Томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбогдуулан сурагчдын амралтыг хоёрдугаар сарын 4-ий өдрийг хүртэл сунгалаа.
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн бямба гаригт "Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай" тушаал гаргажээ. Учир нь Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд зэрэг аймгуудад томуу төст өвчний тархалт нэмэгдсэн аж.
Уг нь сурагчдын амралт нэгдүгээр сарын 21-ээс дуусч, хичээллэх хуваарьтай байсан юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)