УИХ-ын өнөөдрийн чуулганаар ЖДҮ-ээс зээл авсан Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр гишүүдийн 71.4 хувь нь УИХ-ын гишүүн Г.Солтаныг авч үлдэх шийдвэр гаргажээ. Ийнхүү өнөөдрийн чуулганаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн оруулж ирсэн саналыг хэлэлцэж УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг авч хэлэлцэж, гишүүд Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан шийдвэрийг дэмжлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)