УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хурлаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг дэмжлээ. Уг шийдвэрийг АН-ын ихэнх гишүүд дэмжив. Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Одоо УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Р.Хишигжаргал