Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дашзэвэг: Хамарын хийдийн ойролцоо олгогдсон лицензийг цуцлаагүй. Энэ бол ташаа мэдээлэл

2019-1-18
0
ЖИРГЭХ

Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт орших Хамарын хийд энергийн төвөөс долоон км-ийн зайд орших Орон нутгийн тусгай хэрэгцээний газарт нүүрс олборлолтын лиценз олгосныг цуалсан талаар мэдээлэл тус аймгийн Засаг даргын албан ёсны вэб хуудсанд мэдээлсээн байсныг бид хүргэсэн. Тэгвэл энэ талаарх мэдээлэл үнэн эсэнхийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгээс тодруулахад “лицензийг цуцлаагүй” гэсэн хариултыг өглөө. Эндээс үзвэл Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нь гал унтраах зоргилгоор дээрх мэдээллийг олон нийтэд ташаа ойлгогдохоор тараасан бололтой. Ингээд АМГТГ-ын Кадастрын хэлстийн дарга Д.Дашзэвэгтэй Хамарын хийд орчимд өрнөсөн үйл явдал болон Салхитын мөнгөний ордны талаар ярилцлаа.

 

-Хамарын хийд энергийн төвийн ойролцоох газарт олгосон ашигт малтмалын лицензийг цуцалсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Олгогдсон лицензийг цуцлах эрх АМГТГ-т бий. Тус газрын зөвшөөрлийг цуцлаагүй.

-Зөвшөөрлийг нь анх хэрхэн олгосон байдаг юм бэ?

-Хамарын хийд энергийн төвийн ойролцоох газар ашигт малтмал олборлох эрхийг анх 2007 онд олгосон. Харин 2009 онд төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр ашиглалтын лицензийг цуцалсан юм. Ашиглалтын эрхийг нь цуцалсны дараа 2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авсан байсан. Гэвч шүүхийн шийдвэрээр 2017 онд ашиглалт малтмал олборлох тус лиценз сэргэсэн юм.

-Уг нь тус газрыг 2004 оноос орон нутгийн хэрэгцээний газарт авчихсан гэх мэдээлэл байсан шүү дээ?

- Үгүй.

-Ашигт малтмал олборлох лицензийг яаж авдаг юм бэ?

-Тухайн үеийн хуулиар аймгаас нь санал авдаг байсан. Аймгаас ашигт малтмал олборлож болно хэмээн дэмжсэний үндсэн дээр АМГТГ-аас зөвшөөрөл өгсөн. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн сумын Хар тал нэртэй 25301 га тайлбайд 2007 оны наймдугаар сарын 3-ны өдөр “АОЛК” компанид 12618 хайгуулын лицензийн тусгай зөвшөөрлийг олгосон. Үүнийг Дорноговь аймгийн Засаг даргаас дэмжсэн байгаа юм. 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр ашиглалтын зөвшөөрөл авсан. Ашиглалтын зөвшөөрлийг “АОЛК” компани “Оуяашиёоу” компанид шилжүүлсэн ч тус компани төлбөрөө төлөөгүй учир 2009 оны наймдугаар сарын 3-ны өдөр эрх нь цуцлагдсан. Харин “Оуяашиёоу” компани 2017 онд шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 466 дугаар шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны долдугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр 12923 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж байсан юм. “Оуяашиёоу” компаниас гэрчилгээ хавсралтыг үрэгдүүлсэн тул нөхөн авах хүсэлт гарган Кадастрын хэлтсийн даргын 2017 оны долдугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр MV-012923 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцон MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг нөхөн олгосон. Мөн тус компани усан сан бүхий газартай давхацдаг хэсгийг хасуулан, солбилцолд өөрчлөлт оруулснаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны 233 дугаар шийдвэрээр талбайн хэмжээ 25262.44 га талбай болсон. Үүний дараа “Оуяашиёоу” компани “Даблью Эс Жи Эл” компанид тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2018 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг бүртгэсэн юм. Ийнхүү “Даблью Эс Жи Эл” компанийн тусгай зөвшөөрөл болсон. Харин “Даблью Эс Жи Эл” компаниас уг тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961.23 га талбайг хэсэгчлэн “Олон ихт баян” компанид шилжүүлэх хүсэлт гаргаж, 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэрээр “Олон ихт баян” компанид уг тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн олгосон MV-021248 тусгай зөвшөөрлөөр олгосон юм. Талбайг хэсэгчлэн шилжүүлснээр “Даблью Эс Жи Эл” компанийн талбайн тусгай зөвшөөрөл нь 16301 га болж бүртгэгдсэн.

Харин Хамрийн хийд энергийн төвийн ойролцоох газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл АМГТГ-аас цуцлагдсан байх үед 2014 оны есдүгээр сарын 22-ны өдөр тус газар орон нутгийн хэрэгцээний тусгай зөвшөөрөлд бүртгэгдсэн байдаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Уг хэсгийн газрын зөвшөөрлийг 2009 онд төлбөрөө төлөөгүйн шалтгаанаас цуцалсан гэлээ. Гэтэл яагаад дахин сэргээсэн?

-АМГТГ-ын Кадастрын хэлтсээс лицензийн зөвшөөрөл олгосон компани нь төлбөрөө төлөөгүй бол эрхийг нь цуцлах арга хэмжээ авдаг. Харин төлбөр төлөөгүй гэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан юм уу, эсвэл АМГТГ-ын үйл ажиллагааны алдаа байсан гэж үзвэл тухайн компани шүүхддэг. Энэ нь байнгын тохиолддог л асуудал. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр эсрэг талд буюу тухайн компанийн талд гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Кадастрын хэлтэс ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн. Харин компани тусгай зөвшөөрлөө эргүүлэн  авсныхаа дараа өөр компанид шилжүүлсэн. Уг тусгай зөвшөөрлийн хувьд бүх үйл ажиллагаа нь хуулийн дагуу явж байгаа. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан үед 2014 онд Хамрын хийд энергийн төвийг орон нутгийн тусгай хэрэгцээний газраар авсан ийм л асуудал.

