Нобелийн хорооноос 2019 онд утга зохиолын салбарт Нобелийн шагналд нэр дэвшүүлэх саналыг Монгол Улсын ШУА-д ирүүлсэн байна. Энэ тухай ШУА-ийн Утга зохиолын хүрээлэнгээс тодруулахад “Нобелийн хорооноос 2019 онд утга зохиолын салбарт Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санал бүхий албан бичгийг өчигдөр ирүүллээ. Бид албан бичгийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж байна.
Зохиолчдын нэрийг дэвшүүлж, эцсийн саналаа нэгтгээд энэ сарын 31-ний дотор Шведийн академид хүргүүлэх ёстой” гэжээ. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх ёстой ажээ. Өнгөрсөн жил тус шагналд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай нэр дэвшсэн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)