Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтөд оршин суух хаягтай иргэн “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл нэгдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд 53 настай эрэгтэй Б нь эхнэр 49 настай Ч-г согтуурсан үедээ шалтгаангүйгээр гутлаар зодож улмаар зүүн гарыг нь хугалж гэмтээсэн байна.
Мөн өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 7-ны байдлаар нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн 198 дуудлага бүртгэгдсэн бол 11-ний байдлаар 208 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.