюу 61 хэргийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулсан байна.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 31 хэргийн хүсэлтийг хангаагүй, 1 хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзжээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нийт 512 хэргийн 21.1 хувь буюу 108 хэргийг нэхэмжлэгчийн, 25.8 хувь буюу 132 хэргийг хариуцагчийн, 7.4 хувь буюу 38 хэргийг гуравдагч этгээдийн, 29.5 хувь буюу 151 хэргийг хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 15 хувь буюу 77 хэргийг хэргийн оролцогчдын өмгөөлөгчийн, 1.2 хувь буюу 6 хэргийг гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцжээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 512 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл төрийн албаны маргаан 147,  газрын маргаан 111, ашигт малтмалын маргаан  67, татварын маргаан 36, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 33, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 10, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 8, сонгуулийн маргаан 6,  бусад маргаан 94 байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 24-өөр буюу 3.1 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 31-ээр буюу 5.7 хувиар буурчээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4, 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 112.9 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлж, дүгнэлт гаргуулан улмаар УИХ дээрх хуулийн заалтуудыг хүчингүй болгосон байна.

 

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    10 цаг 28 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    10 цаг 30 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    10 цаг 55 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    12 цаг 8 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    12 цаг 9 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    12 цаг 18 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    12 цаг 29 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    12 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    12 цаг 46 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 12 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    13 цаг 30 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    13 цаг 46 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    14 цаг 26 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    15 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    15 цаг 18 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    15 цаг 47 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    15 цаг 48 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 54 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    15 цаг 55 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК