Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Насанцэнгэл: Надаас илүү зураг маань “ярьвал гоё”

2019-1-19
0
ЖИРГЭХ

Бид 19:00 цагт уулзаж, ярилцахаар цаг товлосон ч цаг гаруйн хугацаа өнгөрчээ. Гар утас нь хэдэн цагийн өмнөөс унтраалттай байгааг бодохоор болзоондоо ирэхгүй юм боловуу гэж бодох. Гэсэн ч “Заавал очно оо ” гэснийг нь бодсоор хүлээж суутал тэрбээр ирэв. Энэ хүн бол Монголын урчуудын хорооны зураач Б.Насанцэнгэл. “Удаан хүлээлгэчихлээ, уучлаарай. Хичээлийн үеэр гар утас ашиглах хориотой байдаг юм. Өнөөдрийн хичээл оройтож тараад чамайг хүлээлгэчихлээ. Явчихсан болов уу, яасан бол гэж бодсоор ирлээ ” хэмээн хүлцэл өчив. Та “Ямар хичээлд суудаг юм бэ ” гэхэд “Жил гаруйн өмнөөс иогоор хичээллэж эхэлсэн.

Зураг зурахад урам зориг бас санаа өгдөг юм. Мөн өөрийн сул талаа олж харж, засч залруулахад их нэмэр болдог ” хэмээв. Ардын зураач, төрийн соёрхолт Г.Одон гуайн гарын шавь нарын нэг тэрбээр хөргийг амьд мэт зурж чаддагаараа уран бүтээлчдийн дунд гайхагддаг билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та багаасаа хөрөг зурдаг байсан гэсэн. Гэрийнхэн тань хэр ойлгож хүлээж авдаг байв. Яагаад голчлон хөрөг зурдаг юм бэ?

-Яагаад ч юм бүү мэд, багаасаа хүн зурах дуртай байлаа. Гэрийнхэн маань “Гоё зурж байна” гэхээс өөр зүйл хэлэхгүй ээ. Би ч зурах ёстой юмаа зурж байгаа юм шиг ханддаг байж. Нөгөөтэйгүүр, хөрөг зурдаг зураачдын тoo цөөхөн байдаг нь нөлөөлсөн болов уу. Би өөрийнхөө бүтээлийг хүнтэй холбож зурах дуртай. Хөдөө өсөөгүй болохоор байгаль, мал, амьтан зурахдаа тийм ч сайн биш. Зурахын хувьд зурна. Гол нь зурах сонирхол бага болохоор энэ чиглэлээр дагнаж эурдаг зураачдыг арай гүйцэхгүй. Тэгээд хөрөг зурдаг гэх үү дээ.

-Зурахад ур чадвар, хүч хөдөлмөр шавхсан натур гэж байдаг уу?

-Байлгүй яах вэ. Захиалгын зураг зурах тийм ч амар биш. Ядаж хүүхэд нь хараад “Миний аав, ээжтэй адилхан биш байна” гэвэл хэцүү шүү дээ. Өөрөөр хэлбэл, бүх насныхан шүүмжлэх боломжтой учир алдаа огт гаргаж болохгүй. Зарим тохиолдолд дотоод сэтгэлээсээ гаргаж байгаа зурганд маань тохирох дүр олдохгүй зовоодог. Энэ үед эрэл хайгуул их хийнэ. Тохирох натур олдвол зургийг нь зурах санал тавьдаг. Би нэг хэсэг өөрийн нэг шавиа зурдаг байлаа. Даанч Японд амьдрахаар явчихсан. Үүний дараа дизайнер Номинг олон удаа зурсан. Харин охиноо хэд хэдэн удаа зурсан даа.

-“Алтан лийр” бүтээлийн натураар охиноо сонгосон. энэ зураг 2011 оны шилдэг бүтээлээр шалгарч, улсыи сан хөмрөгт бүртгэгдсэн. Та яагаад охиноо онцолж зурдаг юм бэ?

-Миний охин бусдын адил эгэл жирийн нэгэн. Хамт амьдардаг болохоор дуртай үедээ дуудаж суулгаад зурахад амар байдаг юм. Түүнээс биш онцолсон зүйл байхгүй. Саяхнаас шинэ натуртай болсон.

-Өмнөх натуруудаас ямар онцлогтой вэ?

-Анх түүнтэй танилцаад ямар үзэсгэлэнтэй, гоё охин бэ гэж харсан. Одоо хийх цуврал бүтээлд түүний төрх яг тохирсон учир хамтарч ажиллаж байна. Нийтдээ таван бүтээл зурахаар төлөвлөсөн. Туршилтын байдлаар өчигдөр нэг хөрөг зурсан. Дараагийнх нь төвлөрөл, залбирал, сайн чимээ, гэгээрэл гэсэн сэдвээр зурна.

