УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хурлаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг дэмжлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Л.Энхболд гишүүнээс таны хамаарал бүхий итгээд, компани мөн үү хэмээн асуухад тэрбээр "Мөрдөн байцаалтад би саад болоогүй. АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. ЖДҮ-ээс зээл авсан компанийг би мэдэхгүй хэнээс аваад хэнд бэлэглээд юу хийснийг би мэдэхгүй. Хариуцлагатайгаар хэлэхэд би ЖДҮ-ийн зээлтэй холбоогүй" гэв. Мөн Ж.Мөнхбат гишүүн дахиад хэдэн гишүүн нэмж оруулж ирэх тухай ярьж байна. Яагаад бөөнөөр нь оруулж ирэхгүй байна гэхэд М.Энх-Амгалан прокурор "Хүн тус бүрд хэрэг үүсгэж шалгадаг болохоор боломжгүй" гэлээ. Х.Болорчулуун "ЖДҮ-ийн хуульд та ямар санаа бодолтой байдаг вэ. Хуульд нэг жилийн 1.5 тэрбум төгрөгийн орлоготой, 200 ажиллагчтай гэж заасан байна" гэхэд М.ЭНХ-Амгалан "ЖДҮ-ийн асуудалд эдийн засгийн тооцоо хийхэд боломжгүй байна гэж харж байна. Эдийн засагч биш болохоор сайн мэдэхгүй" хэмээн хариулсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)