Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран “нэг хороо, нэг сар” өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг хамгийн их гал түймрийн дуудлага гардаг тус дүүргийн 22 дугаар хорооны 3656 өрхийн 13700 гаруй хүн амтай нутаг дэвсгэрт зохион байгуулсан байна.
Энэ хүрээнд тус хорооны айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах хяналт, шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, зөвлөгөө өгч ажиллажээ.