-Таны багын мөрөөдөл зураач болох байсан уу?

-Үгүй ээ. Би хөгжимчин болно гэж Хүүхдийн ордоны хөгжмийн дугуйланд явдаг байлаа. Даанч хөгжимчин болж чадаагүй.

-Яагаад?

-Хөгжим бүжгийн коллежийн шалгалтад тэнцээгүй. Гавьяат жүжигчин, шанзчин Дашдулам гуай намайг хөгжимчин болж чадахгүй гэж хэлсэн. Уг нь дугуйлангийнхаа найрал хөгжмийн гоцлоочоор тоглодог байлаа. Хөгжимчин болох гэж дөрвөн жил хичээллэсэн. Хөгжим бүжгийн коллежоор өдөр болгон эргэлдэнэ. Ерөнхий эрдмийн ангиудад төгөлдөр хуур байгааг харчихаад “Ямар азтай хүүхдүүд вэ, ямар гоё сургууль вэ” гэж боддог байлаа.

-Хөгжимчин болж чадаагүйдээ битүүхэн харамсдаг уу?

-Огтхон ч харамсдаггүй. Эргээд бодохоор өөрийгөө азтай гэж боддог. Хэрвээ би хөгжимчин болсон бол дунд зэргийн хөгжимчин болох байсан болов уу. Үүнийг нь Дашдулам гуай мэдээд тэнцүүлээгүй байх. Урлагийн салбар тэр дундаа тайзны уран бүтээл их хэцүү. Уран бүтээлчид нь тайзандаа гологдоно. Харин зураачийн мэргэжилд тийм зүйл огт байхгүй. Зураг маань олны өмнө гарахаас биш би өөрөө нийтэд ил гарах шаардлагагүй. Энэ талаасаа надад их таалагддаг.

-Бийр, багс барихыг заасан анхны багш нь хэн гэж хүн байв?

-Дүрслэх урлагийн дунд сургуульд Ж.Пүрэвдорж гээд залуухан багшийн шавь болж байлаа. Мань хүн Эстонид их сургууль төгссөн болохоор барууны стильтэй. Их шүтлэгтэй. Хөдөө зураг зурахаар явахад өглөө нь арц уугиулж, тарни уншаад суучихна. Уг нь социализмын үед шашин шүтэх хориотой шүү дээ. Ийм л чөлөөт сэтгэхүйтэй багштай байлаа. Түүнээс их зүйл сурсан гэж боддог.

-Одоо холбоотой байдаг уу?

-Харамсалтай нь нэлээд эрт өөд болсон. Хаана амьдардгаа ч хэлдэгтүй зожиг хүн байсан. Хамгийн сүүлд 2000 оны үед нэг үзэсгэлэн дээр таарсан.

-Улсын багшийн дээд сургуулийн уран зургийн ангид шалгалт өгсөн оюутнуудаас таныг хамгийн өндөр оноо авч, гадаад руу сургуульд явах эрхтэй болсон ч яваагүй гэсэн. Яагаад яваагүй юм бэ?

-Багадаа өөртөө итгэл муутай хүүхэд байлаа. Өөрийгөө зурдаг гэж хэлэхээс ичдэг. Дандаа хэн нэгний ард нуугддаг, бүрэг хүүхэд байсан. Тухайн үед шалгалтанд тийм өндөр оноо авна гэж бодоогүй учир дотоодын их сургуульд өрсөлдсөн юм. Гэтэл миний оноо дээрээсээ хоёрдугаарт бичигдсэн. Гадаад, дотоодын их сургуульд 80 гаруй хүүхэд өрсөлдсөн санагдаж байна. Тэгтэл Урчуудын эвлэлийн хороонд надтай адил оноо авсан Лувсаншарав, Г.Одон багшийн хүү Гандаваа бид гурвыг дуудлаа. Очтол Урчуудын эвлэлийн хорооны дарга, Ардын зураач Б.Гомбосүрэн, уран бүтээл, сурталчилгааны хэлтсийн дарга М.Бүтэмж гуай хоёр “Та гурвын оноо өндөр байна. Багшийн дээд сургуульд битгий ор. Болгар эсвэл Москва хоёрын аль дургай хувиараа ав” гэлээ. Тэгтэл би шийд гаргаж чадахгүй гараад явчихсан. Дараа нь гадаад руу явъя гэж бодоод гүйгээд очлоо. Т эгтэл Багшийн дээд сургуулийн гадаад хувиар аль хэдийн эзэнтэй болчихож. М.Бүтэмж гуай надад үг зааж өгөөд Соёлын яам руу явууллаа. Тэр үед Бүх холбоотны кино урлагийн их сургуульд өрсөлдсөн хүүхдүүд шалгалтандаа уначихсан юм билээ. Энэ хувиарийг авъя гэж хэлээрэй гэхээр нь очлоо. Боловсон хүчний өрөөнд ортол Дүрслэх урлагийн дунд сургуульд нэг ангид сурч байсан Энхболд гээд найз маань сууж байна. Энхболд тухайн үед “Гарьд магнай”, “Гарын таван хуруу” гээд олон киноны ерөнхий зураачаар ажиллачихсан, намайг бодвол мундаг залуу. Юу хийж суугааг нь асуутал “Найз нь ерөнхий эрдмийн шалгалтандаа уначихсан. Боловсон хүчнийг гуйх санаатай. Чи юу хийж яваа юм” гэхээр нь “Зүгээр шахуу” тээд хэлчихсэн.

