Морин хуурын чуулга энэ оны анхны тоглолтоороо Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг эгшиглүүлэхээр болжээ. Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 25-нд 19.00 цагт болох уг тоглолтод Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын бүтээлийг гоцлол хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, Ц.Анхбаяр, М.Бат-Өлзий, Г.Гэрэлцэцэг, Ч.Мөнхжин нар “амилуулах” юм байна.