Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан одоо болж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хотын даргад НИТХ-ын дарга Б.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар нэр дэвшиж байгаа юм. Энэ хүрээнд НИТХ-аас хотын даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссын бүрэлдэхүүнийг баталж, даргаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очирыг томилоо.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанд 43 төлөөлөгч оролцож байна.
Хотын даргыг томилсны дараа цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаар хэлэлцэх юм.
Б.Лхам