Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, Эрүүл мэндийн яамнаас орны тоог нь нэмсэн ч ачаалал буурахгүй байна.
Хатгалгаа өвчнөөр өвдсөн хүүхдийн тоо 2016 онд 10 мянга байсан бол 2018 онд 14 мянга болж өссөн гэсэн тоог Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Өнгөрсөн онд амбулаториор үйлчлүүлсэн 0-5 насны хүүхдийн тоо өмнөх оноосоо 76.8 хувиар өссөн буюу 67 мянгад хүрчээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нялхас буюу 28 хүртэл хоногтой 95, тав хүртэлх насны 121 хүүхэд эндсэн нь өмнөх арваннэгдүгээр сараас 20 гаруй хувиар тус тус өссөн дүн бөгөөд улсын хэмжээнд 2018 онд нялхсын эндэгдэл 1,037 болж өмнөх оноос 28 хүүхдээр нэмэгдсэн бол тав хүртэлх настай хүүхдийн эндэгдэл 66-аар өссөн харамсалтай статистик байна.
Улмаар өнгөрсөн онд энэ насны 1,310 хүүхэд энджээ.
Л.Сайнаа