Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсээс "Саппоро" үйлчилгээний төв орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4-т зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авч, зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээ авчээ. Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан ЦЕГ-аас "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд дээрх хэргийг уг арга хэмжээний үеэр илрүүлсэн байна. “Цагаан сар-2019” арга хэмжээ хоёрын сарын хугацаанд үргэлжилнэ.
Сэтгэгдэл (3)