Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо,А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж шүүх хуралдааныг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний 15:00 цагт товлосон билээ.
Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар болон Ч.Бямбаа нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг сарын хугацаатай цагдан хоригдохоор болоод буй. Хэрвээ шүүхээс Д.Дорлигжавыг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй гэж үзвэл түүнд ногдуулсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллах боломжтой болох аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)