-Боловсон хүчинд асуудлаа хэлээгүй юм уу?
- Ангийн анд, өчнөөн кинонд ажилласан найз чинь сургуульгүй хоцрох гэж байхад чи өмнүүр нь орж зүрхлэх үү. Надад Багшийн дээдийн хувиар байгаа. Тэрэнд юу ч байхгүй Хүн чанар дотроо зулгаана биз дээ.

-Дараа нь энэ тухайгаа өөрт нь хэлсэн үү?

-Огт хэлээгүй ээ. Хамгийн инээдтэй нь Энхболд ч, би ч гадаад яваагүй. Дараа нь Болгар руу сургуульд явах уу гэхээр нь татгалзаад Батсүмбэрийн сангийн аж ахуй руу явж байлаа.

-Яагаад?

-Нэгэнт Багшийн дээдэд ороод намрын ажилд явахаар төлөвлөчихсөн юм чинь шийдвэрээ ахиж өөрчлөхийг хүсээгүй.

-Энэ шийдвэртээ харамсдаг уу?

-Манайхны дунд нэг буруу хандлага байдаг. Гадаадад боловсрол эзэмшсэн гэхээрээ лаг гэж боддог. Гадаадад өчнөөн сургууль төгссөн хэрнээ гавихгүй хүн зөндөө бий. Гэтэл их сургууль төгсөөгүй хэр нь мундаг зураач олон. Урлаг бол харьцангуй ойлголт. Хаана боловсрол эзэмшсэнээрээ бус тэр хүн юу мэдэрч, тэрийгээ хэрхэн илэрхийлэх нь чухал. Та хаана боловсрол эзэмшсэн бэ, гавьяа шагнал нь юу байна вэ гаж зарим үйлчлүүлэгч асуудаг. Монголдоо их сургууль төгссөн гэхээр үл тоосон байдал харуулахаар нь миний инээд хүрдэг. Ямар чадахгүйдээ гадаадад сургууль төгсөөгүй биш. Монголдоо төгссөн гэхээр зураач биш юм уу гэсэн бодол төрдөг дөө.

-Их сургууль төгсөөгүй зураач гэхээр?

-Монгол зургийн Д.Бадам гээд бүсгүй бий. Дүрслэх урлагийн дунд сургуулийн монгол зургийн анги төгссөн. Миний санаж байгаагаар нэг зургийг нь ОХУ-ын Ерөнхий сайд Демитрий Медведев худалдаж авсан. Монголоос зөвхөн Д.Бадамын зураг л Ленинградын Эрмшажид байдаг. Түүний зургууд гадаадад маш их алдартай. Менежерүүд нь дандаа гадаадад хүмүүс байдаг.

-Монгол зураг гэдэг утгаараа гаднынхны сонирхолыг илүү татдаг байж болох уу?

-Монгол зураг болгон хүний сонирхлыг татахгүй шүү дээ. Тэр хүний өөрийнх нь төрөлх шинж чанар байгаа болоод л ийм амжилт үзүүлсэн хэрэг.

-Та Ардын зураач, төрийн соёрхолт Г.Одон багшийн шавь. Энэ үедээ хөрөг зурна гээд шийдчихсэн байв уу?

-Хүн юу ч хийсэн хамгийн сайн чаддаг зүйл рүүгээ тэмүүлдэг. Үүн шиг би юу ч зурсан нэг мэдэхэд хөрөг зурчихсан суудаг байсан.

-Г.Одон гуайн хэр хайртай шавь байв?

-Намайг их магтана. Хөрөг зурахдаа хамгийн мундаг нь гэж үргэлж урамшуулдаг байлаа. Нээрээ л ангийнхан дундаасаа хамгийн сайн хөрөг зурдаг нь байсан даа.

-Таныг арай өөр чиглэлээр зур гэж байв уу?

-Тэгж хэлсэн удаагүй. “Чаддаг зүйлээ хий” гэж байсан. Багш маань Монголын хөргийн мастер хүн шүү дээ. Энэ утгаараа их олзуурхдаг байсан болов уу.

-Зах зээлийн шилжилтийн үед зураачид “хэлмэгдэлтэд” багагүй өртсөн байх шүү?

-Намайг хөрөг ид зурж байх үед реалист зургийг огт тоохоо больж, модерн зураг зурсан зураачид од болж байлаа. Би юу дутах вэ дээ. Модерн зурж эхэллээ. 2005 онд Гордан гээд Канад найзтайгаа хамтарч “Монгол дугариг” гэж үзэсгэлэн гаргаж байлаа. Хараад байсан чинь нэг их сайн зурж чадахгүй нөхдүүд аймаар лаг модерн зураачид болчихов. Тэгтэл зарим нэг зурж чаддаггүй хүмүүсийн халхавч ч юм шиг санагдахаар нь муу хэлбэл хэлнэ биз, чаддаг юмаа хийе гэж шийдсэн нь энэ дээ.

-Та зурахдаа юуг голчилж анхаардаг вэ. Зарим зураач нүдний харц, гэрэл сүүдэр зэрэгт голчлон анхаардаг гэж байсан?

-Утга агуулга, зохиомж, гуйцэтгэл гэсэн гурван зүйлийг мөрдлөг болгодог. Утга агуулга маш чухал.

-Та олон алдартны хөргийг зурсан. Зурахад ажиллагаа ихтэй ямар зураг байв?

-Бэрхшээл тулгарах нь харьцангүй гайгүй. Үндэсний хувцас тэр дундаа олон чимэглэл детальтай зургийг зурахад цаг их ордог.

-Хослол өмссөн бол ажиллагаа багатай байх уу?

-Хослолтой зураг бүр хэцүү. Гөлийлгөчих нь хаашаа юм. Нэг их бичилттэй зурах ч хаашаа юм. Ер нь их хэцүү.

-Зургийн натур байх залхмаар ажил юм шиг ээ.

-Зураачид натураа хэдэн цагаар хөдөлгөөнгүй суулгадаг гэж хүмүүс боддог. Уг нь тийм биш. Дүрс гаргах үед аль бодох хөдөлгөөнгүй суулгадаг. Хэдхэн минутад дүрс гаргачихна. Дараа нь нарийн зурж эхлэхээрээ биеийн хэсгүүдээс детальчилж зурдаг. Жишээ нь, нүүр зурах үед гар, хөл хөдөлж болно. Хэрвээ зогсоогоор нь зурах бол дүрсээ гаргахдаа зогсоогоод бусад үед суулгаад зурчихдаг. Хүүхэд зурлаа гэж бодоход зогсч байхад нь дүрсээ гаргачихаад явах үед нь гутлыг нь яг тэр байранд нь тайлуулчихдаг. Явсных нь дараа гутлыг нь харж байгаад л зурчихдаг. Тэгэхээр хүмүүсийн бодсон шиг залхмаар зүйл биш байгаа биз дээ.

-Зураач болгон энэ арга барилаар зурдаг уу?

-Бусад зураач яаж зурдгийг мэдэхгүй. Би ингээд л зурчихдаг.

-Таны охин багаасаа зурсан. БНХАУ-ын Дүрслэх урлагийн төв академид шалгалт өгсөн гадаад оюутнуудаас хоёрдугаарт шалгарч, архитектурч мэргэжил эзэмшсэн. Яагаад зураач болоогүй юм бол?

-Зурахын хувьд миний охин надаас илүү зурдаг. Өөрийнх нь санаанд зураг багтсан юм шиг билээ. Юмыг арай том хэмжээгээр нь харъя гзж бодож энэ мэргэжлийг сонгосон гэсэн. Өөрөөр хэлбэл, бид нар аль нэг үзэсгэлэн үзлээ гэхэд зургаа л харахаас биш барилга байшинг нь нэг их анзаардаггүй. Гэтэл архитетурч хүн үзэсгэлэн болж байгаа барилгын хэлбэр, хийцээс эхлээд бүх зүйлийг нарийвчилж хардаг.

-Охиноо зурж эхлэх үед та баярласан уу?

-Ямар их баярласан гээч. Бараг уйлсан. Бүр бага байхаасаа хувцасны загвар зохиодог байлаа. 17 настай байхад нь юм уу даа. Марзан Шаравын зургийг анх олж “Энэ бол марзан Шаравын бүтээл мөн” гэж тогтоож, номыг нь бичсэн Ламакина гэж эмэгтэйтэй манай гэрийнхэн Санкт Петербургт уулзсан юм. Тэр үеэр Ламакинаг охин маань тосон балаар нэг ч баллуурдалгүй, мэргэжлийн зураачаас илүү адилхан зурсан. Энэ үеэс л авьяастай гэдэгт итгэсэн дээ.

-Хүн өөрийгөө олж байж амьдралынх нь зам зөв голдиролд ордог юм шиг. Таны бүтээлээс Б.Насанцэнгэлийнх гэсэн донж, хэв маяг харагддаг. Таныг дотортой зураач гэж мэргэжлийнхэн онцолдог юм билээ. Та уран бүтээлч хүнийхээ хувьд өөрийгөө хэзээ олсон бэ?

-Би өөрийгөө олоогүй гэж хэлж чадахгүй. Бас өөрийгөө олж, төгс зураач болсон гэж хэлж чадахгүй. Ерөнхийдөө хүнд таалагдах бүтээл бүтээчих санаатай эрэл хайгуул хийж яваа жирийн нэг зураач эмэгтэй. Өөрийгөө янз бүрээр сорьж байна гэх үү дээ. Дэндүү бөөрөнхий хариулчихсан уу, үгүй юү.

-Байж болох л хариулт.

-Өөрийгөө хэт магтаж, мундаг гэж хэлэх дургүй. Юм болгонд “би, би” гэх муухай биз дээ. Хэтэрхий бардамнаж, өөрийгөө дөвийлгөсөн хүмүүст бага байхын дургүй байсан. Одоо ч ялгаагүй. Яагаад гэвэл, би ярьснаас илүүтэй миний зураг яривал илүү гоё санагддаг. Зарим нэг хүн зурагтаар байнга гараад, юу ч юм яриад байдаг. Гэтэл юу хийж бүтээсэн нь тодорхойгүй. Ийм хүн олон бий. Намайг гудамжинд явж байхад хүмүүс танихгүй байвал надад илүү амар. Харин миний бүтээлийг хараад “Өө, энэ зургийг та зурсан юм уу. Би энэ зургийг мэднэ шүү дээ” гэвэл надад илүү гоё санагдана.

-Надаас илүү бүтээлийг минь мэддэг байвал гоё гэсэн үг үү?

-Яг наадах чинь. Бүтээлийг минь мэддэг, таашаадаг бол надад үүнээс өөр юу ч хэрэггүй.

-Та хэдэн нас хүртлээ зурна гэж боддог вэ?

-Амьдралын жам ёсоор нүдний хараа муудна. Гар, хуруу ч чичирдэг болох биз. Тэгээгүй цагт хөргөө зурсаар л байх болно. Харин хөрөг зурахаа болих үеэс хүссэн бүх чиглэлээр зурна даа.

-Та хөргөөс өөр чиглэлийг сонирхдог уу. Абстракт ч юм уу?

-Абстрактийг амархан гэж хэлж чадахгүй. Дуртайгийн хувьд маш их дуртай.

-Та зургаа патентжуулдаг уу?

-Саяхан нэг онцгүй явдал болсноос хойш патентжуулах нь зүйтэй юм байна гэж бодсон. Өмнө нь тоодоггүй байлаа.

-Юу болсон юм бэ?

-Эзэн Чингис хааны зурагтай холбоотой асуудал бий. Надаар зуруулчихаад өөрөө зурсан гэж хэвлэлээр ярьсан. Арай тэгж худлаа хэлж болохгүй биз дээ. Түүнээс хойш олшруулах боломжтой зургуудаа патентжуулах нь зүйтэй юм байна гзж шийдсэн.

 

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • boogii (202.179.31.100)
    uran buteeliin amjilt huse
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • zochin (202.179.25.210)
    amjit chuseei
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    1 цаг 45 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    1 цаг 50 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    2 цаг 15 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    2 цаг 29 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    4 цаг 1 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 6 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    4 цаг 10 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    4 цаг 34 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    5 цаг 15 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 56 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    6 цаг 15 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    6 цаг 55 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    7 цаг 7 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    7 цаг 27 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    7 цаг 36 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    7 цаг 45 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    8 цаг 12 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    8 цаг 17 мин
  • Байнгын хороод хуралдана
    8 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    8 цаг 46 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК