09.00-17.00 цагт
ШУТИС-ийн номын сангийн 604 тоотод "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар, форум болно.
10.00-13.00 цагт
Пума империал зочид буудлын хурлын танхимд Орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилт #ТХЗ түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулах Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. Холбоо барих 88054340
11:00 цагт
БСШУСЯ-нд 401 тоотод Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.
11:00 цагт
БСШУСЯ-нд одонтой ээжүүдийн дунд зохиогдсон "Mrs Mongolia world-2018" тэмцээний тэргүүн мисс, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцгийг "Хүүхэд хамгааллын элч"-ээр батламжилна.
Холбогдох утас: 88008781
12.00 цагт
Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны Хүүхдүүд-2” цэцэрлэгийн нээлт болно. Холбоо барих 99274741, 80804490