Нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-нд эхэлсэн. Одоогийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байна. Гэвч бүртгэл маргааш дуусах юм. Тиймээс иргэдийг цэргийн бүртгэлд идэхтэй хамрагдахыг холбогдох байгууллагууд уриаллаа.
Сонирхуулахад, цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүс ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгүүлж байгаа юм. Мөн бүртгэл амралтын өдөр ч үргэлжилж байгаа билээ.