“Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Тодруулбал, Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон билээ.
Энэ жилийн хувьд 160 гаруй мянган ахмад “Насны хишиг” хүртэхээр болзол хангаад байгаа юм байна. “Насны хишиг”-т улсын төсвөөс 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
“Насны хишиг”- т 65-69 настай ахмад /50 мянган төгрөг/, 70-79 настай ахмад /80 мянган төгрөг/, 80-89 настай ахмад /150 мянган төгрөг/, 90 ба түүнээс дээш настай ахмад настан /250 мянган төгрөг/ хамрагдах боломжтой юм.
Дээрх насны болзол хангасан ахмад настан иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаснаар “Насны хишиг”-т хамрагдана.
Сэтгэгдэл (2)