-Тэгвэл тухайн үед Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батсуурь аялал жуулчлал хөгжсөн, түүх соёлын дурсгалт газар гэдгийг нь мэдсээр байж тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн гэж ойлгох уу?

-Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Засаг дарга бол компаниас гаргасан уг саналыг дэмжчихсэн. Дорноговь аймгийн Засаг дарга мэдээж аймгийнхаа энергийн төвийн талаар мэддэг л хүн байсан байх.

-Гэтэл одоогийн Засаг дарга Т.Энхтүвшин “Орон нутаг ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл өгдөггүй. Харин шүүх ямар газар гэдгийг нь мэдсээр байж компанийн талд шийдвэр гаргалаа” гэж хэлсэн шүү дээ?

-АМГТГ-аас тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу л зөвшөөрөл олгогдсон. Ямар нэгэн асуудал байхгүй.

-Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тус газрын ашиглалтын лицензийг цуцлах эсвэл геологийн ижил газар шилжүүлэхээр Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т хүсэлт гаргасан гэсэн. АМГТГ-т албан хүсэлт ирсэн үү?

-АМГТГ-т тийм хүсэлт ирээгүй. Тусгай зөвшөөрөл цуцлах асуудал зөвхөн АМГТГ-т хамааралтай шүү дээ. Тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэвлэл мэдээллийн хэрэглээр л хүсэлт гаргасан талаар ярьж байгаа нь харагдсанаас биш бидэнд хүсэлт ирүүлээгүй.

-Тухайн ашигт малтмал олборлох лицензийг геологийн ижил газарт шилжүүлье гэвэл тийм хайгуул хийсэн бэлэн газар нь бий юү?

-Ашигт малтмалын тухай хуулинд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлт газрыг орон нутаг тусгай хэрэгцээнд авбал нэг жилийн дотор нөхөн олговор олгоно гэж заасан байдаг. Хэрэв нэг жилийн дотор олгож чадахгүй бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани үйл ажиллагаа үргэлжлүүлэн явна гэсэн заалттай байдаг юм. Харин дүйцүүлж олгох эсэхийг Засгийн газар шийднэ. Засгийн газарт уг санал нь ирээд компанитай зөвшилцөж чадвал болохгүй асуудал байхгүй. Дүйцүүлж олгох газар бол бий.

-Тэгэхээр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй “Хар тал” гэх газар нь орон нутгийн тусгай хэрэгцээний кадастрын зургийн аль талд нь багтаж байгааг тодруулж өгөөч?

-Хамарын хийдийн ойролцоо орон нутгийн тусгай хэрэгцээний газар ашигт малтмалын лиценз олгосон нь хэсэгчлэн давхацсан байхгүй юу. Тухайлбал, тус зөвшөөрөлтэй газар нь 25301 га талбай. Тиймээс хэсэгчлэн давхцаад байгаа газрыг л уг компанитай тохирч хасуулах эсвэл дүйцүүлэхээр газар олгох, нөхөн олговор өгч асуудлыг шийдэх л гарц байна. Ашигт малтмал газрын тосны хуульд  тухайн тусгай зөвшөөрөлтэй газар соёлын өв байгаа нь тогтоогдсон нөхцөлд цуцлах заалттай байдаг.

-Хамарын хийд энергийн төв орчим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 2014 онд авсан гэсэн. Энэ тохиолдолд орон нутаг нэг жилийн хугацаанд тухайн компанид нөхөн олговор олгож, хохирлыг барагдуулах ёстой. Орон нутаг уг газрыг тусгай хэрэгцээний газар болгож аваад таван жил өнгөрсөн байна. Тэгвэл нөхөн олговор олгож, тохиролцох хугацаа дуусчихсан гэсэн үг үү?

-Нөхцөл байдалтай уялдуулан тохиролцож болно.

-Дорноговийн Өргөн сумын нутаг дэвсгэрт Австраль Улсын хөрөнгө оруулалттай ашигт малтмал олборлох лицензтэй компани байдаг юм байна. Уг зөвшөөрлийг ч цуцлах асуудлаар хүсэлт гаргана гэж тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдсэн?

-Аймгийн Засаг дарга эрх цуцална гэж байхгүй. Манай улсын мөнгөний гол хөшүүрэг уул, уурхай. Гэтэл бүх уул, уурхай гаднын хөрөнгө оруулалтыг бүгдийг нь хөөж явуулаад яаж амьдрах юм бэ. Аль аль талдаа хариуцлагатай байх ёстой. Энэ салбарыг хөгжүүлэхгүйгээр бид цааш хөгжихгүй шүү дээ.

-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва гаригт Салхитын мөнгөний ордыг газрын зургаас хайгаад олсонгүй гэж мэдэгдсэн. Энэ үнэн юм уу?

-Кадастрын бүртгэлийн систем байдгаараа л бий. Орд газар газрын зургийн координат дээрээс алга болно гэж байхгүй.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    8 цаг 6 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    8 цаг 8 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    8 цаг 33 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    9 цаг 46 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    9 цаг 47 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    9 цаг 56 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    10 цаг 7 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    10 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    10 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    11 цаг 8 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    11 цаг 24 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    12 цаг 4 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    12 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    12 цаг 54 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    12 цаг 56 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    13 цаг 25 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    13 цаг 26 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 32 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    13 цаг 33 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК