Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорлигжаваа үгүйсгэсэн өмгөөлөгчийн тайлбар ба “хэргийн эзэн” Д.Баясгалан хаана явна?!

2019-1-21
0
ЖИРГЭХ

“Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад дарамтлуулж, дүүгийнх нь дансаар дөрвөн  сая ам.доллар шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар АТГ-ынхан хэрэг үүсгэж Д.Дорлигжавыг дүү Д.Баатар, ойрын хүн,өмнө нь “Алтандорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал байсан Чангаагийн Бямбаа гэдэг хүний хамт цагдан хориод шалгаж байгаа.

Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 18-нд буюу өнгөрсөн баасан гаригт Д.Дорлигжавын өмгөөлөгч болох хоёр залуу хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэр үеэр Д.Дорлигжавын хоёр өмгөөлөгчийн нэг Т.Мөнх-Оргил “…“Алтандорнод Монгол” ХХК-ийг худалдан авахын тулд гурван сая ам.долларыг “Голомт” банкнаас зээл авч Паушокт урьдчилсан байдлаар төлсөн байсан. Тэгэхээр нөгөө яриад байдаг дөрвөн сая ам.доллар нь авлига биш өмнөх тооцоогоо дуусгасан гэдгийг тодруулж хэлье.

…Авлигад өгсөн гээд байгаа дөрвөн сая ам.доллар нь бизнесийн байгууллагуудын хоорондын өр төлбөр, зээлийн асуудал” гэж мэдэгдлээ.

Тэрээр Д.Дорлигжав, Т.Ганболд хоёрын дунд яриад байгаа дөрвөн сая ам.долларыг тэдний дундах тооцоо гэж тайлбарлаж байгаа юм.

Харин түүний үйлчлүүлэгч Д.Дорлигжав 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр телевизээр ярихдаа “… Миний дүү Баатар, Баясгалан, Ганболд гурвын тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн. Миний дүү Д.Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ.

Манай дүү сарын дараа дансаа шалгатал Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Т.Ганболдын компаниас “Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо”, үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ” гэж ярьсан. Үүгээр Д.Дорлигжав дөрвөн сая ам.долларын тал нь буюу хоёр сая ам.доллар нь Т.Ганболдын “андуурсан гүйлгээ” гэж тайлбарласан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дөрвөн сая ам.долларын гүйлгээг Д.Дорлигжавын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил үйлчлүүлэгчийнхээ яг нэг сарын өмнө тайлбарлаж байсан “андуурсан гүйлгээ” гэдгийг үгүйсгэж “…Бизнесийн байгууллагуудын хоорондын тооцоо байсан” гэж мэдэгдлээ.

Ингэхээр өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын яриа эргэлзээтэй болоод ирж байгаа юм.

Тэгвэл Т.Ганболд болоод Д.Дорлигжав, түүний өмгөөлөгч нарын зөрүүтэй яриа, мэдэгдлийг нэг тийш болгож, “хайн хагалах” хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн захирал байсан Д.Баясгалан болж таарч байгаа юм. Тэр хүн 2014 онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримтыг дэлгэсний дараа, 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр одоо хоригдчихоод байгаа Чангаагийн Бямбаатай гарч ирж хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэгэхдээ “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар  нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байв.

Гэвч тэр хаана ч, юу ч ярилгүй дөрвөн жил гаруй болов. Өнөөдөр зарим нь хоригдож улс даяар шуугиан тарьсан том хэрэг болж задраад байгаа ч дуугүй л суугаад байна. Юутай ч энэ бүгдийн хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь “Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан болж хувирлаа. Тэр хаана явна гэж олон талаас асууж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Ganzo (66.181.191.241)
    ene mash auyiltai hyn shyyy
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • O.owgor (202.126.89.109)
    Bank anduuraad baikhdaa yakhaw dee! Tegeed 2 say dollar shuu?! Und itgekh teneg khun khaana cn baikhgui we!!!!!!
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Дорлиг (103.212.116.135)
    Энэ нэг Солийсон пиздаа мэдэгдэл энтэрээ хилдээ
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • kkk (202.9.44.214)
    Dorligjaw yah argagyu 4saya dolloat awsan l yum bna sh dee
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.143.30)
    Но ч байх нь байгаа л юм бна даа
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • N (202.126.89.217)
    Дорлигжав ч өнгөрчээ хөөрхий. Үйлийн үр нь юм. Муу банкны захиралыг дарамтөлж л бичиг хийлгүүлж аваа биз. Юмыг яаж мэдэх вэ гээд. Буцааж дансруу нь хийсэн баримт хаана байгаан бэ тэгээд. Банк хэззэ ч 2 сая доллар, тэр байтугайг ч шилжүүлж чадахгүй ш дээ.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • N
      Байгалаасаа тэнэг хүн гэдэг нь яалтачгүй үнэн юм.
      2019 оны 01 сарын 21
  • ГОЧОО (150.129.143.231)
    БҮГД ХУДЛАА ЯРИАД БАЙНА Ш ДЭЭ
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • АРД (202.9.42.46)
    Голомт банк энэ үйлдлээрээ өөрийсдийнхөө дампуурлын эхлэлийг тавьсан юм биш үү аан, Банк бол өөрсдийнхөө хэрэглэгчийн эд хөрөнгө, мөнгийг маш найдвартай хадгалж, гүйлгэээг хуулийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах ёстой, үүрэгтэй, харин сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдээс энэ банк аль хэзээ өөрсдийнхөө хэрэглэгчдийг хэтэрхий доромжилсон% мөнгө угаасан шинжтэй үйлдлүүдийг нэг бус удаа хийсэн болохыг харж болно. Тэгээд ийм банканд хэрэглэгчид итгээд суух уу???
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Irgen (202.126.89.33)
    Nad Bayasgalan chn estoi aimar hun bainle. Golomt Banknd danstai baiga ulsud uduur bur ersdeltei yavj baigashu! Neg uduur alga bolno. Aimar yum dotorn yavagdgshu!
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    голомт банк найдваргүй 2 сая доллар андуурдаг юм бол цалин будаа болгодог нь үнэн байна
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.9)
    2 САЯ АМ ДОЛЛАР АНДУУРААД ХИЙН ГЭЖ ЮУ БАЙСАН.ТУХАЙН ҮЕИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ ДАРАМТЛУУЛЖ БАЙГААД АНДУУРСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ЦАЦСАН БАЙХ.ТУХАЙН ҮЕИЙН ЗАХИРАЛЫГ САЙН ШАЛГАР ХЭРЭГТЭЙ.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Zochin
      Bayasgslang mash sain shalga no toi gar.
      2019 оны 01 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    8 цаг 6 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    8 цаг 9 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    8 цаг 33 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    9 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    9 цаг 47 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    9 цаг 56 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    10 цаг 8 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    10 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    10 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    11 цаг 8 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    11 цаг 25 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    12 цаг 4 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    12 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    12 цаг 54 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    12 цаг 56 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    13 цаг 26 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    13 цаг 26 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 32 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    13 цаг 33 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК